2018 оны Ховд аймгийн наадам

Тулгар төрийн 2227 жилийн ой, Их монгол улс байгуулагдсаны 812 жилийн ой, Ардын хувьсгалын 97 жилийн ой, аймгийн баяр наадам Ховд аймгийн төвд 7 дугаар сарын 10-11-нд ёслол төгөлдөр боллоо.

Аймгийн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд улсын харцага Г.Алтангэрэл, улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн нараар манлайлуулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөх баяр хүч авхаалж самбаагаа сорин барилдлаа.

Цол, чимэг хүртсэн бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

Д\д Цол Овог нэр Харъяалал Шинээр хүртсэн цол
Түрүү Аймгийн заан Гансүхийн Хишигбат Ховд Алтай " Аймгийн арслан " цол
Үзүүр Аймгийн начин Баатарын Уртнасан Ховд Үенч " Аймгийн заан " цол
Шөвгийн дөрөв Аймгийн харцага Монцойн Ганзориг Ховд Зэрэг
Сумын заан Батдоржийн Сосорбарам Ховд Буянт " Аймгийн харцага " цол
Шөвгийн найм Сумын заан Жамалын Мухтар Ховд Ховд " Аймгийн начин " цол
Сумын заан Баяртын Доржжүгдэр Ховд Дарви " Аймгийн начин " цол
Сумын заан Лхагвацэрэнгийн Ням-Очир Ховд Дөргөн " Аймгийн начин " цол
Сумын заан Баянмөнхийн Базарсад Ховд Чандмань " Аймгийн начин " цол

Барилдааны дүйз[засварлах | кодоор засварлах]

Тавын даваа

  1. У.х Г.Алтангэрэл - С.з Б.Сосорбарам
  2. У.ө.и.н Ц.Лхагвасүрэн - С.з Б.Базарсад
  3. А.з Г.Хишигбат - С.з Балжинням
  4. А.з Г.Ариунболд - С.з Л.Ням-Очир
  5. А.х М.Ганзориг - А.н Б.Отгонцоож
  6. А.х Э.Эрдэнэбаяр - С.з Ж.Мухтар
  7. А.н.н О.Очбат - С.з Б.Доржжүгдэр
  8. А.н Ц.Заяатүшиг - А.н Б.Уртнасан

Зургаагийн даваа

  1. А.з Г.Хишигбат - С.з Б.Базарсад
  2. А.х М.Ганзориг - С.з Л.Ням-Очир
  3. А.н Б.Уртнасан - С.з Б.Доржжүгдэр
  4. С.з Ж.Мухтар - С.з Б.Сосорбарам

Долоогийн даваа

  1. А.з Г.Хишигбат - А.х М.Ганзориг
  2. А.н Б.Уртнасан - С.з Б.Сосорбарам

Наймын даваа

  1. А.з Г.Хишигбат - А.н Б.Уртнасан