Jump to content

2007 оны Ми-8 нисдэг тэрэгний осол

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

2007 оны 6 сарын 14-ний өдөр Онцгой Байдлын Ерөнхий Газрын аврагч нарыг суулгасан Ми-8 нисдэг тэрэг осолдож, 15 хүний амь насыг авч одсон юм.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг, Хонин нугад гарч байсан ой хээрийн түймрийг унтраахаар 2007 оны 6 сарын 14-ний өглөө Хилийн цэргийн ХЦ-8220 дугаартай Ми-8 нисдэг тэргээр Онцгой Байдлын Ерөнхий Газрын 15 шүхэрчин-гал сөнөөгч, онгоцны экипажийн 4, нийт 19 хүний бүрэлдэхүүнтэй хөдөлжээ.

Нисдэг тэрэг Мандал сумын нутагт хүрч, Шар Товгор уулын зүүн энгэрт далайн түвшнээс дээш 1545 метрийн өндөрт унаж сүйрчээ. Ослын шалтгааныг шинжлэн шалгах техникийн комиссын дүгнэлтээр "Ил харааны нислэг хийх боломжгүй цаг агаарын нөхцөлтэй тулгарсан учир хэрэглээний нислэгт шилжихээр өндөр аван эргэлт хийх явцад орон зайн баримжаа алдснаар тайгын ургаа моддыг мөргөж осол гаргасан" аж.

Тухайн үед цаг агаарын мэдээгээр бороо орно гэж мэдээлж байсан, түймрийг байгаль өөрөө унтраах боломжтой байсан ч удирдах ажилтнуудын буруу шийдвэрийн улмаас замд гарч, ширүүн бороо, өтгөн манан дунд орсон нисдэг тэрэг эцэстээ ийнхүү сүйрсэн билээ. Тухайн үеийн МУ шадар сайд Ухнаагийн Хүрэлсүх аврах ажиллагааг 39 цагийн дараа эхлүүлжээ.

Ослын улмаас 15 хүний амь үрэгдсэн юм.

  • "Зургаан хоногийн дараа МИ-8 сүйрч, 15 зоригт эр амиа алдсаны хоёр жилийн ой болно". sonin.mn. 2009-06-08. Archived from the original on 2009-06-13. Татаж авсан: 6 сарын 15. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)