Jump to content

Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын алба

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын алба (солонгос: 국가정보원, 국정원; Hanja: 國家情報院, 國情院; RR: Gukga Jeongbowon, Gukjeongwon; MR: Kukka Chŏngbowŏn, Kukchŏngwŏn, англи. The National Intelligence Service) Өмнөд Солонгосын тагнуулын үндсэн байгууллага.

Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын албаны сүлд

Энэхүү тагнуулын агентлаг нь 1961 онд "Солонгосын Тагнуулын төв газар" (солонг: 중앙정보부; ханж: 中央情報部; RR: Jungangjeongbobu;англи. Korean Central Intelligence Agency ) нэртэйгээр анх албахн ёсоор байгуулагдсан. Бүгд Найрамдах Солонгос Улсын шилжилтийн буюу Паг Жон-хи генералын эрх барьж байх үед олон улсын болон дотоодын тагнуулын үйл ажиллагаа, засгийн газрын бүх тагнуулын байгууллагууд, тэр дундаа цэргийнхний гэмт хэргийн мөрдөн байцаалтыг хянаж, зохицуулах явдал байв. Тус агентлагийн өргөн эрх мэдэл нь улс төрд идэвхтэй оролцох боломжийг олгосон. Ажилтнууд нь албан ёсоор ажилд орохоосоо өмнө олон шалгуур давж, тодорхой сургалтанд хамрагдаж, анхны даалгавраа авдаг байжээ.

Энэ агентлаг нь Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Чонь Дү-хуань шинэчлэлийн үед "Үндэсний аюулгүй байдлын төлөвлөлтийн агентлаг" ҮАБТА (солонгос: 국가안전기획부, 안기부; Ханж: 國家安全企劃部, 安企部, англи. Agency for National Security Planning) болж нэрээ сольсон байна. Хойд Солонгосын талаар тагнуулын мэдээлэл олж авах, Өмнөд Солонгосын засгийн эсрэг идэвхтнүүдийг дарах оролдлого хийхээс гадна өмнөх байгууллагынхаа нэгэн адил дотоод улс төр, 1988 оны Зуны Олимпын наадмыг сурталчлах зэрэг үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байв. ҮАБТА оршин тогтнох хугацаандаа эрүү шүүлт, түүнчлэн сонгуульд хөндлөнгөөс оролцох зэрэг хүний ​​эрхийг зөрчсөн олон хэргийг үйлдэж байсан гэдэг.

1999 онд тус агентлаг одоогийн Өмнөд Солонгосын Үндэсний Тагнуулын алба товч. "ӨСҮТА"-нэрээ авчээ. Илүү ардчилсан бөгөөд одоогийн 6 дахь Бүгд Найрамдах Солонгос улсын өнгөрсөн үеийн хүчирхийллийн талаарх олон нийтийн шүүмжлэлд өртөж ӨСҮТА-гийн үүрэг ихээхэн буурсан байна.

"Бид гэрэл гэгээний төлөө харанхуйд ажилладаг" (англи. We work in the dark to serve the light) гэсэн уриатай байна.

Албан ёсны хэвлэлд бичсэнээр, ӨСҮТА нь Олон улсын харилцаа, дотоод хэрэг, Хойд Солонгосын хэрэг гэсэн гурван хэлтэст хуваагддаг байна. Түүний одоогийн тодорхойлсон эрхэм зорилгод дараахь үйл ажиллагаа багтаж байгаа ажээ.

  • Улс орны стратеги, аюулгүй байдлын талаарх мэдээллийг цуглуулах, хянан зохицуулах, түгээх.
  • Тухайн улсын нууцын зэрэглэлтэй мэдээлэлтэй холбоотой баримт бичиг, материал, байгууламжийг хөтлөх.
  • Цэргийн нууцыг хамгаалах тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль зэргийн дагуу үндэсний аюулгүй байдалд нөлөөлж буй гэмт хэргийг шалгах.
  • Өөрийн ажилтнуудын даалгавартай холбоотой гэмт хэргийг мөрдөн шалгах.
  • Мэдээлэл, нууц мэдээллийг төлөвлөх, уялдуулан зохицуулах.

Умард Солонгосын чиглэлд

[засварлах | кодоор засварлах]

Үндэсний тагнуулын албаны үндсэн үүргүүдийн нэг бол Хойд Солонгосын талаар тагнуулын мэдээлэл цуглуулах явдал юм. Энэхүү үйл ажиллагааны үндсэн зорилго нь Өмнөд Солонгосыг хамгаалж, ирээдүйд дахин нэгдэхэд хүргэх Солонгос хоорондын стратегийг боловсруулахад өөрийн Засгийн газрыг мэдээллээр хангах явдал юм. ӨСҮТА-гийн албан ёсны цахим хуудасд мэдээлснээр, Тагнуулын албаны цуглуулдаг тагнуулын гол төрлийн нэг нь Хойд Солонгосын болзошгүй өдөөн хатгалга болон аюулгүй байдлын аюул заналхийллийн шинж тэмдэг юм. Эдгээр газруудад хяналт шалгалт хийснээр тэд ийм эрсдэлтэй тэмцэх арга хэмжээг боловсруулдаг. Тагнуулын алба нь Умард Солонгосын улс төр, цэрэг арми, дипломат, эдийн засаг, нийгмийн хөгжилд хяналт тавьж, тэдний Солонгос хоорондын харилцаанд үзүүлэх нөлөөг үнэлж, үр дүнтэй бодлого бий болгоход засгийн газрын нөхцөл байдлыг хангахад тусалдаг.

Эцсийн эцэст Тагнуулын алба нь "БНСУ тэргүүтэй нэгдсэн Солонгосыг байгуулахыг төлөө" гэж мэдэгддэг. Өмнөдийг Хойд Солонгосын түрэмгийллээс хамгаалахын зэрэгцээ "либерал ардчиллын дор нэгдсэн Солонгос улсыг байгуулахад дэмжлэг үзүүлэх" зорилгоор олон улсын харилцааг нэгэн зэрэг хадгалах нь гол зорилтуудын нэг гэж мэдэгджээ.