Jump to content

290 (рэппер)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мөнхбаатарын Төгөлдөр (2000 оны 3-р сарын 28-нд төрж, 2025 оны 12-р сарын 4-нд нас барсан) нь 290 нэрээр танигдсан, Монголын дуучин, дууны үг бичигч, "NOITON" брэндийг үүсгэн байгуулагч, мөн "YASHA" бүлгийн үүсгэн байгуулагч уран бүтээлч юм. Мөн тэрээр "HAR MAF HARGIS HUCHIRHIILEL RECORDS"-н артист бөгөөд "MOTR" болон Bodikhuu-гийн 1vs100 бүлэгт багтдаг. YASHA нь 290, Tuug18, 168, Khandgai, COZYSLASHCLOT, TSE, BLOND, KLE TNGS, KOF CAESAR зэрэг уран бүтээлчид багтдаг.

ран бүтээлчийн хувиар 290 нь ЯАША хувцасны брэндийг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, видео эдит, продюсер ба зураг зурж, mix mastering хийдэг талаараа ярьж байсан.

Мөнхбаатарын Төгөлдөр нь 2000 оны 3-р сарын 28-д Их Британи улсын Лондон хотод төрсөн. Гурван настайдаа Монголдоо ирсэн учраас бага насны дурсамж Англи улсад байдаггүй гэж ярьж байсан. Өндөр 198 см. 16 настайгаасаа үг бичиж эхэлсэн бөгөөд сургууль дээрээ rhyme book буюу үг бичдэг байсан нандин дэвтрээ алдаж байсан гэнэ. Тэрээр 2017 онд Физик Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургуулийг төгссөн. Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг 2023 онд төгсжээ. Тэрээр хэлэхдээ ”Би их сургуульдаа 6 жилийг өнгөрөөсөн, учир нь 2 жил сураад, 2 жил өөрийн дуучны карьераа хөөж, 2 жил сурч төгссөн” гэжээ.

2017–2018: Bodikhuu 1vs100

[засварлах | кодоор засварлах]

DJ Bodikhuu-н 1vs100-д дуугаа бичүүлж Playtime фестиваль зэрэгт дуулдаг байсан.

Triple X HIT Awards

2023 оны 2-р сарын 12нд TRIPLE X HIT AWARDS RISING STAR Болсон

2023:"0" бүрэн хэмжээний цомог 3-р сарын 20нд 29 дуутай "0" цомогоо удаан хугацаанд бэлдэн цацсан байдаг.

  • Be my summer
  • Back in the business
  • Chihriin baglaa
  • Ulaanbaatar gunigtai
  • Road w/o u
  • Hungun
  • Bogoond
  • Aaa Aaa Aaa Aaa
  • Daraa taariy
  • y u Lie?
  • Dursamj
  • Agsam tavina,
  • Nohooksping
  • Ulaanbaatar hugjiltei
  • Tsenher
  • Manan hot
  • Bi bayn bolood
  • Bi chamd zurkh
  • Chatsarganan ayngatai tal
  • Ginjin erguuleg
  • flowershop
  • ulaan, ulaan
  • 10/10
  • Cuz of i luv u
  • Destinymetorphan
  • Crytil6am
  • Uranhai sarnai
  • Hodolguur
  • HMM
  • Random bars
  • Game
  • Zuud
  • marmalade (davaidasha, cts, TUUG18, fruitybaachka нарын хамт)
  • Huuheldei
  • Tumaranuma
  • rmmbr mi?
  • Bingo
  • urhi
  • tonog
  • 3nzohin
  • shijgiin batsaanuudiin suld duu
  • chihmeltsetseg
  • 3SET
  • Goodnight city
  • huduuniitsetseg
  • teneg duu
  • rokit bay
  • narantsetseg
  • easy money
  • Valentine-ii margaash