Үнсгэлжин (1955 оны кино)

Үнсгэлжин
Найруулагч:Фритц Геншов
Продюсер:Фритц Геншов
Зохиол:Фритц Геншов
Дүрүүдэд:Рита-Мариа Новотны
Энне Брук
Рене Штобрава
Ренате Фишер
Фритц Геншов
Рюдигер Лихти
Вернер Шток
Хөгжмийн
зохиолч:
Рихард Штаух
Зураглаач:Герхард Хуттула
Эвлүүлэгч:Альберт Баумайстер
Нээлт:1955 он
Хугацаа:78[1] минут
Улс:ГерманГерман Герман
Хэл:Герман
Хан хүүгийн ордон

Үнсгэлжин нь 1955 онд бүтээгдсэн германы үлгэрийн кино юм. Энэ киног Гриммийн Үнсгэлжин үлгэрээс сэдэвлэн бүтээсэн ажээ.

Үйл явдал[засварлах | кодоор засварлах]

Маргит охин хөдөөний нэгэн фермийн аж ахуй дээр амьдардаг байв. Түүний хойд эх болон хоёр хойд эгч (Хулла, Трулла) нар ихэд биеэ тоосон бөгөөд Маргитыг үргэлж дорд үздэг байна. Маргитын аав нь үүнийг ердөө ч гадарладаггүй. Тиймээс Маргит бүх ажлыг хийхээс гадна, маш их ганцаардсан үнсгэлжин болж хувирав. Фермд байх малнууд л түүний зовлонт амьдралыг сонсоно. Гэтэл нэг өдөр нэгэн модны үндэснээс нэг амьтан гарч ирэв. Тэр өөрийгөө Күйрликуакс гэж танилцуулаад тэр модны сүнсийг дуудтал Урла нэртэй нэгэн сайхан сэтгэлт дагина гарч ирнэ. Тэд хамтдаа үнсгэлжинд туслахаар шийднэ.

Хан хүү өөртөө гүнжээ хайх боловч сэтгэлдээ таарсан гүнжээ олсонгүй. Күйрликуакс алиа салбадайн дүрд хувиран хан хүүд гүнжээ олох замыг зааж өгнө. Хан хүү ордондоо олон түмнийг цуглуулан баяр наадам хийв. Энэ баярт хойд эхийн хоёр охин оролцох гэтэл Күйрликуакс үсчний дүрд хувиран тэдний үсээр тоглон оролцох аргагүй болгоно. Үнсгэлжин ч бас энэ баярт орохыг туйлын ихээр хүснэ. Гэвч түүнд хойд эхийн линзийг үнсэн дотроос олж ирэх даалгавар оногдоно. Харин сайхан сэтгэлт дагина Урла нэгэн тагтааг Үнсгэлжин туслуулахаар илгээнэ. Дараа нь Урла алтан сүйх тэргийг илбэдэн бий болгоод, ферм дэх амьтдаас сүйх тэрэгч, тэрэгний морийг ч бас илбэдэн гаргаж өгснөөр Үнсгэлжин баярт оролцоно.

Хан хүү яг л Үнсгэлжин шиг харагдах нэгэн охиныг зүүдэлнэ. Баяр дээр тэр Үнсгэлжинг хараад түүний зүүдэнд харагдсан охин болохыг танина. Үнсгэлжингийн мөрөөдөл талаар болж, баяр дээр нэг хөлийнхөө алтан шаахайг гээн одно. Хан хүү тэр алтан шаахайг олж, улс даяар тэр шаахайг гээсэн бүсгүйтэй гэрлэхээр хайлгана. Энэ шаахай ганцхан Үнсгэлжинд л таарна.

Кино зураг авалт[засварлах | кодоор засварлах]

Уг киноны зураг авах ажлыг 1955 оны долоодугаар сарын 11-нээс 1955 наймдугаар сарын 8-ны хооронд Берлиний Ваннзее дүүрэгт хийжээ.[2] Хан хүүгийн ордон нь Пфауэн арал дээр байдаг. Киноны нээлтийг 1955 оны есдүгээр сарын 4-нд хийжээ.[3]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Aschenputtel Inhalt, Besetzung und Filmprogramm (www.maerchenfilm.de; mit genauer Längenangabe)
  2. Sigrid Scherer, Johannes Kamps, Deutsches Filmmuseum Frankfurt am Main: Märchenwelten: der Schauspieler, Regisseur und Produzent Fritz Genschow. Frankfurt, 2005, S. 23
  3. Aschenputtel. (Memento 13. Есдүгээр сар 2016 цахим архивт) In: Lexikon des internationalen Films. Zweitausendeins, abgerufen am 29. Dezember 2016.