Өгөгдлийн дэлгүүр

Өгөгдлийн дэлгүүр (Англи: Data mart) нь өгөгдлийн агуулах системд хэрэглэгчдийн өгөгдөлд хандах давхарга юм. Өгөгдлийн дэлгүүр нь тодорхой бизнесийн шугам юм уу эсвэл багт чиглэсэн өгөгдлийн агуулахын дэд олонлог буюу нэг хэсэг юм. Өгөгдлийн агуулах нь аж ахуйн нэгжийн нэгдсэн мэдээллийн агуулах бол, гөгдлийн дэлгүүр нь өгөгдлийн агуулахын нэг хэсэгт хамааралтай. Байгууллага аж ахуй нэгжүүд нь мэдээллийн агуулахад мөн дэлгүүр байгуулдагийн учир нь мэдээллийн сангуудад байгаа мэдээллүүд нь олоход хүндрэлтэй байдагт оршино. Мэдээллийн агуулах байгуулсанаар илүү хялбар хурдан болдог. Мөн өгөгдлийн сан нь өдөрт сая сая мэдээлэл боловсруулах хэрэгтэй байдгаас, хүссэн мэдээллээ авахад урт хугацаа орох нь элбэг тохиолддог бэрхшээлүүдийн нэг юм. Бизнесийн ажил гүйлгээний мэдээллийн сан нь шинэчилхэд зориулагдсан бол, өгөгдлийн агуулах буюу дэлгүүрүүд нь зөвхөн уншигдахаар байдаг. Өгөгдлийн агуулах нь том бүлэг бүртгэлд холбогдоход зориулагдсан юм.Өгөгдлийн дэлгүүр нь хэрэглэгчдийг мэдээллээ зэрэг харах боломжийг олгодгоос гадна тодорхой мэдээллийг тусад нь харах боломжтой байдаг. Өгөгдлийн дэлгүүр нь байгууллагын доторх аж ахуйн нэгж журам, үйл явцын үзүүлэлтийг тусгасан үндсэндээ өгөгдлийн агуулахын хураангуй, илүү төвлөрсөн хувилбар юм. Өгөгдлийн дэлгүүр бүр нь тодорхой бизнесийн үйл ажиллагаа, эсвэл бүс нутагт зориулагдсан байна. Энэ мэдээлэлийн дэд хэсэг нь олон, эсвэл аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны газар бүр тархсан байж болно. Өгөгдлийн дэлгүүрийг бие даасан олон аж ахуйн нэгжийн хэрэгцээг хангах зорилгоор ашиглах нь нийтлэг байдаг.