Jump to content

Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчний далбаа

Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчин (солонг. 대한민국 공군 ) - Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний нэг салбар юм. Агаарын цэргийн Зэвсгийн үндэс нь Америкт үйлдвэрлэсэн онгоц, нисдэг тэрэг байдаг ч Өмнөд Солонгосын засгийн газар цэргийн техникээ үйлдвэрлэх ажлыг зохион байгуулах, цэрэг-эдийн засгийн хувьд АНУ-аас хараат байдлыг багасгах талаар ихээхэн хүчин чармайлт гаргаж иржээ. Мөн Орос, Англи, Испани, Индонезид үйлдвэрлэсэн хэд хэдэн нисэх онгоц үйлчилгээнд байдаг байна.

Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчин Умардаас довтолгоо ирнэ гэсэн байнгын бэлэн байдалд байгаа бөгөөд энэ нь их хэмжээний цэргийн зардал, цэргийн техник хэрэгсэл, зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, түүнчлэн дайны үед нисэх онгоцыг суурь болгоход зориулагдсан маш олон тооны нөөц хөөрөх зурваст барихад хүргэдэг байна.

Өмнөд Солонгосын агаарын цэргийн хүчний таних тэмдэг

Онгоцны тоо, бие бүрэлдэхүүний тоогоор Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчин Умардынхаас бараг 2 дахин бага боловч илүү орчин үеийн техник хэрэгслээр зэвсэглэсэн, нисгэгчдийн нислэгийн дундаж хугацаа илүү өндөр байдаг байна.

Солонгосын дайны дараа Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчин 1949 оны 10-р сарын 1-нд байгуулагдаж хөгжиж ирсээр 1955 оны 6-р сард анхны тийрэлтэт онгоц болох "F-86 Sabre"-тай болжээ. 1965 онд F-5A Freedom Fighter дуунаас хурдан сөнөөгч онгоцууд, 1969 онд F-4 Phantom II сөнөөгч бөмбөгдөгч онгоцууд ашиглаж эхэлжээ. АНУ-аас нисэх онгоцны тоног төхөөрөмж худалдан авсны ачаар Өмнөд Солонгос 2012 онд 65 мянган хүнтэй орчин үеийн нисэх хүчин байгуулж чадсан байна. Агаарын цэргийн хүчний шинэчлэлийн хөтөлбөрийн хүрээнд БНСУ АНУ-тай 2021 он хүртэл 40 ширхэг F-35 сөнөөгч онгоц нийлүүлэх гэрээ байгуулжээ.