Jump to content

122 дугаар дунд сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

122 дугаар ерөнхий боловсролын улсын сургууль нь нийслэл Улаанаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг Тахилтын аманд 2013 онд 640 хүүхэд сургах хүчин чадалтай анх байгуулагдсан. 2013 оноос хойш захиралаар А.Цэцэгсүрэн ажиллаж байна.

Одоогийн байдлаар өргөтгөл хийж 1400 сурагтай, 90 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчтэй сургууль юм. 11 сонгон дугуйлан ажиллулж байгаа нийслэлийн 20 тэргүүний сургуулиудын жагсалтад орсон ерөнхий боловсролын сургууль юм.

Япон улсын буцалтгүй тусламжаар “Монгол улсын бага боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл”-өөр хэрэгжсэн сургууль юм. Дүүргээс алслагдсан хорооны хүүхдүүдийн сурах орчныг бүрдүүлсэн тус сургуулийн нээлтэд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, БШУЯ-ны барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаяр, Засаг дарга М.Чинболд, ИТХ-ын ажлын албаны дарга М.Зундуйдаваа, дүүргийн Засаг даргын орлогч Н.Ганаа болон бусад албаны төлөөлөгч оролцсон юм.

ЖАЙКА-гаас хэрэгжүүлсэн төслөөр баригдсан 640 хүүхдийн багтаамж бүхий энэхүү сургуулийг 4 тэрбум төгрөгийн өртөгөөр барьжээ. Гэр хорооллын тэлэлт улам бүр нэмэгдэж байгаа энэ үед хүүхдүүд гэртээ ойр сургуультай болсонд баяртай байгаа юм. Тус сургууль нь Япон улсын буцалтгүй тусламжаар барьж манай улсад бэлэглэсэн 54 дэх сургууль нь юм.