Jump to content

᠋''Ирээдүй'' цогцолбор сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

᠌᠌᠌᠌''Ирээдүй'' цогцолбор сургууль нь СХД-ийн 1-р хороолол байрладаг боловсролын байгууллага юм. Монгол улсын хамгийн ууган цогцолбор сургууль нь Азийн хөгжлийн банкны “Боловсролын хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд сургалтын байгууллагын зохистой хэв шинж, оновчтой орон тоог бий болгож СХД-ийн 1-р хорооллын 10 жилийн 6 сургууль, 1 цэцэрлэгийн байрыг түшиглэн Нийслэлийн засаг даргын 1997 оны 06 сарын 18-ны өдрийн А/104 дугаар захирамжаар байгууллагдснаас хойш 15 жил болжээ. Боловсролын тухай хуулийн 30-р зүйлийг үндэслэн СХД-ийн сургууль цэцэрлэгийн “Ирээдүй” цогцолборын удирдах зөвлөлийг байгуулах тухай Засаг даргын 1999 оны 04 сарын 30-ны өдрийн Б/67 дугаар захирамж, түүнчлэн цогцолбор сургуулийн зөвлөлийг 2002 он, 2007-2008 он, 2011-2012 оны хичээлийн жилүүдэд СХД-ийн Засаг Даргын захирамжаар 11 хүний бүрэлдэхүүнтэй 3 удаа шинэчлэн байгуулсан байна. Багш, ажиллагсдыг үйл ажиллагааны чиглэл, ажлын байрны үндсэн чиг үүргийн хүрээнд чадваржуулахын тулд дараах чиглэлээр бодлого, зохион байгуулалтын үйл ажиллагааг явуулж ирлээ.

“Ирээдүй” цогцолборын хөгжлийн он цагийн бичээс:

1997 оны 06 сарын 18

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ж.Наранцацралтын

А/104 дугаар захирамжаар сургууль-цэцэрлэгийн “Ирээдүй” цогцолбор анх

байгуулагджээ.

1997 оны 07 сарын 01

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Равдандоржийн захирамжаар 82 дугаар

сургуулийн физикийн багш Сономпунцагийн Гомбодоржийг цогцолбор сургуулийн

анхны захирлаар томилжээ.

1997 оны 07 сарын 01

“Ирээдүй” цогцолборт бүтцийн өөрчлөлт хийгдсэнтэй холбогдуулж цогцолборын

нэгжүүдэд сургалтын технологич-зохицуулагчаар З.Туул, П.Төмөр, Л.Гомбожав,

Р.Дүгэрсүрэн, Д.Жанчив, П.Цогзолмаа, сургалтын технологичоор Д.Давааренчин,

Д.Догоо, Д.Сүхбаатар, Б.Сурмаажав, Д.Оюунцэцэг, А.Бадамгарав нарыг томилжээ.

1997 оны 07 сарын 01

Б.Мөнхцэцэгийг цогцолбор сургуулийн анхны ерөнхий нягтлан бодогчоор

томилжээ.

1997 оны 08 сарын 29

Сургууль-цэцэрлэгийн “Ирээдүй” цогцолборт төрөлжүүлсэн, гүнзгийрүүлсэн

сургалттай ахлах сургуулийг хичээлийн нэгдүгээр /86/, ердийн сургалттай ахлах

сургуулийг хичээлийн хоёрдугаар /81/, 5-8 дугаар ангитай дунд сургуулийг хичээлийн

гуравдугаар /36/, 1-4 дүгээр ангитай бага сургуулийг хичээлийн дөрөвдүгээр /80/,

5-8 дугаар ангитай дунд сургуулийг хичээлийн тавдугаар /82/, 1-4 дүгээр ангитай

бага сургуулийг хичээлийн зургаадугаар /83/, тусгай сургалттай бага сургуулийг

хичээлийн долоодугаар /111-р цэцэрлэг/ байранд хичээллүүлэхээр сургуулийн

байршил, хэв шинжийг шинээр тогтоожээ.

1997 оны 09 сарын 02

Ерөнхий захирлын зөвшөөрөлгүйгээр хичээлийн байр, анги танхимаас эд хөрөнгө,

сургалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг гадагш гаргах, сургалтын бус

зорилгоор ашиглахыг хатуу хоригложээ.

1997 оны 09 сарын 04

“Ирээдүй” цогцолборын дүрмийг үндэслэн цогцолборын дотоод журам, экспертийн

албаны ажиллах журам, багш, ажилтны цалин хөлсний жишиг тогтоох, олгох

журам, багш, ажилтанд нэмэгдэл хөлс, нэмэгдэл олгох түр журам, шагнал урамшил,

тэтгэмж олгох журам, багш нарын ажлыг дүгнэх журам, суралцагчдын мэдлэг,

чадвар, дадлыг үнэлж дүгнэх, шалгалтын журам, удирдах ажилтан, санхүү, аж ахуй,

үйлчилгээний ажилтны ажлын байрны тодорхойлолт, сурган хүмүүжүүлэх зөвлөл

байгуулах журам, мэргэжлийн багш нарын заах аргын тэнхим ажиллуулах чиглэл,

ахлах ангийн сурагчдыг кредитээр үнэлэх журам зэргийг баталжээ.

1997 оны 09 сарын 12

Ерөнхий захирлын 1997 оны 16 тоот тушаалаар сургууль-цэцэрлэгийн “Ирээдүй”

цогцолборт суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчидтай цогцолборыг төлөөлж

анги удирдсан багш нар гэрээ хийж байхаар болжээ.

1997 оны 09 сарын 18

Багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх, сургалтын технологийг

боловсронгуй болгох зорилгоор мэргэжлийн 13 тэнхимийг байгуулж, тэнхимийн__

эрхлэгчээр Ж.Цогт-Очир /Монгол хэл-уран зохиол/, З.Баянжаргал /Гадаад хэл/,

Д.Гансүх /Математик-мэдээлэл зүй/, Т.Алтанцэцэг /Түүх нийгмийн тухай мэдлэг/,

Ц.Бат-Эрдэнэ /Физик-одон орон/, Р.Аминаа /Хими/, Д.Алтангэрэл /Хөдөлмөр/,

Д.Энхтуяа /Биеийн тамир/, Ц.Түмэнжаргал /Дуу/, М.Янжинжав /4-р анги/, Б.Адъяа

/3-р анги/, Г.Нина /2-р анги/, Ч.Гэгээнжав /1-р анги/ нарыг томилжээ.

1997 оны 09 сарын 19

М.Болдбаатарыг хөдөлмөрийн багшийн үүрэгт ажлаас чөлөөлж цогцолборын анхны

менежер-боловсон хүчнээр томилжээ.

1997 оны 09 сарын 19

Цогцолборын анхны сургалтын ерөнхий технологич Ү.Бямбааг хичээлийн тавдугаар

байрны сургалтын технологич-зохицуулагчаар, Д.Жанчивыг цогцолборын сургалтын

ерөнхий технологичоор тус тус томилжээ.

1997 оны 09 сарын 28

Хичээлийн нэгдүгээр байранд “Ирээдүй” цогцолборын анхны компьютерийн төв

нээгдэж, ашиглалтанд оржээ.

1997 оны 10 сарын 02

Монгол Улсын Гавьяат тамирчин А.Энхээ, П.Сүхбат нарын удирдлагын дор

цогцолборын анхны бөхийн клуб байгуулагджээ.

1997 оны 10 сарын 02

“Ирээдүй” цогцолборын дэргэдэх ахмадын зөвлөл байгуулагдаж, даргаар нь

Мантайноров сонгогджээ.

1997 оны 10 сарын 08

Туршилтын төсөл хэрэгжүүлэх сургуулийг сонгох гэж Английн Хүүхдийг Ивээх

Сан, Монголын Хүүхдийн Эрхийн Төв нэлээд ажилласны эцэст МХЭТ-ийн тэргүүн

Н.Болормаа тус цогцолборын ерөнхий захирал С.Гомбодоржтой уулзаж, нийгмийн

ажилтны ажлын байр ба цалингийн талаар гэрээ хийж, Б.Сарантуулыг цогцолборын

анхны нийгмийн ажилтнаар томилж байжээ.

1997 оны 11 сарын 01

НҮБ-аас гаргасан “Хүүхдийн эрхийн конвенци”-д “13-17 насны хүүхдийн эрүүл мэнд,

бие бялдрын хөгжлийг төр хариуцна” гэсэн заалтыг үндэслэн цогцолбор сургуулийн

дэргэд волейболын “Ирээдүй” клуб байгуулж, эрхлэгчээр Х.Доржжүгдэрийг томилж,

24950 төгрөгөөр цалинжуулж байжээ.

1997 оны 11 сарын 03

Ахлах сургуулийн сургалтын технологич-зохицуулагчийн дэргэдэх зөвлөлийг 11

хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, даргаар нь П.Төмөрийг сонгожээ.

1997 оны 11 сарын 04

Сургууль-цэцэрлэгийн “Ирээдүй” цогцолборын сурган хүмүүжүүлэх зөвлөлийг 39

хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, даргаар нь С.Гомбодоржийг томилжээ.

1997 оны 12 сарын 06

Цогцолборын анхны хуулийн зөвлөх, зохион байгуулагчаар Ц.Нэмэхийг томилон

ажиллуулжээ.

1998 оны 01 сарын 06

Мэргэжлийн тэнхимийн эрхлэгчдэд сар бүр нэмэгдэл хөлс олгох шийдвэр

гаргажээ.

1998 оны 03 сарын 24

Цогцолборын дэргэд нийгмийн дэг журам хангах сахилга хариуцлагын зөвлөл 9

хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж, даргаар нь С.Гомбодорж сонгогджээ.

1998 оны 03 сарын 24

ЮНЕСКО-гийн “Сурч амьдаръя” төсөл, Хүүхдийн Эрхийн Төв, Английн Хүүхдийг

Ивээх Сангийн төслөөр хэрэгжүүлж буй албан бус сургалтыг дэмжиж, иргэдийн

боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Албан бус сургалтын төв”-ийг байгуулж,

захирлаар нь Н.Сосорбурамыг томилжээ.

1998 оны 03 сарын 27

Сургалтын технологич-зохицуулагч албан тушаалын нэрийг гүйцэтгэх захирал

болгон өөрчилж, хичээлийн байруудын гүйцэтгэх захирлаар Н.Сосорбурам, П.

Төмөр, Л.Гомбожав, М.Болдбаатар, Ү.Бямбаа, П.Цогзолмаа нарыг томилжээ.

1998 оны 03 сарын 30

Хичээлийн байруудад ажиллаж байгаа гуанзнаас бусад түрээсийн орлогыг тухайн

сургуулийн мэдэлд шилжүүлжээ.

1998 оны 04 сарын 06

Экспертийн албыг татан буулгаж, албаны дарга О.Пүрэвсүрэнг зөвлөх багшаар

томилон ажиллуулжээ.

1998 оны 05 сарын 09

Нийслэлийн ЕБС-иудын дунд уламжлал болон зохиогддог “Ногоон гэрэл-Цагаан

шугам” тэмцээнд цогцолбороос хичээлийн 6-р байрны “Гэрлэн дохио” баг анх удаа

орж хүрэл медаль хүртэж байжээ.

1998 оны 05 сарын 18

Тус цогцолборт бүтцийн өөрчлөлт хийх ажлын хэсгийг хичээлийн байруудын

гүйцэтгэх захирлуудын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

1998 оны 05 сарын 21

1997-1998 оны хичээлийн жилд хичээлийн олимпиад, урлаг спортын уралдаан

тэмцээнд амжилттай оролцсон 45 сурагчид анх мөнгөн шагнал олгож байжээ.

1998 оны 09 сарын 01

“Ирээдүй” цогцолборын 2-р ахлах сургууль 1998-1999 оны хичээлийн жилээс эхлэн

жолооны сургалттай анги нээн хичээллүүлж, хожим 10-р ангид засварчин, 11-р

ангид “В”ангиллын жолооч мэргэжлээр сургалт явуулах болжээ.

1998 он

Нийслэлийн ЕБС-уудын сурагчдын дунд зохион байгуулсан “Спорт наадам-98”

тэмцээнд оролцсон баг тамирчид цогцолборын анхны тэргүүн байрыг авч байжээ.

1999 он

Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабанди тус цогцолборт зочилж сургалтын

орчин ба сургалт хүмүүжлийн үйл ажиллагаатай танилцжээ.

1999 оны 01 сарын 21

Зургийн гүнзгийрүүлсэн сургалттай 10-р ангийн сурагчдаас аттестатын ажлын уран

бүтээлийг хүлээн авах комисс 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагджээ.

1999 оны 01 сарын 15

1-р бага сургуулийн Зөвлөх багш, Шатрын спортын мастер Д.Сэржмядагийн

санаачлагаар тус сургуулийг түшиглэн Цогцолборын анхны “Шатрын клуб”

нээгджээ.

1999 оны 02 сарын 24

Хаврын тэргүүн сарын шинийн гуравны энэ өдөр Ц.Ичинхорлоог цогцолборын

хоёрдахь ерөнхий нягтлан бодогчоор томилжээ.

1999 оны 03 сарын 11

“Ирээдүй” цогцолборын захиргаа, цогцолборын Үйлдвэрчний Эвлэлийн Нэгдсэн__

Хорооны хамтын гэрээг хэрэгжүүлэх зорилгоор сургуулийн захиргааны комиссыг

А.Батаа, Ц.Ичинхорлоо, Н.Сосорбурам нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

1999 оны 04 сарын 01

Төсөвт зардлыг хэмнэх зорилгоор хичээлийн байруудад 19 цагаас хойш сургалт-

хүмүүжлийн болон аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг бүрмөсөн хоригложээ.

1999 оны 04 сарын 14-24

Зураг урлалын гүнзгийрүүлсэн сургалттай 5,7,8,9-р ангийн 97 сурагчийг “Баян-Уул”

амралтанд 10 хоногийн хугацаатай зургийн дадлага хийлгэж байжээ.

1999 оны 04 сарын 15

Дүүргийн Засаг Даргын захирамжаар Т.Даш-Очирыг цогцолборын хоёрдахь ерөнхий

захирлаар томилжээ.

1999 оны 04 сарын 30

Монгол Улсын Боловсролын хуулийн холбогдох заалтыг үндэслэн “Ирээдүй”

цогцолбор сургуулийн анхны “Сургууль удирдах зөвлөл”-ийг Гэгээрлийн яамны

БХХ-ийн зохицуулагч Р.Бандий, Нийслэлийн ЗДТГ-ын НБХ-ийн Гэгээрлийн

асуудал хариуцсан ахлах зохион байгуулагч М.Лхан-Аажав, НБГ-ын дарга П.Дорж,

СХД-ийн ЗДТГ-ын дарга н.Буяндүүрэн, ХША-ны дарга Л.Найдан, Дүүргийн

боловсрол хариуцсан мэргэжилтэн П.Лхагва, хичээлийн 3-р байрны гүйцэтгэх

захирал Л.Гомбожав, 7-р байрны бага ангийн багш М.Янжинжав, УИХ-ын гишүүн

Н.Алтанхуяг, ТИС-ийн оюутан А.Алимансаран, Цахилгаан тээвэр компанийн

захирал Н.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, Удирдах зөвлөлийн даргаар

н.Буяндүүрэнг сонгожээ.

1999 оны 05 сарын 11

Цогцолборын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэй

байгуулж, даргаар нь М.Баатарцогтыг томилжээ.

1999 оны 05 сарын 21

ШУБ, ХАБХСайдын хамтарсан 126/97/114 дугаар тушаалын 2-ын 5-р заалтыг

мөрдөж, анги даалт, дэвтэр засалт, заах аргын нэгдэл, секцийн нэмэгдэл хөлс бичиж,

олгож байхыг гүйцэтгэх захирал, сургалтын технологич нарт үүрэг болгожээ.

1999 оны 05 сарын 31

“Ирээдүй” цогцолборын “Өмч хамгаалах байнгын комисс”-ыг 9 хүний бүрэлдэхүүнтэй

байгуулж, комиссын даргаар Н.Пүрэвсүрэнг томилжээ.

1999 оны 07 сарын 05

Гадаад хэлний багш А.Гэрэлтуяаг ОХУ-ын Москва хотын А.С.Пушкиний нэрэмжит

“Гадаад Хэлний Институт”-д мэргэжил дээшлүүлэх ажлаар томилжээ.

1999 оны 09 сарын 23

“Төрийн үйлчилгээний албан хааагчдын цалингийн жишгийг шинэчлэн батлах

тухай” МУЗГ-ын 1999 оны 154 дүгээр тогтоолын дагуу хичээлийн байр тус бүрийн

багш, ажилтан, ажилчдын ажлын үр дүнг харгалзан үндсэн цалин, ур чадварын

нэмэгдэл хөлсийг шинэчлэн тогтоожээ.

1999 оны 10 сарын 13

Ерөнхий захирлын дэргэдэх зөвлөлийн шийдвэрийг үндэслэн багш, ажилтан,

ажилчдад нэмэгдэл хөлс олгох асуудлыг журамлажээ. Ингэснээр цогцолборын

ажилтан, ажилчид, магистр цол бүхий багш нар, улсын олимпиадад сурагчдаа

амжилттай оролцуулсан багш нарт 5-20%-ийн нэмэгдэл хөлс олгох болжээ.

1999 оны 10 сарын 19

Хичээлийн нэгдүгээр байрны зураг урлалын гүнзгийрүүлсэн сургалттай ангийн

сурагч Л.Жавхлантын “Түшээ гүн” зургийг хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл

ажиллагаанд хэрэглэхээр худалдан авч, бүтээлийн үнэ 20000 төгрөгийг Л.Жавхлантад

олгожээ.

1999 оны 10 сарын 28

Цогцолборын үйл ажиллагааг сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулсан “Улаанбаатар

Таймс” сонины сурвалжлагч Г.Баатарнумыг цогцолборын нэрэмжит шагналаар

шагнаж байжээ.

1999 оны 11 сарын 10

Нийслэлийн Засаг Даргын дэргэдэх захирагчийн албаны зөвшөөрлийн дагуу

сургалтын бааз суурийг түшиглэн цогцолборын багш, ажилтан, ажилчдад зориулж,

“В” ангиллын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх оройн дамжааг хичээллүүлж

эхэлжээ.

1999 оны 12 сарын 03

Цогцолбор сургууль Гэгээрлийн Хяналтын Улсын Албанаас 1999 оны 11-р сард

хийсэн шалгалтаар “Хангалттай сайн” үнэлэгдэж тус албаны “Үнэлэмж” өргөмжлөл

хүртжээ.

1999 оны 12 сарын 06

“Ирээдүй” цогцолборын захиргаа, салбарын ҮЭХорооны хамтын гэрээний

зохих заалтыг үндэслэн 12 багш, ажилчинд түлээ, нүүрсний хөнгөлөлт анх удаа

үзүүлжээ.

1999 оны 12 сарын 16

Мэргэжлийн шалгалтын комиссын дүнг үндэслэн хичээлийн хоёрдугаар байрны “В”

ангиллын жолооч-засварчин бэлтгэх төрөлжсөн сургалтын стандартыг хангасан 48

сурагчид “Авто машины засварчин” мэргэжлийн III зэрэг олгожээ.

1999 оны 12 сарын 23

Дааж авсан нэгдүгээр ангиа хугацаанд нь уншуулж, бичүүлж, бодуулж сургасан

хичээлийн зургаадугаар байрны бага ангийн багш Б.Адъяаг анх удаа сарын үндсэн

цалингаар урамшуулж байжээ.

2000 оны 01 сарын 13

Хичээлийн 2-р байрны “В” ангиллын жолооны сургалтын “Техникийн байнгын

комисс”-ыг байгуулж, комиссын даргаар гүйцэтгэх захирал П.Төмөрийг томилжээ.

2000 оны 01 сарын 19

1998-1999 оны хичээлийн жилд сургалт хүмүүжлийн ажлаараа дүүрэгтээ тэргүүлсний

учир СХД-ийн “Тэргүүний сургууль”-аар шалгарчээ.

2000 оны 01 сарын 26

МУЗГ-аас Боловсролын салбарт хийж буй шинэчлэлийг хошуучлан өөрийн

сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой сонгож цогцолбор сургуулийн хэв

шинжийг зөв бүрдүүлж буйг үнэлж Монгол Улсын Гэгээрлийн Яамнаас өргөмжлөл

хүртээжээ.

2000 оны 03 сарын 22

Монгол хүн сансарт ниссэний ойн өдрийг тохиолдуулан улсын хэмжээнд “Ирээдүйн

одод” шатрын анхны тэмцээнийг зохион байгуулжээ. Энэ тэмцээн зөвлөх багш

Д.Сэржмядагийн удирдлагын дор жил бүр уламжлал болон зохион байгуулагдах

болсон байна.

2000 оны 05 сарын 08

Боловсролын болон сургалтын тогтолцоог шинэчлэх бодлого чиглэлийн хүрээнд

“Сургалтын арга зүй” сэдэвт сургалт семинарыг зохион байгуулжээ. 2000 оны 06 сарын 12

Ерөнхий захирлын 78 тоот тушаалаар В ангиллын тээврийн хэрэгслийн жолооч-

засварчин, автомашины цахилгаан засварчин – токарьчин, оёдол эсгүүрчний

мэргэжлийн 9-р ангийн төрөлжсөн мэргэжил олгох сургалттай ангиудын элсэлтийн

комиссыг байгуулжээ.

2000 оны 09 сарын 01

Цогцолборын сургууль бүрт нийгмийн ажилтан ажиллаж эхэлсэн ба анхны нийгмийн

ажилтнаар 4,6,7-р байрны бага сургуульд Г.Сайнбаяр, Д.Баясгалан, Н.Баянбат, 3,5-р

байрны дунд сургуульд Д.Цэрэнчимэг, Б.Ичинхорлоо, 1,2-р байрны ахлах сургуульд

Б.Сарантуул, Г.Эрдэнэчимэг нар ажиллаж байжээ.

2000 оны 12 сарын 06

Цогцолборын оны тэргүүний байр, секц, анги, мэргэжлийн аварга багш, ажилтан,

ажилчдыг шалгаруулах анхны журам баталжээ.

2000 оны 12 сарын 27

Цогцолборын тэргүүний байр, секц, анги, багш, ажилтан, ажилчин, сурагчийг

шалгаруулах комиссыг 12 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, комиссын даргаар

Сургалтын албаны менежер С.Гомбодоржийг томилжээ.

2001 он

Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очир “Ирээдүй” цогцолборын үйл ажиллагаатай

танилцаж, багш сурагчдын төлөөлөгчидтэй уулзжээ.

2001 оны 01 сарын 23

Хичээлийн зургаадугаар байрны нэрэмжит цогцолборын багш нарын урлагийн

наадмыг П.Цогзолмаа, А.Бадамгарав, Н.Баянбат нарын санаачлагаар зохион

байгуулж, Б.Сурмаажав гүйцэтгэх захиралтай Хичээлийн 4-р байрны бага сургууль

анхны “Урлагийн авьяастны өлгий сургууль”-аар шалгарч байжээ.

2001 оны 01 сарын 31

“Ирээдүй” цогцолборын анхны тэргүүний сургуулиар Б.Сурмаажав гүйцэтгэх

захиралтай хичээлийн 4-р байр, тэргүүний секцээр хичээлийн 7-р байрны

М.Долгорсүрэн ахлагчтай бага анги, хичээлийн 2-р байрны Л.Туяацэцэг ахлагчтай

техник хөдөлмөрийн секц, тэргүүний ангиар хичээлийн зургаадугаар байрны

Б.Адьяа багштай 2а, хичээлийн 2-р байрны Д.Дэлгэрбаяр багштай 10в, хичээлийн

1-р байрны Ж.Гандолгор багштай 7в анги, мэргэжлийн аварга удирдах ажилтнаар

2-р байрны гүйцэтгэх захирал П.Төмөр, ажилчнаар хичээлийн 7-р байрны слесарь

Н.Загдсамбар, мэргэжлийн аварга багшаар Ж.Гандолгор, Д.Долгорсүрэн, Д.Ганболд,

А.Амарбаясгалан, Л,Туяацэцэг, Н.Аварзэд, Т.Батжаргал, С.Наранцэцэг, Ц.Байгалмаа

нар шалгарч байжээ.

2001 оны 02 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 33 дугаар зарлигаар хичээлийн 7-р байрны бага

ангийн багш Ч.Гэгээнжав “Монгол Улсын гавьяат багш” цол хүртэж, СХД-ийн

болон тус цогцолборын анхны гавьяат багш болжээ.

2001 оны 05 сарын 01

Хичээлийн байруудаас архивын баримт бичгийг нягтлан шалгаж хүлээн авах

комиссыг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, комиссын даргаар боловсон хүчин

П.Төмөрийг томилжээ.

2001 оны 05 сарын 02

Волейболын лигийн тамирчин, хичээлийн 3-р байрны Түүх-эрх зүйн багш Ц.Нэмэх

Япон улсын Осака хотод болох Зүүн Азийн спортын III наадамд оролцох эрх авч, бэлтгэлдээ гарч байжээ.

2001 оны 05 сарын 24

Нийслэлийн Боловсролын Газраас зохион байгуулсан Налайхын Боловсрол Төвийн

үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгт тус цогцолбороос 44 багш оролцжээ

2001 оны 09 сарын 05

Хичээлийн 1-р байрны 10в ангийн сурагч н.Ариунжаргал Олон Улсын орос хэлний

олимпиадаас хүрэл медаль хүртжээ.

2001 оны 10 сарын 01

Өвөлжилтийн бэлтгэлийг хичээлийн байруудаас хүлээн авах анхны комиссыг

ерөнхий инженер В.Мягмаржав, Эмч нарын бүлгийн ахлагч Л.Лхамрагчаа, Номын

санчдын бүлгийн ахлагч С.Буянт, Нийгмийн ажилтны бүлгийн ахлагч Б.Ичинхорлоо

нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

2001.11 сар

Цогцолборын хичээлийн байруудыг ахлах, дунд, бага сургууль гэж нэрлэх болжээ.

2002 оны 01 сарын 10

ДЭМБ-ын чуулганаас гаргасан 30,43-р тогтоол, Монгол Улсад “Эрүүл мэндийг

дэмжих сургууль”-ийг хөгжүүлэх шийдвэрийг үндэслэн 1-р бага сургуулийн “Эрүүл

мэндийг дэмжих сургууль” болох зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг дэмжсэн

ерөнхий захирлын 04\Б тушаал гарчээ.

2002 оны 01 сар

“Ирээдүй” цогцолборын ерөнхий захирлын тамга шинэчилсэн загвараар

солигджээ.

2002 оны 02 сарын 26

Цогцолборт анх удаа М.Баатарцогт ахлагчтай “Сургалтын алба”, Д.Оюунчимэг

ахлагчтай “Хүмүүжлийн алба”, Б.Сурмаажав ахлагчтай “Орчны стандартын алба”-

ыг байгуулжээ.

2002 оны 02 сарын 23

Багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, ур чадварыг нэмэгдүүлэхэд гүн

туслалцаа үзүүлсний учир Ховд аймгийн Дарви сумын 10 жилийн дунд сургуулиас

тус цогцолборт “Өргөмжлөл” хүртээжээ.

2002 оны 03 сарын 20

2-р ахлах сургуулийн техник хөдөлмөрийн багш Ж.Дэмбэрэл Монгол Улсын

“Шилдэг зохион бүтээгч” болжээ.

2002 оны 04 сарын 26

Шинжлэх Ухаан Боловсролын Яамны сайдын 1995 оны 258-р тушаалаар батлагдсан

ЕБС-д гүнзгийрүүлсэн ба төрөлжсөн сургалт зохион байгуулах журмыг үндэслэн

1-р ахлах, 1,2-р бага сургуульд 1-10 ангийн зургийн төрөлжсөн сургалттай анги

хичээллүүлэхийг зөвшөөрчээ.

2002 оны 05 сарын 03

Хуулиа дээдлэн орлого татвараа үнэн зөв тодорхойлж, төлөх, тайлагнах үүргээ нэр

төртэй биелүүлж байгааг үнэлж Монголын Үндэсний Татварын Албанаас “Талархал”

ирүүлжээ.

2002 оны 08 сарын 16

Хүүхдийн Эрхийн Төв, Азийн хөгжлийн банкны “Боловсролын Хөгжлийн хөтөлбөр”,

Цогцолбор сургууль хамтран ахлах, дунд сургуулийн багш нарыг хамруулан зуны

сургалтыг хоёр өдрийн турш “Нарлаг” зусланд зохион байгуулжээ.

2002 оны 09 сарын 10Төрийн сангийн нэгдсэн данс нээгдсэнтэй холбогдуулж ахлах нярав С.Жаргалыг

2002.07.01-ээс Төрийн сангийн нярваар ажиллуулах ерөнхий захирлын 141 тоот

тушаал гарчээ.

2002 оны 10 сарын 01

Б.Сурмаажав гүйцэтгэх захиралтай 1-р бага сургуульд Нийслэлийн Боловсрол

Төвийн захирлын 2002 оны 01 дүгээр тушаалаар анхан шатны сургалтын “Багш

нарын хөгжлийн түшиц сургууль”-ийн гэрчилгээ олгожээ

2002 оны 10 сарын 23

Цогцолборын гүнзгийрүүлсэн, төрөлжсөн сургалттай ангийн нэмэгдэл зардал

бүрдүүлэх, түүнийг зарцуулах тухай журам батлагджээ.

2002 оны 10 сарын 31

Боловсролын хуулийн 35-р зүйлийн 1, БСШУ-ны сайдын 2002 оны 230 дугаар

тушаалыг үндэслэн “Сургуулийн зөвлөл”-ийг Н.Болормаа, Р.Бандий, Г.Сүрэн,

Л.Гомбожав, Б.Сурмаажав, П.Төмөр, Ц.Ичинхорлоо, Д.Оюунчимэг, Ж.Дэмбэрэл,

А.Амарбаясгалан, Н.Баасандорж ( 8г анги ) нарын бүрэлдэхүүнтэй байгуулж,

зөвлөлийн даргаар Г.Сүрэн, нарийн бичгийн даргаар Д.Оюунчимэг нарыг

сонгожээ.

2003 оны 01 сарын 22

Дүүргийнхээ хөгжил дэвшилд оюуны хөрөнгө оруулах үйл хэрэгт бусдыгаа

хошуучилж, СХД-ийн “Тэргүүний сургууль”-аар хоёрдахь удаагаа шалгарчээ.

2003 оны 02 сарын 05

Монгол Улсын Оюуны чадварын IQ төвөөс Б.Сурмаажав гүйцэтгэх захиралтай 1-р

бага сургуульд “Оюуны хөгжлийг эрхэмлэгч байгууллага” батламж олгожээ.

2003 оны 09 сарын 15 –наас 11 сарын 05

Канадын Багш нарын холбооны урилгаар 1-р ахлах сургуулийн гадаад хэлний багш

Ө.Ургамал Канад улс явж мэргэжил дээшлүүлжээ.

2003 оны 10 сарын 03

Эрүүл Мэндийн сайдын 2002 оны 158-аар тушаалыг үндэслэн “Өсвөр үеийнхэнд

үзүүлэх эрүүл мэндийн нээлттэй үйлчилгээний загвар”-ыг хэрэгжүүлэх багийг

6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, багийн ахлагчаар нийгмийн ажилтан

С.Оюунсүрэнг томилжээ.

2004 оны 01 сарын 05

Нэгдүгээр ахлах сургуулийн гадаад хэлний багш Ө.Ургамал тус цогцолбороос

анхны “Үндэсний сургагч багш” болжээ.

2004 оны 01 сарын 23

Боловсролд шинэчлэл хийх, Дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг

хэрэгжүүлэх үйлсэд амжилт гаргасны учир СХД-ийн “Тэргүүний сургууль”-аар

гуравдахь удаагаа шалгарчээ.

2004 оны 01 сарын 27

Шинэ зууны иргэдийг сурган хүмүүжүүлэх, хөгжүүлэх нэр хүндтэй ариун үйлсэд

оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж БСШУЯ, МБНХ-ноос Монгол улсын 2003

оны “Шилдэг менежменттэй байгууллага”-аар шалгаруулжээ.

2004 оны 02 сарын 02

БСШУ Сайдын тушаалаар цогцолборын 2-р ахлах сургуулийн түүх нийгмийн ухааны

багш Та.Алтанцэцэг 2003 оны “Улсын тэргүүний багш”-аар өргөмжлөгджээ.

2004 оны 03 сарын 09

БСШУСайдын 2001 оны 04 дүгээр тушаал “Цогцолбор сургуулийн менежмент” тайлант сургалтанд оролцогчдоос гаргасан зөвлөмжийг үндэслэн цогцолобрын

бага, дунд ахлах сургуулиудын залгамж холбоог сайжруулж, сургалтын чанар үр

дүнг дээшлүүлэх зорилгоор “Залгамж холбоо-амжилтын үндэс” сургалтыг зохион

байгуулжээ.

2004 оны 04 сарын 02

Ажиллагсдын одоо авч буй үндсэн цалин болон тоогоор илэрхийлэгдэх

нэмэгдлүүлийг 7.5%-аар, урамшууллыг үндсэн цалингийн 17.5%-аар

нэмэгдүүлжээ.

2004 оны 04 сарын 05

“Ирээдүй” цогцолборын хоёрдугаар бага сургуулийн “Оюуны хөгжлийг эрхэмлэгч

байгууллага” батламжийг үндэслэн тус сургуульд IQ сургалт явуулах анги бүлэг,

багшийг томилжээ.

2004 оны 05 сарын 06

БСШУСайдын 2002 оны 333 дугаар тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын

сургуулийн гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах”

үлгэрчилсэн журмыг үндэслэн “Ирээдүй” цогцолборын нэгдүгээр ахлах сургуулийн

6-11-р анги, нэг, хоёрдугаар бага сургуулийн 1-5-р ангид зургийн мэргэжлийн

сургалт явуулахыг зөвшөөрч, сургалт явуулах журмыг баталжээ.

2004 оны 05 сарын 20

БСШУ, НХХ, СЭЗ-ийн сайдын 2003 оны 328/131/283 дугаар тушаалыг үндэслэн

ажлын үзүүлэлтээрээ мэргэжлийн зэрэг олгох шаардлагыг хангаж, магадлах

шалгалтанд тэнцсэн бага, дунд, ахлах сургуулийн 25 багшид “Заах аргач” мэргэжлийн

зэрэг олгожээ. Ингэж “Заах аргач” мэргэжлийн зэргийг сургууль, цогцолбор өөрсдөө

олгодог болжээ.

2004 оны 05 сарын 31

Нэг, хоёрдугаар ахлах сургуулийн 25 бүлгийн 840, 2002-2003 оны хичээлийн жилд

хангалтгүй үнэлгээтэй шалгагдсан 33 сурагчийн “Идэвх чармайлтын оноо”-г

баталжээ.

2004 оны 05 сарын 31

Хот, дүүргийн биеийн тамир, спортын хороо, ЦЕГ-ын биеийн тамир, спортын “Хүч”

хорооны 036 тоотыг үндэслэн Монголын Бүх Ард Түмний 11-р спартикиадын Улсын

аварга шалгаруулах тэмцээнд оролцох нэгдүгээр ахлах сургуулийн 9д ангийн сурагч

Г.Амгалан, хоёрдугаар ахлах сургуулийн 9г ангийн сурагч Б.Баярмаа, 9ё ангийн

сурагч Б.Баярмагнай, Ч.Болдбаатар, хоёрдугаар дунд сургуулийн 7г ангийн сурагч

Б.Хосбаяр, 7з ангийн сурагч П.Гоомарал нарыг анги дэвших шалгалтаас чөлөөлж

байжээ.

2004 оны 06 сарын 21

Монголын Эрэгтэйчүүдийн Холбоо, Эмэгтэй Удирдагч Сангийн шийдвэрээр

нэгдүгээр дунд сургуулийн гүйцэтгэх захирал Л.Гомбожав “Ажил хэрэгч эрэгтэй”,

нэгдүгээр бага сургуулийн гүйцэтгэх захирал Б.Сурмаажав “Шилдэг эмэгтэй

захирал”, нэгдүгээр дунд сургуулийн сургалтын менежер Д.Догоо “Шилдэг

менежер”-ээр тус тус өргөмжлөгджээ.

2004 оны 09 сарын 23

Улсад анх удаа боловсрогдсон “Багачуудын үзэх сэтгэл зүй” хөтөлбөрийг үндэслэж,

хүүхдэд сэтгэл зүйн анхны мэдэгдэхүүн, харьцааны соёл, оюун ухааны хөгжлийн

дадал эзэмшүүлэх зорилго бүхий сургалтыг нэг анги дээр сонгон суралцах хичээлийн

хэлбэрээр зохион байгуулахыг МУБИС-ийн ахлах багш, магистр, дэд профессор__Ч.Түмэндэлгэрт зөвшөөрчээ.

2004 оны 10 сарын 06

Азийн Хөгжлийн банкны “Боловсролын хөгжлийн хөтөлбөр-2”-ийн хүрээнд ирсэн

4171 ам.долларын компьютер, тоног төхөөрөмжийг нэгдүгээр ахлах сургуульд

хүлээлгэн өгчээ.

2004 оны 11 сарын 08

Замын Цагдаагийн газар, Нийслэлийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн Газар,

Нийслэлийн Боловсролын Газрын 2004 оны 09 сарын 20 өдрийн хамтарсан тушаалыг

үндэслэн цогцолбор сургуулийн “Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх” орон

тооны бус албыг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, комиссын даргаар замын

хөдөлгөөний дүрмийн багш С.Алтангэрэлийг томилжээ.

2004 оны 11 сарын 11

БСШУСайдын 2004 оны 04 сарын 13 өдрийн 100дугаар тушаалыг үндэслэн

“Ирээдүй” цогцолборын 1-р ахлах сургуулийг түшиглэн бага, дунд боловсролын

шинэ стандартыг турших туршилтын багийг 8 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж,

комиссын даргаар гүйцэтгэх захирал Ж.Пүрэвсүрэнг томилжээ.

2004 оны 11 сарын 25

“Эмэгтэй удирдагч” сангийн 2004 оны 11 сарын 01-ний өдрийн шийдвэрээр

цогцолборын ерөнхий нягтлан бодогч Ц.Ичинхорлоо “Шилдэг эмэгтэй удирдагч”-

аар өргөмжлөгджээ.

2004 оны 11 сарын 27

Хүүхдийн сурч, хөгжих таатай орчин бүрдүүлснийг үнэлж БСШУЯ, Монголын

Сурагчдын Холбооноос “Хүүхдэд ээлтэй шилдэг сургууль”-аар шалгаруулжээ.

2004 оны 12 сарын 14

Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын Өсвөр

Үеийн шатрын улсын аварга, 1-р ахлах сургуулийн 7е ангийн сурагч н.Батцэцэгт

мөнгөн урамшуулал олгож байжээ.

2004 оны 12 сарын 30

“Ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг

зохицуулах, таслах” комиссыг 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, комиссын

даргаар 1-р бага сургуулийн гүйцэтгэх захирал Б.Сурмаажавыг томилжээ.

2005 оны 01 сарын 20

“Ирээдүй” цогцолборын хоёрдахь ерөнхий захирал Т.Даш-Очир “Номч мэргэн”

медалиар анх шагнагджээ.

2005 оны 02 сарын 05

БСШУСайдын 2005 оны 19дүгээр тушаалаар 2-р бага сургуулийн нийгмийн ажилтан

Н.Баянбат 2004 оны “Улсын тэргүүний багш”-аар өргөмжлөгджээ.

2005 оны 03 сарын 16

Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 93.1-ийг үндэслэн “Хөдөлмөрийн

аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл”-ийг 11 хүний

бүрэлдэхүүнтэй байгуулж, зөвлөлийн даргаар 3-р бага сургуулийн гүйцэтгэх захирал

А.Бадамгаравыг томилжээ.

2005 оны 03 сарын 16

Монгол Улсын хөдөлмөрийн тухай хуулийн 25.2-ыг үндэслэн “Сургалтын

байгууллагын ажил үйлчилгээг явуулж байх үед гарсан ослыг тогтоох” орон тооны

бус байнгын комиссыг 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, комиссын даргаар

цогцолборын ерөнхий нягтлан бодогч Ц.Ичинхорлоог томилжээ. 2005 оны 04 сарын 01

Бага, дунд боловсролын тухай хуулийн 20.1, 20.2, СХД-ийн Засаг Даргын 2005 оны

1/45 тоотыг үндэслэн ахлах, дунд сургуулийн гүйцэтгэх захирлуудыг сэлгүүлэн

томилжээ.

2005 оны 04 сарын 12

Цогцолборын 1-р ахлах сургуульд Хятад Улсын Тянжиний сургуулийн удирдлагууд

зочилжээ.

2005 оны 04 сарын 25

Гамшгаас хамгаалах Ерөнхий Газрын даргын 2004 оны 05 сарын 24 өдрийн 180

тоот тушаалыг үндэслэн цогцолборын 7 сургууль тус бүрт 9 хүний бүрэлдэхүүнтэй

“Гамшгаас хамгаалах мэргэжлийн алба”-ыг байгуулжээ.

2005 оны 08 сарын 31

Цогцолборын сургууль бүрт сургалтын менежерийн орон тоог нэгээр нэмж

Д.Анхбаяр, Я.Цэцгээ, Д.Цэрэнчимэг, А.Амарбаясгалан, Г.Сайнбаяр, С.Энх-Ариун

нарыг ажиллуулжээ.

2005 оны 10 сарын 26

Цогцолборын 1-р ахлах сургуулийн сурагч Н.Мягмарханд Олон Улсын зургийн

уралдаанаас “Гранпри” шагнал хүртжээ.

2005 оны 11 сарын 02

“Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлэх

анхны комиссыг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, комиссын даргаар 1-р ахлах

сургуулийн сургалтын менежер Д.Анхбаярыг томилжээ.

2005 оны 11 сарын 25

2-р ахлах сургуулийн багш Т.Алтанцэцэг, Ж.Чогмаа нар Бага, дунд боловсролын

оны шилдэг илтгэл шалгаруулах 37-р уралдаанд амжилттай оролцож гуравдугаар

байр эзэлжээ.

2005 оны 12 сарын 01

“Ирээдүй” цогцолбор сургууль Төв аймгийн Бүрэн сумын сургуультай шефийн

холбоо тогтоож, 4 өдрийн хамтарсан сургалт- семинар зохион байгуулжээ.

2005 оны 12 сарын 31

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг “Тусгай сургууль” руу явуулж, ялгаварлан

гадуурхах байдал гаргахгүй байх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлийг давахад туслах

танхим”-ыг Монголд анх удаа цогцолборын 1-р бага сургууль дээр нээж, анхны

багшаар П.Болорцэцэгийг томилжээ.

2005 он

ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, УБ-Сөүл хотын найрамдалт харилцааны

10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Мөрөөдлөөр жигүүрлэсэн нас”

ТV нэвтрүүлэгт тус цогцолборын багачууд оролцож 2-р байр эзэлж байжээ.

2006 оны 01 сарын 26

“Ирээдүй” цогцолборын 1-р ахлах сургуулийн гадаад хэлний багш Ө.Ургамал

цогцолбор сургуулийн багш нараас анх удаа Хүмүүнлэгийн ухааны докторын цол

зэрэг хамгаалжээ.

2006 оны 11 сарын 26

Сургалтын стандарт хэрэгжилтийн удаа дараагийн шалгалтанд амжилттай сайн

шалгагдаж байсан 1-р дунд сургуулийн сургалтын менежер Д.Догоо, 2-р бага

сургуулийн сургалтын менежер П.Төмөр нарт мөнгөн урамшуулал олгож байжээ.

2006 оны 02 сарын 03БСШУСайдын 2006 оны тушаалаар 1-р ахлах сургуулийн хими биологийн багш

Д.Долгорсүрэн 2005 оны “Улсын тэргүүний багш”-аар өргөмжлөгджээ.

2006 оны 02 сарын 06

2-р ахлах сургуулийн технологийн кабинетийг “Улаанбаатар хотын хөдөлмөрийн

аварга”, кабинетийг үүсгэн байгуулагч Чулууны Нацагийн нэрэмжит болгожээ.

2006 оны 02 сарын 01

Тус цогцолборын биеийн тамир, спортын орон тооны бус арга зүйчээр 1-р ахлах

сургуулийн гүйцэтгэх захирал Л.Гомбожавыг томилжээ.

2006 оны 02 сарын 24

Чех Улсын Элчин Сайд тус цогцолборт зочилж, хамтын ажиллагааны талаар

ярилцжээ.

2006 оны 04 сарын 07

Цогцолборын бага, дунд сургуулийн залгамж холбоог сайжруулж, сургалтын чанар

үр дүнг дээшлүүлэх зорилгоор “Залгамж холбоо- амжилтын үндэс” сургалтыг

зохион байгуулжээ.

2006 оны 03 сарын 31

Дархан хотын цогцолбор сургуулийн багш нар “Ирээдүй” цогцолборт зочилж,

ажлын арга туршлагаа солилцжээ.

2006 оны 04 сарын 19

Тус цогцолборын бага, дунд, ахлах сургуулийн сургалтанд хэрэглэгдэх сурах бичгийг

мэргэжлийн хичээл тус бүрээр сонгон шалгаруулах комисс томилогджээ.

2006 оны 04 сарын 24

Биеийн тамирын багш Н.Юнгээгийн дасгалжуулсан гандболын баг тамирчид Улсын

аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ.

2006 оны 04 сарын 24

Эрдэнэт хотын багш нар тус цогцолборт зочилж, ажлын арга туршлагаа солилцжээ.

2006 оны 06 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цогцолборын 1-р бага сургуулийн

гүйцэтгэх захирал, зөвлөх багш Б.Сурмаажав “Монгол Улсын гавьяат багш” цолоор

шагнагджээ.

2006 оны 07 сарын 31

2-р бага сургуулийн нийгмийн ажилтан Н.Баянбат Улсын хэмжээнд зарласан

“Хүүхдийн эрхийн төлөө” хэвлэл мэдээллийн аяны сонин сэтгүүлийн нийтлэлийн

төрөлд “Хүүхдийн эрээн бараан амьдрал” нийтлэлээр оролцож 66 сэтгүүлчээс 1-р

байр эзэлж байжээ.

2006 оны 08 сарын 28

Тус цогцолборт Норвегийн Хүүхдийн Сангийн төлөөлөгчид зочилжээ.

2006 оны 09 сарын 01

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр тус цогцолборт зочилж, хичээлийн шинэ

жилийн нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцжээ.

2006 оны 09 сарын 25

Ерөнхий болон мэргэжлийн боловсролын агуулгын залгамж холбоог сайжруулах

зорилгоор 10-11-р ангид судлах агуулгыг кредитээр хэмжээсжүүлэхээр шийдвэрлэж,

багц цаг / кредит/-ийг хэрэглэх журам баталжээ.

2006 оны 09 сарын 28

Ерөнхий боловсролын сургуулийн 1,2-р ангийн сурагчдад “Үдийн цай” хөтөлбөрийг

хэрэгжүүлэх болсонтой холбогдуулж бага сургуулийн гүйцэтгэх захирлуудад “Үдийнцай” хөтөлбөрийг зөвлөмж, зааврын дагуу зохион байгуулахыг үүрэг болгожээ.

2006 оны 09 сар

Хөтөлбөрийн зохицуулагч Walter Jenkins, Цогцолборын ерөнхий захирал Т.Даш-Очир

нар уулзаж ярилцсанаар Америк-Монголын ах дүү хотуудын “Сургууль түншлэл”

хөтөлбөр эхэлж, Денверийн Erom “Future complex 1 high school” сургуульд 1-р ахлах

сургуулийн гадаад хэлний багш А.Гэрэлтуяа, 10в ангийн сурагч В.Одхорол, 10г

ангийн сурагч Н.Золбоо нар багш, сурагчийн солилцоогоор очиж байжээ.

2006 оны 10 сарын 03

Б.Сурмаажав гүйцэтгэх захиралтай 1-р бага сургуулийн “Хөгжлийн бэрхшээлийг

давахад туслах танхим” АНУ-ын Висконсин ба дээд Мичиган мужийн Лутераны

Нийгмийн Үйлчилгээний байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын

хандиваар шинэчлэгдэн тохижжээ.

2006 оны 10 сарын 31

Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтаар “Боловсролын салбарын хөтөлбөр”-

ийн хүрээнд ирсэн мэдээлэл, харилцаа холбоо технологийн сургалтанд ашиглагдах

19 317 522 төгрөгийн үнэ бүхий сургалтын хэрэглэгдэхүүнийг тухайн сургуулиудын

үндсэн хөрөнгийн дансанд бүртгэж авчээ.

2006 оны 10 сарын 31

“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж, илэрсэн зөрчлийг

арилгуулж байх “Хяналтын комисс”-ыг гурван бага сургуульд байгуулжээ.

2006 оны 11 сарын 03

Цогцолборын ерөнхий захирлын нэрэмжит хөндлөнгийн шалгалтыг анх авч

эхэлжээ.

2006 оны 12 сарын 06

1-р бага сургуулийн “Хөгжлийн бэрхшээлийг давахад туслах танхим”-д УИХ-ын

гишүүн С.Оюун зочилж нэг ангид иж бүрэн ширээ сандал, сургалтын хэрэглэгдхүүн

бэлэглэжээ.

2006 оны 12 сарын 20

2-р бага сургуулийн нийгмийн ажилтан Н.Баянбатыг МУ-ын ЗГ-ын хэрэгжүүлэгч

агентлаг Хүүхдийн Төлөө Үндэсний Газраас “Хүүхдийг дээдлэгч хүн”-ээр

өргөмжилжээ.

2006 оны 12 сарын 16

Иркутск хотод болсон Олон Улсын гимнастикийн тэмцээнд 2-р дунд сургуулийн баг

тамирчид оролцож, хүрэл медаль хүртжээ.

2006 оны 12 сарын 18

2-р ахлах сургуулийн сурагч А.Мөнхбаяр Азийн таэквондогийн аварга шалгаруулах

тэмцээнээс хүрэл медаль хүртжээ.

2006 оны 12 сарын 28

Увс аймгийн Боловсролын газрын ажилтнууд тус цогцолборт зочилж, цогцолборын

үйл ажиллагаатай танилцжээ.

2007 оны 02 сарын 02

Боловсролын шинэчлэлийг гүнзгийрүүлэн чанарын шинэ шатанд хүргэх зорилтыг

хэрэгжүүлэх, боловсролын өгөөж, үр ашгийг дээшлүүлэх үйлсэд амжилт гаргасан 2-р

бага сургуулийн Д.Янсүрэн ахлагчтай бага ангийн, 1-р дунд сургуулийн Б.Одгэрэл

ахлагчтай монгол хэл-уран зохиолын Заах аргын нэгдлийн хамт олныг Нийслэлийн

2006 оны “Тэргүүний ЗАН”-ээр өргөмжилжээ.

2007 оны 01 сарын 22БСШУСайдын 2007 оны тушаалаар 1-р ахлах сургуулийн монгол хэл-уран зохиолын

багш Ч.Тэгш-Амгалан 2006 оны “Улсын тэргүүний багш”-аар өргөмжлөгджээ.

2007 оны 03 сарын 02

Солонгос Улсын Боловсролын байгууллагын төлөөлөгчид цогцолбор сургуулийн

үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлахаар тус цогцолборт зочилжээ.

2007 оны 03 сарын 19

“Ирээдүй” цогцолбор сургууль байгуулагдсаны 10 жилийн ойг зохион байгуулж,

тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг дөрвөн салбар комисстой байгуулж, ерөнхий

комиссын даргаар Ц.Ичинхорлоог томилжээ.

2007 оны 05 сарын 22

Цогцолборын 2-р дунд сургуульд Солонгосын шеф сургуулийн төлөөлөгчид

зочилжээ.

2007 оны 05 сарын 25

“Ирээдүй” цогцолбор сургууль байгуулагдсаны 10 жилийн ойг угтаж багш, ажилчдын

урлагийн наадам зохион байгуулжээ.

2007 оны 06 сарын 08

Азийн Хөгжлийн банк “Боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд

ирсэн дунд ахлах сургуулиудын техик технологийн сургалтанд хэрэглэгдэх

сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээн авчээ.

2007 оны 06 сарын 20

БНСУ-ын Cheong Meong ахлах сургуулийн багш сурагчид тус цогцолборт

зочилжээ.

2007 оны 09 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цогцолбор сургуулийн хоёрдахь

ерөнхий захирал Төгс-Очирын Даш-Очир “Монгол Улсын гавьяат багш” цолоор

шагнагджээ.

2007 оны 10 сарын 12

Цогцолбор сургууль байгуулагдсаны түүхт 10 жилийн ойн ёслол хүндэтгэлийн

ажиллагаа “UB” паласт болжээ.

2007 оны 12 сарын 29

БСШУЯ-ны “Үр дүнд түргэн хүрэх санаачлагын түншлэл” төслийн буцалтгүй

тусламж 2 582 269 төгрөгийн үнэтэй зөөврийн тэргэнцрийн тоног төхөөрөмж,

техник хэрэгслийг хүлээн авчээ.

2007 оны 12 сарын 29

БСШУЯ-ны “Боловсролын хөгжлийн хөтөлбөр-2” төслийн хүрээнд Медимпекс

интернэйшнл ХХК-аас нийлүүлсэн 41 081 141 төгрөгийн үнэ бүхий мэргэжлийн

сургалтын тоног төхөөрмж, техникийг хүлээн авчээ.

2008 оны 02 сарын 01

3-р бага сургуулийн нийгмийн ажилтан Д.Оюунчимэг 2007 оны “Нийслэлийн

тэргүүний нийгмийн ажилтан”-аар өргөмжлөгджээ.

2008 оны 01 сарын 16

Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 12 сарын 26-ны өдрийн 354, 351 дүгээр

тогтоолыг үндэслэн цогцолбор сургуулийн удирдах ажилтан, багш, ажиллагсдын

үндсэн цалинг шинэчлэн тогтоожээ.

2008 оны 02 сарын 21

Боловсролын нэгдсэн сүлжээ бүрдүүлэх зорилгоор мэдээллийн санг хариуцан

ажиллах багш нарыг томилжээ. 2008 оны 02 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 1-р бага сургуулийн бага ангийн багш

Д.Сэржмядаг цогцолбороос анхдагч болж “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн

одон”-гоор шагнагджээ.

2008 оны 03 сарын 17

Цогцолборын бага сургуулиудад “Боловсролын хөгжлийн хөтөлбөр-2” төслийн

хүрээнд 6 настай хүүхдийн сургалтанд ашиглагдах 20 092 117 төгрөгийн үнэ бүхий

ширээ, сандал, самбар, тавилга, тоног төхөөрөмж, тоглоомыг хүлээн авчээ.

2008 оны 04 сарын 11

1-р дунд сургуулийн 9б ангийн сурагч Д.Цэнд-Аюуш Улаанбаатар-Намянжү хотын

ах дүү хотуудын хамтын ажиллагааны гэрээний дагуу айлчлан тоглолт хийжээ.

2008 оны 04 сарын 18

“Ирээдүй” цогцолборын 2-р бага сургуулийн өргөтгөлийн 4 давхар шинэ барилгыг

МУ-ын ЗГазар, Япон Улсын Элчин Сайдын Яамнаас хүлээлгэн өгчээ.

2008 оны 04 сарын 28

1-р ахлах сургуулийн 11-р ангийн сурагч Д.Урантогос ОХУ-ын Свердловск хотод

зохиогдсон “Эх дэлхий бидний гэр” олон улсын хүүхдийн урлагийн наадамд эх

орноо төлөөлөн оролцож байжээ.

2008 оны 05 сарын 29

3-р бага сургуулийн бага ангийн багш Б.Авирмэд БНХАУ-ын Гуанжоу муж,

Гонконгийн ЕБС-уудын үйл ажиллагаа, 6 настай хүүхдийг сургаж байгаа туршлагыг

судлах багийн бүрэлдэхүүнд орж явжээ.

2008 оны 06 сарын 03

2-р ахлах сургуулийн 10б ангийн сурагч Ч.Нямгэрэл АНУ-ын Нью Йорк хотноо

болсон “Дэлхийн лидер залуучуудын уулзалт”-д эх орноо төлөөлөн оролцжээ.

2008 оны 06 сарын 18

Ажил үүргийн шинэ хуваарийн дагуу М.Баатарцогтыг цогцолборын Судалгаа

үнэлгээ, хяналтын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөлж, цогцолбор сургуулийн

Сургалтын ерөнхий менежерээр томилжээ.

2008 оны 06 сарын 19

1-р ахлах сургуулийн зургийн багш, МУ-ын гавьяат багш Н.Бавуужав сурган

хүмүүжүүлэх ухааны докторын зэрэг цол хамгаалснаар цогцолборын хоёрдахь

доктор болжээ.

2008 оны 09 сарын 01

2008-2009 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ажиллагаанд Япон Улсын

төлөөлөгчид, АНУ-ын багш нар хүндэт зочноор оролцож байжээ.

2008 оны 11 сарын 17

Ховд аймгийн Үенч сумын багш нар тус цогцолборын багш нартай хамтарч сургалт-

семинар зохион байгуулжээ.

2008 оны 12 сарын 17

Хариуцсан ажилдаа өндөр амжилт гаргасан бага, дунд, ахлах сургуулиудын 12

багшийг цогцолборын зардлаар Бээжин хотод аялуулж байжээ.

2008 оны 12 сарын 31

Азийн Хөгжлийн банк “Боловсролын Хөгжлийн хөтөлбөр-2” хүрээнд Медимпекс

интернэйшнл ХХК-аас нийлүүлсэн 10 126 492 төгрөгийн үнэ бүхий биеийн тамирын

хэрэгсэл, сургалтын материалыг хүлээн авчээ.

2009 оны 01 сарын 051-р бага сургуулийн сургалтын менежер Б.Алтанцэцэг 2008 оны “Нийслэлийн

тэргүүний сургалтын менежер”, 1-р дунд сургуулийн нийгмийн ажилтан

Д.Цэрэнчимэг 2008 оны “Нийслэлийн тэргүүний нийгмийн ажилтан”-аар тус тус

өргөмжлөгджээ.

2009 оны 01 сарын 14

6 настай хүүхдийн сургалтын орчин бүрдүүлэх зориулалтаар ирсэн 13 562 714

төгрөгийн үнэ бүхий сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом, самбарыг гурван бага

сургуульд хүлээлгэн өгчээ.

2009 оны 03 сарын 12

“Бүх нийтийн боловсролын үр дүнд түргэн хүрэх санаачлагын түншлэл” хөтөлбөрийн

санхүүжилтээр бага сургуулиудад ирсэн 13 562 702 төгрөгийн үнэ бүхий сургалтын

тоглоом, самбарыг хангамжийн материалын дансанд бүртгэн авчээ.

2009 оны 05 сарын 14

Монгол Улсын Засгийн Газрын 54 дүгээр тогтоолыг үндэслэн цогцолборын бага,

дунд, ахлах сургуулийн багш, ажилчдад улирлын ажлын үр дүнгийн мөнгөн

урамшлыг 2009 оны нэгдүгээр улирлаас эхлэн улирал тутам олгож байх 75 дугаар

тушаал гарчээ.

2009 оны 07 сарын 21-26

1-р ахлах сургуулийн 10е ангийн сурагч Б.Билэгт Гонконг Улсад болсон ширээний

теннисний Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн

оролцжээ.

2009 оны 09 сарын 09

“Ирээдүй” цогцолборын ерөнхий захирал, МУ-ын гавьяат багш Т.Даш-Очир

гавьяаныхаа амралтанд гарах болсон тул 2-р ахлах сургуулийн гадаад хэлний багш

Гэндээгийн Цагаанцоож цогцолборын гуравдахь ерөнхий захирлаар томилогджээ.

2009 оны 09 сарын 25-наас 10 сарын 08

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага “ЖАЙКА”, БСШУЯ-наас

хэрэгжүүлж буй “Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог

бэхжүүлэх нь” төслийн хүрээнд 1-р бага сургуулийн багш Ч.Энхцэцэг Япон улсад

мэргэжил дээшлүүлж, хичээлийн судалгаа хийх арга зүйг судалжээ.

2009 оны 10 сарын 13

Цогцолборын өмч, эд хөрөнгийн үнэлгээг дахин хийх комиссыг 22 хүний

бүрэлдэхүүнтэй байгуулж, комиссын даргаар Ц.Ичинхорлоог томилжээ.

2009 оны 10 сарын 14

1-р ахлах сургуулийн “Өсвөрийн цагдаа”-гийн бүлгэмийн гишүүдийг 10 сурагчийн

бүрэлдэхүүнтэй баталжээ.

2009 оны 12 сарын 28

Цогцолборын бага, дунд, ахлах сургуулиудын “Сурагчдын мэдлэг, чадвар,

төлөвшлийг үнэлж дүгнэх журам”-ыг шинэчлэн баталжээ.

2009 оны 12 сар

Иран Улсын Тегеран хотод болсон Ази тивийн аэробек-гимнастикийн багш

дасгалжуулагчдын нэгдсэн цугларалт, сургалт тэмцээнд 2-р дунд сургуулийн биеийн

тамирын багш Ц.Ганбаатар Монгол Улсаа төлөөлөн оролцжээ.

2009 он

Боловсрол судлалын чиглэлээр лабораторийн ажил, сурган хүмүүжүүлэх ажлын

дадлагыг шалгуурын дагуу амжилттай зохион байгуулсан 3-р бага сургуульд Монгол

Улсын Боловсролын Их Сургуулиас “Клиник сургууль”-ийн сертификат олгожээ. 2010 оны 01 сарын 05

Багшид мэргэжлийн зэрэг олгох асуудлаар мэргэжил арга зүйн үнэлгээ, дүгнэлт өгөх

ажлын хэсгийг сургууль тус бүрт анх удаа 5 хүний бүрэлдэхүүнтэй баталжээ.

2010 оны 01 сарын 12

Цогцолборын бага, дунд, ахлах сургуулийн багш нарын дунд “Шилдэг нэгж

хичээлийн хөтөлбөр” шалгаруулах уралдааны анхны комиссыг байгуулж, комиссын

даргаар сургалтын ерөнхий менежер Т.Жаабаатарыг томилжээ.

2010 оны 02 сарын 05

БСШУСайдын 2010 оны тушаалаар 1-р ахлах сургуулийн хими биологийн багш

Д.Үдэлгарав, 2-р ахлах сургуулийн математикийн багш Ж.Чогмаа нар 2009 оны

“Улсын тэргүүний багш”-аар өргөмжлөгджээ.

2010 оны 02 сарын 23

БСШУСайдын 236,7-дугаар тушаалаар батлагдсан ЕБС-ийн сургалтын

төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавьж, зөвлөн туслах ажлын хэсгийг байгуулж,

хэсгийн ахлагчаар Т.Жаабаатарыг томилжээ.

2010 оны 03 сарын 11

Азийн Хөгжлийн банк, “Боловсролын хөгжлийн хөтөлбөр-3” хүрээнд ирсэн 24

529 721 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмж, тавилга, программ хангамж, ширээ

сандлыг үндсэн хөрөнгөнд бүртгэн авчээ.

2010 оны 03 сарын 20-28

БНСУ-ын “Бэг Сог” Их Сургуулийн урилгаар 2-р бага сургуулийн гүйцэтгэх захирал

П.Төмөр, 1-р бага сургуулийн багш Д.Сэржмядаг, 1-р ахлах сургуулийн химийн

багш Д.Үдэлгарав, монгол хэлний багш Ч.Тэгш-Амгалан нар тус улсад зочилж,

боловсролын байгууллага, бага, дунд, ахлах сургуулиудын үйл ажиллагаатай

танилцаж, туршлага солилцжээ.

2010 оны 05 сарын 03

2009-2010 оны хичээлийн жилд 6 настай хүүхдийг хугацаанд нь, амжилттай

уншуулж, бичүүлж, бодуулж сургасан 3 бага сургуулийн 30 багшид мөнгөн

урамшуулал олгожээ.

2010 оны 05 сарын 14-нөөс

1-р ахлах сургуулийн 10д ангийн сурагч Ж.Саранхүү Монгол, Орос, Хятад, Америк,

Финлянд, Италийн гүйгчдээс бүрдсэн “Олон Улсын эв найрамдлын гүйлт”-ийн багт

эх орноо төлөөлөн орж, Дорнод аймгийн Хавиргын боомтоос Баян-Өлгий аймгийн

Цагааннуурын боомт хүртэл гүйж байжээ.

2010 оны 05 сар

ОХУ-ын Чита мужийн Угданы дунд сургуулийн удирдах ажилтан, багш, сурагчдын

төлөөлөгчид “Ирээдүй” цогцолборт зочилж, цогцолборын үйл ажиллагаатай

танилцаж, хамтран ажиллах гэрээ байгуулахаар тохиролцжээ.

2010 оны 07 сарын 17

Тус цогцолбор сургуулийн бүтэц зохион байгуулалт үйл ажиллагаатай танилцаж

туршлага судлахаар Солонгосын зочид төлөөлөгчид ирж байжээ.

2010 оны 09 сарын 06

Цогцолбор сургуулийн гуравдахь зөвлөлийг Р.Бандий, Ц.Цогзолмаа,

А.Одонтунгалагтуул, П.Төмөр, Ц.Ичинхорлоо, Д.Оюунчимэг, Б.Эхболд, Д.Цэцэгмаа,

Х.Чимэдцэрэн, Т.Жаабаатар, Б.Ариунзаяа (сурагч ) нарын бүрэлдэхүүнтэй

байгуулж, зөвлөлийн даргаар Р.Бандий, нарийн бичгийн даргаар Д.Оюунчимэг

нарыг сонгожээ. 2010 оны 09 сарын 23

Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага JICA-гийн “Багшлахуйн арга

зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх нь” төсөлд “Ирээдүй”

цогцолборын 3-р бага, 2-р ахлах сургуулиуд загвар сургуулиар сонгогдож, албан

ёсны нээлтэд төслийн зохицуулагч Иший сан оролцож байжээ.

2010 оны 11 сарын

Тус цогцолборын ерөнхий захирал Г.Цагаанцоож, сургалтын ерөнхий менежер

Т.Жаабаатар, гүйцэтгэх захирал Д.Долгор, нийгмийн ажилтан Д.Оюунчимэг, багш

Г.Ургамал, Л.Чулуунцэцэг, Ж.Чогмаа, Л.Нарантуяа, Б.Уянга нар ОХУ-ын Чита

мужийн “Угдан”-ны дунд сургуульд зочилж, хамтын ажиллагааны ерөнхий гэрээг

үзэглэжээ.

2010 оны 12 сарын 16

УИХ-ын гишүүдийн 61 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2-р ахлах сургуульд

“Ирээдүй” цогцолборын “Багш хөгжлийн төв” нээгджээ.

2010 оны 12 сарын 27

Ё.Хүрэлбаатар гүйцэтгэх захиралтай 1-р бага сургуулийг Шатрын спортыг

хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд МШХ-той амжилттай хамтран ажиллаж

байгааг үнэлж Монголын Шатрын Холбооноос 2010 оны “Шилдэг түнш сургууль”-

аар өргөмжилжээ

2010 оны 12 сарын 28

Цогцолборын архив, бичиг хэргийн эрхлэгч А.Нэргүй ҮАЕГ-аас зохион байгуулсан

“Архив, албан хэрэг хөтлөлт” сургалтанд хамрагдан үнэлгээний өндөр болзлыг

хангаж “Архивын ахлах зэрэг”-ийн гэрчилгээ авчээ.

2011 оны 09 сарын 01

Д.Долгор захиралтай 1-р ахлах сургууль Солонгосын “Пэй-Жэй” Их Сургуулийн

Лицей ангид 28 сурагч элсүүлж, сургалтын үйл ажиллагааг эхлүүлжээ.

2011 оны 09 сарын 01

Д.Намнансүрэн гүйцэтгэх захиралтай 2-р ахлах сургууль СЭЗДС-тай хамтран

Математик-Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 10а ангийг 27 сурагчтайгаар

нээж, ангийн багшаар Д.Болормааг томилжээ.

2011 оны 04 сарын 01

ОХУ-ын Чита мужийн Угданы дунд сургуультай хамтран ажиллах гэрээний дагуу

мужийн Засаг Дарга, Иргэдийн Хурлын дарга, боловсролын байгууллагын удирдлагууд

тус цогцолборт зочилж, СХД-ийн Боловсролын хэлтсийн удирдлагуудтай уулзжээ.

2011 оны 06 сарын 24

П.Цэрэннадмид гүйцэтгэх захиралтай 1-р дунд сургуулийн хамт олон Нийслэлийн

хэмжээнд Тамхины Хяналтын суурь конвенц, Тамхины Хяналтын тухай хуулийн

хэрэгжилтийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж “Тамхигүй сургууль”

болжээ.

2011 оны 09 сарын 14

“Ирээдүй” цогцолбор сургууль Бага, дунд боловсролын шинэчилсэн стандарт,

хөтөлбөрийн тохирцыг шалгах хот, хөдөөгийн 30 сургуулийн тоонд багтжээ.

2011 оны 09 сарын 25

Цогцолбор сургуулийн дөрөвдэх зөвлөлийг Р.Бандий, Ц.Цогзолмаа, Л.Эрдэнэчулуун,

А.Одонтунгалагтуул, П.Төмөр, Ц.Ичинхорлоо, Д.Оюунчимэг, Б.Эхболд, Т.Жаабаатар,

Х.Чимэдцэрэн, Б.Ариунзаяа ( 10-р анги ) нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, зөвлөлийн

даргаар Р.Бандий, нарийн бичгийн даргаар Д.Оюунчимэг нарыг сонгожээ.__ 2011 оны 09 сарын 26

Цогцолборын Д.Намнансүрэн гүйцэтгэх захиралтай 2-р ахлах сургуулийн “Багш

хөгжлийн төв”, П.Цэрэннадмид гүйцэтгэх захиралтай 1-р дунд сургуулийн “Бичил

эко орчин” ажлыг Нийслэлийн Боловсролын байгууллагын 80 жилийн ойн нэрэмжит

“Бүтээлч ажил”-аар шалгаруулж батламжилжээ.

2011 оны 11 сарын 18-наас

1-р дунд сургуулийн сурагч О.Түвшинбаяр Индонез Улсад болсон Олон улсын

фестивальд эх орноо төлөөлөн оролцжээ.

2011 оны 11 сары 23

Монгол дахь Англи Хэлний Дээд Сургуулиас зохион байгуулсан 2 сарын Excel

сургалтанд тусалж, хамтран ажилласан Д.Долгор гүйцэтгэх захиралтай 1-р ахлах

сургуулийн хамт олонд тус Дээд Сургуулиас талархал ирүүлжээ.

2012 оны 01 сарын 05

Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” цогцолборт болсон бүх аймгуудын БГ-ын

мэргэжилтэн, арга зүйч, багш нарын төлөөллийг хамруулсан Улсын хэмжээний

“Багшлахуйн арга зүйн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх нь”

сургалт, үзүүлэх хичээлд тус цогцолборын 1-р бага сургуулийн багш Ч.Энхцэцэг

оролцож, сургалтыг удирдаж, Байгалийн ухааны хичээл заажээ.

2012 оны 03 сарын 23

Цогцолборын 2-р ангийн тэнхимийн эрхлэгч Н.Баянбатын санаачлагаар 1-5-р ангийн

тэнхимүүдийн бүх багш нарын дунд “Бид бага биш том” спорт урлагийн наадмыг

анх удаа зохион байгуулжээ.

2012 оны 04 сарын 06

Цогцолборын 1-р ахлах, 2-р бага сургууль 2011 оноос “Бага дунд боловсролын

шинэчилсэн сургалтын хөтөлбөр”-ийг турших үндэсний хэмжээний 31 лаборатори

сургуулийн нэгээр шалгарч, анхны туршилтын хичээлээ зааж эхэлжээ.

2012 оны 05 сарын 06-12

Тус цогцолборын сургалтын ерөнхий менежер Т.Жаабаатар, гүйцэтгэх захирал

П.Цэрэннадмид, Д.Намнансүрэн, Ж.Мөнхбаяр, сургалтын менежер Н.Баянбат,

ерөнхий ня-бо Ц.Ичинхорлоо, багш Х.Хайртуяа, Ж.Ирина, Б.Дуламсүрэн, нярав

С.Жаргал нар ОХУ-ын Чита мужид зочилж, тус мужийн Боловсролын хэлтэстэй

“Багш солилцож хамтран ажиллах” гэрээ байгуулжээ.