2018 оны Дорнод аймгийн наадам

Тулгар төрийн 2227 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Дорнод аймаг үүсэн байгуулагдсаны 87 жилийн ойн үндэсний их баяр наадамд улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцсон хүчит 256 бөх уран мэх, хүч чадлаа сорин өрсөлдлөө.

Хүчит бөхийн барилдааныг улсын начин Ж.Гансүх, Д.Цогзолдорж нар магнайлан барилдлаа.

Цол, чимэг хүртсэн бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

д\д Цол Овог нэр Харъяалал Шинэ цол, чимэг
Түрүү Аймгийн нэмэх начин Бямбадоржийн Батдорж Дорнод Халхгол " Аймгийн арслан " цол
Үзүүр Аймгийн начин Ганболдын Төрболд Дорнод Баян-Уул " Аймгийн заан " цол
Шөвгийн дөрөв Аймгийн арслан Ганболдын Төрмөнх Дорнод Баян-Уул
Аймгийн харцага Ганбаатарын Эрхэмбаяр Дорнод Булган
Шөвгийн найм Аймгийн начин Баатарсүхийн Булгантамир Дорнод Гурванзагал " Нэмэх " чимэг
Сумын заан Гомбобаатарын Гантулга Дорнод Чойбалсан " Аймгийн начин " цол
Сумын заан Энхбатын Таванбаатар Дорнод Чулуунхороот " Аймгийн начин " цол
Сумын заан Цэрэнпүрэвийн Бээжин Өвөрхангай Тарагт " Аймгийн начин " цол

Барилдааны дүйз[засварлах | кодоор засварлах]

Тавын даваа

  1. У.н Ж.Гансүх - С.з Ц.Бээжин
  2. У.н Д.Цогзолдорж - С.з Э.Таванбаатар
  3. А.а Б.Батхуяг - А.н Б.Булгантамир
  4. А.а Г.Төрмөнх - А.а П.Мөнхбат
  5. А.з Р.Анхбаатар - С.з Г.Гантулга
  6. А.х Г.Эрхэмбаяр - С.н Бат-Эрдэнэ
  7. А.х Э.Мөнхзоригт - А.н Г.Төрболд
  8. А.н.н Б.Батдорж - А.н.н М.Билгүүтэй

Зургаагийн даваа

  1. А.а Г.Төрмөнх - С.з Г.Гантулга
  2. А.х Г.Эрхэмбаяр - А.н Б.Булгантамир
  3. А.н.н Б.Батдорж - С.з Н.Бээжин
  4. А.н Г.Төрболд - С.з Э.Таванбаатар

Долоогийн даваа

  1. А.а Г.Төрмөнх - А.н Г.Төрболд
  2. А.х Г.Эрхэмбаяр - А.н.н Б.Батдорж

Наймын даваа

  1. А.н.н Б.Батдорж - А.н Г.Төрболд