Үрэвсэл
Appearance
Үрэвсэл гэдэг нь хэсэг газрын эмгэг үйл явц юм. Гэмтээгч хүчин зүйлийн үйлчлэлээр эд эсийн гэмтэл үүсч хөгжиж байдаг. Корнелус Цельс үрэвссэн эдэд гарах хэсэг газрын үндсэн 4 өөрчлөлт илэрдэг болохыг анх ажиглаж тэмдэглэсэн. Үүнд халах, өвдөх, улайх, хавдах орно. Хожим Вирхов үрэвслийн 5 дахь шинж эд эрхтний үйл ажиллагааны алдагдлыг тодорхойлж нэмсэн.
Үрэвслийн шалтгаан:
- Биологийн хүчин зүйлс
- Физикийн хүчин зүйлс
- Химийн хүчин зүйлс
- Бусад /нийгэм, байгаль, экологийн хүчин зүйлс/
Үрэвслийн үйл явц:
- Альтераци - эс гэмтэх
- Экссудаци - шүүдэстэх
- Пролифераци - Эс хуваагдан нөхөн төлжих