Jump to content

Үрийн унтаа байдал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Үрийн унтаа байдал (seed dormancy) нь нахиаг хүрээлэн буй орчны тааламжгүй нөхцөлд соёолохоос сэргийлсэн эволюцийн дасан зохицлын (адаптаци) нэг хэлбэр юм.[1] Хэдийгээр тухайн үр өөрийн соёолоход тохиромжтой нөхцөлд байгаа ч тодорхой хугацааны туршид соёолохгүй байх нь унтаа үрийн онцлог болно. [2]

Үрийн унтаа байдлаас шалтгаалан соёололт хожимдох бөгөөд ингэснээр тухайн ургамлын үр тархах нөхцөл бүрдэх ба ургамлын бүх үр нэгэн зэрэг соёолохоос сэргийлдэг. Мөн үрийн унтаа байдал нь үр болон нахиаг цас, мөндөр гэх мэт хүрээлэн буй орчны гэнэтийн тааламжгүй байдал, ургамал идэштэн зэргээс хамгаалахын сацуу хүрээлэн буй орчны гэрэл, ус, хөрсний шинж чанар зэрэг абиотик нишийн хувьд ижил орчинд ургаж байгаа бусад ургамлын зүйлүүдтэй харьцангуй бага өрсөлдөөнөөр ургах нөхцлийг олгодог. Соёололт хожимдох нь үрийн унтаа байдлаас гадна нь "үрийн идэвхгүй байдал" (seed quiescence)-аас үүдэн ажиглагддаг. Энэ нь үр хэт хуурай, хэт халуун эсвэл хэт хүйтэн зэрэг үр соёолоход тааламжгүй нөхцөл байдлаас үүдэн ажиглагддагаараа үрийн унтаа байдлаас ялгаатай. [3]

Соёололт хожимдох нь олон төрөл зүйлийн ургамлууд дээр ажиглагдах бөгөөд зарим үр нь хөрсний үрийн санд хадгалагдах байдлаар соёолох хүртлээ 50 жилийн туршид хадгалагдах чадвартай байдаг. Ялангуяа түймэрт өртөмтгий экосистем дахь ургамлын төрөл зүйлийн хувьд үрийн унтаа байдал түгээмэл байдаг. [4] [5] Зарим зүйлийн үр нь соёолох чадвар (seed viability)-аа маш урт хугацаагаар хадгалах чадвартай байдаг бөгөөд цацраг идэвхит нүүрстөрөгчийн шинжилгээгээр 2000 жилийн настай соёолох чадвартай үрийг илрүүлсэн. [6]

Үрийн унтаа байдал нь жинхэнэ болон нөхцөлт гэх хоёр хэлбэртэй байна. Жинхэнэ буюу "төрөлхийн унтаа байдал (innate dormancy)" нь үр соёолох тааламжтай нөхцөлд байсан ч үрийг соёолохоос сэргийлсэн механизмаас үүдсэн төлөв болно. [7] Харин хүрээлэн буй орчны тааламжгүй нөхцөл байдлаас үүдэн үүсч буй унтаа төлвийг "нөхцөлт унтаа байдал (imposed dormancy)" гэж нэрлэдэг. [8] Үрийн унтаа байдлыг үрийн аль хэсэг үүсгэж байгаагаас шалтгаалан унтаа байдлыг "эксоген" болон "эндоген" гэж ангилдаг.[9] Мөн төрөлхийн унтаа байдлыг харилцан үйлчлэлийн төрлөөс нь шалтгаалан физик, физиологийн, морфологийн гэж гурван хэлбэрт ангилдаг. [10]

Цааш дэлгэрүүлэн унших

[засварлах | кодоор засварлах]
  • Hanson, Thor (2016). The Triumph of Seeds: How Grains, Nuts, Kernels, Pulses, and Pips Conquered the Plant Kingdom and Shaped Human History. Basic Books. ISBN 978-0465097401.
  1. Black M.; Bewley J.D. & Halmer P. (2006). The Encyclopedia of seeds. Wallingford, Oxfordshire: CAB International.
  2. Baskin, Jerry M.; Baskin, Carol C. (22 February 2007). "A classification system for seed dormancy". Seed Science Research. 14 (1): 1–16. doi:10.1079/ssr2003150.
  3. Fenner, Michael; Thompson, Ken (2005). "Seed dormancy". The ecology of seeds. Cambridge University Press. p. 98. ISBN 978-0-521-65368-8. Татаж авсан: 2009-08-15.
  4. Pausas, Juli G.; Lamont, Byron B. (August 2022). "Fire-released seed dormancy - a global synthesis". Biological Reviews. 97 (4): 1612-1639. doi:10.1111/brv.12855. PMID 35384243. {{cite journal}}: |hdl-access= requires |hdl= (help)
  5. Pausas, Juli G.; Lamont, Byron B.; Keeley, Jon E.; Bond, William J. (November 2022). "Bet-hedging and best-bet strategies shape seed dormancy". New Phytologist. 236 (4): 1232–1236. doi:10.1111/NPH.18436. PMC 9825997. PMID 35975702. {{cite journal}}: |hdl-access= requires |hdl= (help)
  6. Fountain, Henry (2008-06-17). "Date Seed of Masada Is Oldest Ever to Sprout". The New York Times (америк-англи хэлээр). ISSN 0362-4331. Татаж авсан: 2022-01-24.
  7. Bradford, Kent; Nonogaki, Hiro (2008-04-15). Annual Plant Reviews, Seed Development, Dormancy and Germination (англи хэлээр). John Wiley & Sons. ISBN 978-1-4051-7327-8.
  8. Lamont, Byron B.; Pausas, Juli G. (13 January 2023). "Seed dormancy revisited: dormancy-release pathways and environmental interactions". Functional Ecology. 37 (4): 1106–1125. doi:10.1111/1365-2435.14269. {{cite journal}}: |hdl-access= requires |hdl= (help)
  9. Different Types of Seed Dormancy | Royal Tasmanian Botanical Gardens (Memento 22. Гуравдугаар сар 2012 цахим архивт) Kategorie:Wikipedia:Vorlagenfehler/Vorlage:Webarchiv/Linktext_fehlt‎Kategorie:Wikipedia:Vorlagenfehler/Vorlage:Webarchiv/ParameterfehlerBitte entweder wayback- oder webciteID oder archive-is-Parameter angeben
  10. Fenner, Michael; Thompson, Ken (2005), The ecology of seeds, Publisher Cambridge University Press, p. 97, ISBN 978-0-521-65368-8, Татаж авсан: 2009-08-15