.NET Фрэймворк

.NET Фрэймворк
ХөгжүүлэгчMicrosoft
Анхны хувилбарЗагвар:Initial release
Тогтвортой хувилбар4.0.30319.1 (4.0) / Загвар:Release date and age
Үйлдлийн системWindows XP SP3, Windows Vista SP1, Windows 7, Windows Server 2008
ТөрөлПрограмм хангамжийн фрэймворк
ЛицензMS-EULA, BCL under Microsoft Reference Source License
Вэб хуудасhttp://msdn.microsoft.com/netframework/

.NET Фрэймворк (Англи: .NET Framework) нь программ хангамжийн хөгжүүлэлтэд зориулагдсан платформ, гүйцэтгэлийн орчин ба олон төрлийн сангуудыг агуулсан технологийн бүрдэл юм. Тодорхой шинж чанар бүхий архитектурын оронд .NET фрэймворкд зориулж бичигдсэн програмыг платформ нь зөвшөөрдөг энэ нь ямарч техник хангамж болон үйлдлийн систем дээр ажиллах талаар санаа зовоод хэрэггүй гэсэн үг юм. Түүнчлэн .NET-ийг ашиглаж хэрэгжүүлдэг ямар ч бүтэц зохион байгуулалттай компьютер тухайн програмыг амжилттай ажиллуулах боломжтой байдаг. Учир нь энэ программыг ажиллуулагч орчин нь өөрөө нарийвчлалуудыг хийсвэрлэн тооцдог бөгөөд программ ажиллуулагч ба үндсэн архитектүр хоёрын хооронд виртуал машиныг зуучлагч болгон тавьж өгдөг.

.NET фрэймворкийн гол цөм нь Common Language Runtime (CLR) буюу нийтлэг хэлнүүдийн ажиллах хугацаа байдаг. Энэ нь .NET виртуал машины нэгэн хэрэгжүүлэлт юм. CLR нь .NET фрэймворкд чиглэгдсэн ямар ч хэлэн дээр бичигдсэн програмд ажиллах орчинг бүрдүүлж өгдөг. Программ нь ямар нэгэн хэл дээр бичигдсэн байдаг. Жишээ нь C#(C-Sharp)8 VB.NET гэсэн хэлнүүд нь завсрын холболт руу хөрвүүлдэг, хамааралгүй архитектурыг Microsoft Intermediate Language буюу (MS-IL) гэж нэрлэдэг. MS-IL нь файлыг хөрвүүлдэг түүнийгээ ассемблей гэж нэрэлдэг. Энэ нь MS-IL-ийн команд болон мета-өгөгдлийг агуулдаг. Тэдгээр нь .exe, .dll гэсэн файлын өргөтгөлтэй байдаг. Программын гйүцэтгэлийн дараа CLR нь ассемблейг аппликейшин домайн руу ачаалладаг. Даалгавар нь хэрэгжиж байгаа программаар биелэгддэг, CLR нь ассемблей дэх MS-IL даалгавар эх кодруу хөрвүүлдэг. Just in time буюу яг цагт нь дамжуулж байгаа архитектур нь үүний үндсэн онцлог юм. Энэ даалгавар нь эх код руу хөрвүүлэгдсээр байдаг мөн хадгалагддаг бөгөөд CPU дэх эх кодоор ажиллагаа үргэлжилдэг.