33 дугаар сургууль
Нийслэлийн тэргүүний Баянзүрх дүүргийн 33 дугаар дунд сургууль анх 1966 онд ЗХУ-ын тусламжтайгаар баригдаж Баатар хот Москвагийн нэрэмжит сургууль нэртэйгээр нээгдэж байсан. Өнөөг хүртэл амжилттай үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тус сургууль маш олон тооны авьяас чадвартай сурагчдыг бэлтгэн гаргаж нийгэмд өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулсаар байгаа билээ. 1980 онд Улаанбаатар хотын тэргүүний, 1985 онд Улсын тэргүүний сургууль болсон байна.
33 дугаар сургууль нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 3-р хороо Сансарийн үйлчилгээний төвийн урд байралдаг. Сургуулийн барилга 3 давхар бөгөөд сүүлд 2008 онд хичээлийн 2-р байр ашиглалтанд орсон. 1-12-р ангийн 60 гаруй бүлэгт 3000 гаруй сурагч суралцдаг. Нийт 156 багш, ажилчинтай. Үүнээс:-Захиргаа аж ахуйн албан хаагч 44 байна.
2017 оны 12-р сард Баатар хот Москагийн нэрэмжит, улсын тэргүүний БСШУСЯ-ны лаборатори 33 дугаар дунд сургуулийн усан бассейн, заалны нээлт болсон. Нээлтийн арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Пүрэвдаваа, 33 дугаар сургуулийн захирал Н.Энхбат болон албаны бусад хүмүүс болон тус сургуулийн багш, сурагчид, эцэг эхчүүд төлөөлөл оролцсон. Усан бассейн бүхий спорт цогцолборыг улсын төсвийн санхүүжилтээр 2,8 тэрбум төгрөгийн өртөгөөр барьжээ. 25 м урттай хоёр усан замтай, 10 метрийн урттай хоёр бассейн, спорт заал, чийрэгжүүлэлтийн танхим зэргийг барьж босгосон байна.
Гадаад харилцаагаа, хамтын ажиллгаа
-Архангай аймгийн Өгийнүүр сумын сургууль, ОХУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны дэрдэгдэх сургууль, Японы Гумна мужийн Монголын хүүхдийг дэмжих иргэдийн холбоо, Амеркийн Нэгдсэн Улсын Пенсильвани мужийн Феладельфи хотын Souderton High school, БНСУ-ын Намбу,Инчонь,Жинжү их сургуулиуд зэрэг байгууллагуудтай холбоо тогтоон ажиллаж байна.
Сургуулийн эрхэм зорилго
"Эрдэм мэдлэгтэй,амьдрах ухаантай,бүтээлч,хүнлэг,энэрэнгүй,эрүүл чийрэг,иргэн төлөвшүүлэх "
Facebook хаяг: Баянзүрх дүүрэг 33-р сургууль