2023 оны Туркийн ерөнхийлөгчийн сонгууль
Туркийн Ерөнхийлөгчийн сонгууль 2023 оны тавдугаар сард хоёр үе шаттайгаар явагдсан. 2023 оны бүх нийтийн сонгуулийн хүрээнд мөн өдөр болсон УИХ буюу парламентын сонгуультай хамт тавдугаар сарын 14-нд эхний шат явагдсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт тавдугаар сарын 28-нд болсон. Үүний үр дүнд Режеп Тайип Эрдоган ялалт байгуулж, дараагийн таван жилийн хугацаанд тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдов. Турк дотор 60.9 сая, хилийн чанадад 3.2 сая хүн нийт 64 сая хүн санал өгөх эрхтэй байсан гэсэн тооцоо байсан.
Эхний шатанд одоогийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган (49.52 хувийн санал авсан) олонхын санал (шаардлагатай 50%) авч чадаагүй тул 5-р сарын 28-нд түүнийг болон Кемал Кылычдароглу (44.88 хувийн санал) нарын хооронд хоёр дахь шатны санал хураалт явуулав. Энэ Түркийн Ерөнхийлөгчийн сонгууль нь хоёр үе шаттайгаар явагдсан Ерөнхийлөгчийн анхны сонгууль болсон гэдгээрээ онцлогтой.