2018 оны Баянхонгор аймгийн наадам

Тулгар төрийн 2227 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Баянхонгор аймаг үүсэн байгуулагдсаны 77 жилийн ойн үндэсний их баяр наадмын (2018 оны 07 сарын 10,11) хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой хүчит 256 бөх барилдлаа.

Хүчит бөхийн барилдааныг улсын начин Б.Баянжаргал, аймгийн хурц арслан Л.Жанцандорж, аймгийн арслан М.Отгонням, Б.Баянмөнх, Ч.Баасанбат, Д.Энхбат, Давж.Батбаяр нар магнайлан барилдлаа.

Цол, чимэг хүртсэн бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

д\д Цол Овог нэр Харъяалал Шинээр хүртсэн цол
Түрүү Аймгийн заан Мөнхтуяагийн Батцэнгэл Баянхонгор Баян-Өндөр " Аймгийн арслан " цол
Үзүүр Сумын заан Эрдэнэцогтын Амгаланбаатар Баянхонгор Өлзийт " Аймгийн заан " цол
Шөвгийн дөрөв Аймгийн заан Дагвапунцагийн Бямбасүрэн Баянхонгор Баацагаан
Сумын заан Даш-Очирын Батсүмбэр Баянхонгор Баянбулаг " Аймгийн харцага " цол
Шөвгийн найм Аймгийн заан Бямбаагийн Буянмөнх Баянхонгор Баянбулаг
Аймгийн харцага Төмөрийн Дүүрэнсаран Баянхонгор Жинст
Аймгийн начин Баянмөнхийн Болдбаатар Баянхонгор Богд
Сумын заан Энхтүвшин Баянхонгор Өлзийт " Аймгийн начин " цол

Барилдааны дүйз[засварлах | кодоор засварлах]

Тавын даваа

  1. У.н Б.Баянжаргал - С.з Энхтүвшин
  2. А.а Б.Баянмөнх - А.з Б.Буянмөнх
  3. А.а Ч.Баасанбат - А.н Б.Болдбаатар
  4. А.а Д.Энхбат - С.з Д.Энхбат
  5. А.з М.Батцэнгэл - С.н Баттогтох
  6. А.з Д.Бямбасүрэн - А.н Б.Лхамдорж
  7. А.з Д.Уртнаст - С.з Э.Амгаланбаатар
  8. А.х Т.Дүүрэнсаран - А.х А.Отгонбаатар

Зургаагийн даваа

  1. А.з Б.Буянмөнх - С.з Д.Батсүмбэр
  2. А.з М.Батцэнгэл - С.з Энхтүвшин
  3. А.з Д.Бямбасүрэн - а.н Б.Болдбаатар
  4. А.х Т.Дүүрэнсаран - С.з Э.Амгаланбаатар

Долоогийн даваа

  1. А.з М.Батцэнгэл - С.з Д.Батсүмбэр
  2. А.з Д.Бямбасүрэн - С.з Э.Амгаланбаатар

Наймын даваа

  1. А.з М.Батцэнгэл - С.з Э.Амгаланбаатар