Өвчин
Харагдац
Өвчин гэдэг нь амьд бие организмын анатомийн бүтэц зүй болон үндсэн үйл ажиллагаа алдагдахыг хэлнэ ээ
Ангилал
[засварлах | кодоор засварлах]Өвчнийг дотор талд нь халдварт ба халдварт бус өвчин гэж 2 ангилдаг.
- Халдварт бус өвчин гэдэг нь анатоми бүтэц зүйн хэвийн байдал алдагдах ба бусад биед ямар нэг замаар халдварлахгүй бодгаль бие л өвчилдөг өвчнийг хэлдэг.
- Халдварт өвчин гэдэг нь нэг биеэс нөгөө биед янз бүрийн аргаар халдварладаг.
- Агаар дуслын замын халдварт өвчин гэдэг нь халдвар авсан хүний амьсгал оршин байгаа орчин зэрэгт уг өвчнийг үүсгэгч нян цацагдсанаар бусад биед халдварладаг агаарт амьдрах чадвартай нян энэхүү замаар халдварладаг. Агаар дуслын замаар цар тахал үүсч болдог.
- Ахуйн замын халдварт өвчин гэдэг нь ор хөнжлийн даавуу, тавилга, сав суулга, амны алчуур гэх мэт хүн болон амьд биесийн хүрээлэн буй орчинд өвчин үүсгэгч тэсвэрлэн амьдарч эзэн бие (хүн)-д халдварладаг.
- Бэлгийн замын халдварт өвчин гэдэг нь бэлгийн хавьтлын үед юмуу бэлгийн эс, умайн шүүрлийн шингэн зэргээр халдварладаг. Бэлгийн замын халдварт өвчин дотор тэмбүү, заг хүйтэн, Дархлалын олдмол хомсдол/ХДХВ, мөөгөнцөр зэрэг өвчин ордог.