Үндэсний Фашист Нам
Үндэсний Фашист Нам Partito Nazionale Fascista | |
|---|---|
| Товчлол | ҮФН |
| Дуче | Бенито Муссолини |
| Байгуулагдсан | 1921 оны 11 сарын 9 |
| Татан буугдсан | 1943 оны 7 сарын 27 (татан буугдсан) 1948 оны 1 сарын 1 (хориглосон) |
| Өмнө нь | Fasci Italiani di Combattimento |
| Залгамжлагч | Бүгд Найрамдах Фашист Нам |
| Төв байр | Брасчи Ордон, С.Панталеогийн талбай 10, Ром, Kingdom of Italy |
| Сонин | Il Popolo d'Italia |
| Оюутны жигүүр | Gruppi Universitari Fascisti |
| Залуучуудын жигүүр | • ФЗА (1921–1926) • ONB (1926–1937) • ЛИЗ (1937–1943) |
| Хагас цэрэгжсэн жигүүр | Хар Цамцтанууд |
| Гадаадад байгаа Италичуудын жигүүр | Fasci all'Estero[1] |
| Дээд байгууллага | Фашизмын Их Зөвлөл |
| Эмэгтэйчүүдийн жигүүр | Fasci Femminili |
| Гишүүдийн тоо | 10 сая гаруй (1930)[2] |
| Үзэл баримтлал | Италийн Фашизм |
| Улс төрийн жигүүр | Хэт баруун[3] |
| Үндэсний харъялал | Үндэсний Эвсэл (1921) Үндэсний Жагсаалт (1924) |
| Олон улсын харъялал | Ромын универсал байдлын төлөөх үйл ажиллагааны хороод (1933–1939) |
| Өнгө(нүүд) | Хар |
| Уриа | Credere, Obbedire, Combattere ("Итгэ, дуулгавартай бай, Тулалд") |
| Дуулал | Giovinezza ("Залуу нас") |
| Намын далбаа | |
Үндэсний Фашист Нам (итали. Partito Nazionale Fascista; PNF) нь Бенито Муссолинигийн үндэслэсэн, Италийн улс төрийн нам бөгөөд фашизмыг үндсэн үзэл баримтлалаа болгосон нам байв (Фашист Итали өгүүллийг үзнэ үү). Тус нам Италийн засгийн эрхийг 1922-оос 1943 он хүртэл авторитари, тоталитари дэглэмтэйгээр барьсан билээ. 1921 оноос хойш тус нам Италийн парламентад суудалтай байсан бөгөөд 1924 онд парламентын олонх болж 1928 оноос 1943 онд Бенито Муссолинигийн дэглэм нуран унах хүртэл тус улсын цорын ганц хууль ёсны нам байсан.
1921 оны 11-р сарын 9-нд байгуулагдаж, 1943 оны 7-р сарын 27-нд татан буугдсан.
Өдгөө Италийн үндсэн хуульд шинэчлэн зохион байгуулахыг нь хориглосон байдаг цорын ганц нам болно: "Татан буугдсан фашист намыг ямар ч хэлбэрээр дахин зохион байгуулахыг хориглоно" ("Transitory and Final Provisions", Disposition XII). Энэхүү заалт нь мөн Бүгд Найрамдах Фашист Намын тухайд мөн адил үйлчилдэг.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ de Caprariis, L. (2000). ‘Fascism for Export’? The Rise and Eclipse of the Fasci Italiani all’Estero. Journal of Contemporary History, 35(2), 151–183. https://doi.org/10.1177/002200940003500202
- ↑ Cronologia del Nazifascismo – 1930 (Memento 25. Есдүгээр сар 2022 цахим архивт), Associazione Nazionale Partigiani d'Italia
- ↑ Raniolo, Francesco (2013). I partiti politici. Roma: Editori Laterza. х. 116–117.