5G
Агуулга
[засварлах | кодоор засварлах]5-р үеийн хөдөлгөөнт холбоо (5G, fifth generation technology standard) нь 2018 оноос эхлэн хэрэглэгдэж буй утасгүй сүлжээний технологи юм. Энэ нь 26, 28, 38, 60 GHz зэрэг миллиметрийн долгионы давтамжийг ашигладаг холбооны технологи юм.
2017 оны 12-р сард гарсан 3GPP-ийн Release 15 нь 5G-ийн хамгийн түгээмэл тодорхойлолт болдог. Зарим нь илүү хатуу ITU IMT-2020 тодорхойлолтыг илүүд үздэг ч энэ нь зөвхөн хамаагүй өндөр хурдны өндөр давтамжийн зурвасыг хамардаг.
5G нь 6GHz-ээс доош давтамжийн зурваст хамаарах бага хурдны өргөн хүрээний сүлжээ болон 24GHz-ээс дээш давтамжийг ашигладаг хэт өндөр хурдны ойрын зайн сүлжээ гэсэн хоёр хэсэгт хуваагддаг.
5G Технологи
[засварлах | кодоор засварлах]
5G сүлжээ нь өргөн зурвасын холбоог хэрэгжүүлэхийн тулд голчлон миллиметрийн долгионыг ашигладаг. Миллиметрийн долгионы шулуун чиглэлийн шинж чанарын улмаас саад тотгор байх үед мөргөлдөөн болон тархалт үүсч болно. Гэсэн хэдий ч 10Гб/с-ээс дээш хурдны өргөн зурвасын үйлчилгээг үзүүлэхийн тулд миллиметрийн долгионыг ашиглах шаардлагатай. Тиймээс миллиметрийн долгион замдаа гэмтэлгүй байхын тулд тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, 5G сүлжээний холболт тасалдахгүй байхын тулд ойрын зайнд жижиг хэмжээний сүлжээний эсүүдийг бий болгож, жижиг хэмжээний сүлжээг байгуулж болно. Тодруулбал, эсийн хэмжээг жижигрүүлэхийн тулд эсүүдийг ойролцоогоор 25,000-30,000 метрийн зайд жижиг хэмжээтэйгээр зохион байгуулдаг. Энэ бүсэд олон тооны [MIMO] антеннууд байдаг бөгөөд үүнийг 5G-ийн тогтмол утасгүй үйлчилгээ (5G fixed wireless service) гэж нэрлэдэг.
5G Сүлжээ Монголд
[засварлах | кодоор засварлах]2025 оны 5 сарын 16-нд монгол улсад анх удаа Юнител, Мобиком, Скайтел, Ондо, Ж-Мобайл гэх Монгол улсын томоохон 5 оператор 5G сүлжээны долгион амжилттай авсан. Үүнээс Юнител анхны 5G сүлжээг албан ёсоор орон даяар нэвтрүүллээ. Нийт 44 байршилд болон 21 аймгийн төвүүдэд асаалаа.
Улаанбаатар хотод байрших 5G сүлжээ орсон байршлууд:
1. Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэл зам дагуу
2. 100 айлаас Зайсан хүртэл зам дагуу
3. Сүхбаатарын талбай
4. Unitel - Дата центр
5. Сентрал Тауэр 3, 4-р давхар
6. Шангри-Ла худалдааны төв 3, 4-р давхар
7. Засгийн газрын ордон
8. Галлерей Улаанбаатар худалдаа, үйлчилгээний төв
9. МУИС-ийн номын сан
10. Багшийн дээд
11. УИД-ийн урд Фантам
12. Ялалтын талбай
13. Мишээл байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэн
14. Үндэсний соёл амралтын хүрээлэн (парк)
15. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
16. Нисэх
17. Яармаг, Шүншиг Вилла
18. Хайлааст Дэнжийн 1000
19. Баянхошуу овооны гудамж
20. Ханын материал - 30 байр
21. SkyResort
22. Sunday/Сандэй плаза
23. Дүнжингарав худалдааны төв
24. Нарантуул захын урд
25. 100 айл
26. Будда Виста
27. Бөмбөгөр
28. Бүти Таун
29. Этүгэн 48-р байр
30. FM107 байр
31. Голден Будда
32. Гранд Мед эмнэлэг
33. Хужирбулан 68 байр
34. Хүннү 2222 хороолол
35. Цэнгэлдэх хотхон
36. Маршал Таун
37. Макс Таур
38. Сангийн Яам
39. 7 Стар хотхон
40. Шар хад
41. Тахилт Дунд Уул
42. Урлан бүтээх төв
43. Зайсан 61-р байр
44. Зүүнсалаа
Орон нутагт 5G сүлжээ орсон байршлууд:
21 аймгийн төвүүдэд
5G сүлжээнд шилжихэд дараах гол давуу талууд:
- Шинэ бодит байдал. 5G сүлжээ нь Augmented Reality, Virtual Reality хэрэглээнүүдэд томоохон түлхэц болно. Өөрөөр хэлбэл ухаалаг төхөөрөмжийн дурангаар харж байгаа бодит эд зүйлс дээр бодит бус хийсвэр зүйлс нэмэгдэж харагдана гэсэн үг. Жишээлбэл гар утасныхаа камераар урдаа байгаа эд барааг харахад түүний тухай бүх мэдээлэл, дээр нь нэмэгдэж харагдана. Машины салхины шилэн дээр урд харагдаж байгаа газрын мэдээлэл дүрслэгдэнэ. Энэ бүхэнд ямар ч сааталгүй ажиллах хурдтай сүлжээ хэрэгтэй.
- Агшин зуурын зугаа цэнгэл: Мэдээлэл татах хурд 4G сүлжээнд дээд тал нь секундэд 150 Мегавит хүрдэг.Тэгвэл 5G сүлжээнд энэ хурд доод тал нь 10 Гигабит хүрэх юм.Бүрэн хэмжээний киног 6 минут татахын оронд 4 секундэд татна гэсэн үг.
- Аянга цахилгаан мэт хурдан хариу: 5G сүлжээнд секунд бүрд урсах мэдээллийн хэмжээ их тул ямар нэг үйлдэлд тэр дороо хариу үзүүлэх чадвартай. 4G сүлжээнд видео эхлэхдээ хэдэн секунд хүлээлгэх нь асуудал биш. Гэтэл жолоочгүй машин зэрэг үйлдэл болгон нь тасралтгүй, сааталгүй хийгдэх ёстой хэрэглээнд энэ нь хангалтгүй. Жишээ нь нэг машин нөгөө машиндаа даруй тормослох хэрэгтэй тухай дохио дамжуулахад 4G сүлжээнд 15-25 миллисекунд шаардах юм.Гэтэл 5G сүлжээнд 1 миллисекунд хэрэгтэй юм.
Үүрэн холбооны салбарынхан 5G сүлжээнд шилжих хугацааг 2020 гэж товлож байна. AT&T, Nokia Networks компаниуд энэ хугацааг боломжийн гэж үзэж байгаа. Харин Deloitte & Touche зөвлөх компани 2022 гэвэл илүү бодитой гэж үзжээ. Alcatel-Lucent компани бүр 2025 оноос нааш массын хэрэглээ болохгүй гэж үзэж байгаа юм. Ямар ч байсан мэдээллийн хувьсгалын тав дахь үед шилжих хугацаа хаяанд ирснийг бүгд хүлээн зөвшөөрч байна.
5G сүлжээ бүтээл
[засварлах | кодоор засварлах]Өмнөд Солонгос улс тав дахь үеийн 5G хөдөлгөөнт интернэтийг нэвтрүүлсэн дэлхийн анхны улс боллоо. Тус улсын бүх нутаг дэвсгэрт энэ сарын 3-ны өдрийн 23:00 цагаас эхлэн энэ сүлжээг ашиглах боломжтой болсон гэж “Ёнхап” агентлаг мэдэгдсэн. Өмнөд Солонгос улс 5G сүлжээний зах зээлд Хятад, АНУ, Японтой өрсөлдөж, энэ технологийн ачаар ухаалаг хот, авто машины салбарт дэвшил гарна, эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ гэж тооцоолжээ. Тиймээс ч Өмнөд Солонгосын операторууд 5G-ийн маркетинг сурталчилгаанд хэдэн тэрбумыг зарцуулсан байна. Тэд 2019 оны эцэст гэхэл 5G-гийн нэг сая орчим хэрэглэгчтэй болно гэж тооцоолж байна.
Aшиглалт
[засварлах | кодоор засварлах]5G сүлжээний эрин үе иржээ. Энэ нь жирийн интернэтийн хурдаас бараг 1000 дахин илүү хурдан байх болно гэсэн нь хүмүүсийн анхаарлыг ийнхүү ихээр татаж байгаа юм. Өмнөд Солонгост 5G-ийн хэрэглээ бусад улсуудтай харьцуулахад хамаагүй илүү хэрэгцээ шаардлагатай байгаа бөгөөд саяхан тус улсын Засгийн газраас хийсэн мэдэгдэлд Өмнөд Солонгос улс 1.5 тэрбум ам.долларыг 2020 он хүртэл тус сүлжээг хөгжүүлэхэд зарцуулах тухайгаа дурджээ. Ухаалаг утасны хэрэглээ ихэссэнээр 5G сүлжээний хэрэглээ илүү ихээр шаардагдаж байгаа. Анх 3G сүлжээг хэрэглэж байсан бол улаалаг утасны хүчин чадал үзүүлэлтүүд нь нэмэгдэхийн хэрээр интернэтийн хэрэглээ, хурд нь өсөх шаардлага тулгарсан.
1990-ээд оноос Өмнөд Солонгост интернэтийн хэрэглээ олон нийтэд тархаж эхэлсэн юм. Эхэн үедээ суурин интернэт болон 2G сүлжээг хэрэглэдэг байсан бол 2000 оноос 3G ашиглаж 2010 оноос 4G ашиглаж эхэлсэн. Харин одоо тэдний хэрэглээ 5G-д суурилахаар ажиллаж байна. 2020 он гэхэд энэ улсын газар нутгийн хаанаас ч өндөр хурдны 5G сүлжээг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж.
Европын холбооны улсууд 5G сүлжээг 2020 он гэхэд иргэдэд хүргэхийн тулд 160 сая ам.доллар төлөвлөөд байгаа нь Өмнөд Солонгосын төсөвлөсөн мөнгөний дэргэд өчүүхэн гэж хэлэхүйц байгаа нь анхаарал татаж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудад интернэтийн хэрэглээ хамгийн өндөртэй улсаар Өмнөд Солонгос улс тодорсон. Тус улсын нийт хүн амын интернэтийн идэвхтэй хэрэглээний 97 хувийг 18-24 насныхан эзэлж байна.
Үнэ
[засварлах | кодоор засварлах]Технологийн бас нэгэн гайхалтай дэвшил болох 5G сүлжээ ашиглах хугацаа ойртсоор. 4G-ээс 40 дахин хурдтай байх тул тэр хэрээр үнэтэй байх гэнэ.
Жишээ нь 5G сүлжээтэй Нокиа утас 8К чанартай бичлэгийг төвөггүй үзэж, 3D өндөр нягтралттай киног 6 секундэд татдаг болох юм байна. Харин үнийн хувьд 4G хэрэглэдэг байсан үнээс 3 дахин их байх тооцоог CISCO гаргажээ.
Aч холбогдол
[засварлах | кодоор засварлах]Өндөр хөгжилтэй орнууд, тэр дундаа мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарт дэлхийд тэргүүлэгч компаниуд 5G буюу үүрэн телефоны тав дахь үеийн анхдагчид болохоор ид өрсөлдөж байна. 3G, 4G-гийн араас залган гарч ирэх 5G сүлжээ хэрэглээнд нэвтрэх тэр үед бидний амьдрал өөр, бүр огт өөр болно хэмээн мэргэжилтнүүд хэлж байна.
Ингэж хэлэхээр магадгүй та интернэт дүрс бичлэгийг гацахгүйгээр үзэх, томоохон багтаамжтай мэдээллийг ачаалахгүйгээр харж болох гэх мэтээр төсөөлж байж магадгүй. Тэгвэл 5G-гийн зөвхөн нэг давуу тал нь энэ бөгөөд үүнээс асар том өөрчлөлтийг хүн төрөлхтний амьдралд авчирна гэж Их Британийн 5G төслийн инновацийн судалгааг удирдаж буй профессор Рахим Тафазолли хэлж байна. Сурригийн их сургууль дээр түшиглэн, хэдэн арван сая ам.долларын санхүүжилтээр 5G-гийн судалгааны ажлыг хийж буй тэрээр “5G нь радио долгионы хамрах хүрээг нэгтгэж, их засвар хийх мэт өөрчилнө” хэмээн хэлж байна.
Тэгэхээр 5G-г тодорхойлж буй “радио долгионы хамрах хүрээ нэгдэнэ” гэдгийг юу гэж ойлгох вэ.
Мэдээлэл нь радио долгионоор дамждаг. Тэр радио долгионууд нь давтамжаасаа хамааран хэсэг хэсгээрээ боолт болон хуваагддаг. Боолт бүр өөр өөр төрлийн харилцаа холбоог төлөөлнө. Жишээлбэл, нисэх хүчний болон тэнгисийн цэргийн навигацийн дохиолол нэг боолтод багтах бол, телевизийн долгион, үүрэн телефоны долгион тус тусдаа боолтод орно. Энэ боолтуудын давтамжийг “Олон улсын харилцаа холбоо”-ны холбооноос зохицуулдаг.
Харин 5G гарч ирснээр энэ бүтэц хэрхэн өөрчлөгдөх вэ гэхээр Олон улсын харилцаа холбооны газраас радио сүлжээний тодорхой хэсгүүдийг иж бүрнээр нь шинэчлэн зохион байгуулах бөгөөд өмнөх 3G, 4G сүлжээ ч урьдын хэвээр ажилласаар байх юм.
Мэдээж 5G-г нэвтрэх үед бидний амьдралын интернэт хэрэгцээ шаардлага үлэмж хэмжээгээр өссөн байх болно. 2020 он гэхэд 50-100 тэрбум хэрэгсэл интернэтэд холбогдсон байх болно гэсэн тооцоог “Эриксон судалгаа”-ны захирал Сара Мазур хэлж байна. Тиймээс сүлжээний багтаамжийг тэр хэрээр нэмэгдүүлэх ёстой болно. Сүлжээний багтаамжийг нэмэгдүүлнэ гэдэг авто замын тунелийг өргөтгөхтэй бага зэрэг төстэй. Тунель дэх урсгалын тоо нэмэгдэх тусам олон машин түүгээр зорчих боломжтой болдог шиг сүлжээний багтаамжийг ч тэгж нэмэгдүүлэх шаардлага гарна. Тухайлбал, холын замд зорчиж яваа машинуудыг нэг урсгалаар, ойрын зайд зорчиж буй орон нутгийн машинуудыг өөр урсгалаар явуулна гэх мэтээр ангилдаг шиг радио долгионы боолтуудыг зохицуулна гэсэн үг.
Секундэд 30 кино татах хурд
Ингэж харилцаа холбооны салбар, радио долгионы бүтцийг өөрчлөхөд хүргэж буй 5G сүлжээ амьдралд нэвтэрснээр эгэл жирийн бидний амьдралд ямар өөрчлөлт авчрах вэ.
Юун түрүүнд хэлэхэд, 5G таны төсөөлснөөс ч хурдан байх болно. Профессор Тафазолигийн хэлж буйгаар 5G нь секундэд 800 гигабитийн хурдтай буюу одоогийн туршилтын үзүүлэлтээс 100 дахин хурдан байх гэнэ.
Samsung компани 2013 онд 5G-г 1Gbps /секундэд нэг гигабит/ дээр туршиж үзсэнээ олон нийтэд зарлах үед хэвлэлүүд энэ тухай мэдээлэхдээ “Нэг секундын дотор HD бичлэгтэй нэг кино татаж авна гэсэн үг” хэмээн тайлбарлаж байв. Харин 800 Gbps гэдэг нь ганцхан секундын дотор 33 HD кино татаж авах хэмжээний хурд юм. Өөрөөр хэлбэл, 5G бидний амьдралд нэвтрэх үед өндөр чанартай бичлэг, киног секундын дотор хэдэн арваар нь татаж авдаг болох ажээ.
Түүнчлэн 5G хэрэглээнд нэвтэрснээр бүхий л зүйл хоорондоо ухаалгаар холбогдох боломжтой болно. Энэ нь сүүлийн үед хүн төрөлхтний амьдралд идэвхтэй нэвтэрч буй “Internet of Things” буюу хүмүүсийн өдөр тутмын хэрэглээний эд зүйлсийг хооронд нь сүлжээгээр ухаалгаар холбох дэвшилтэт технологи өргөн хүрээнд хөгжих боломжийг боломж олгох бөгөөд үүгээр хотууд хоорондоо холбогдож, эмч нар алсын зайнаас мэс засал хийж, машиныг жолоочгүйгээр унах мэтийн дэвшлүүд нь өдөр тутмын амьдралын нэг хэсэг болох юм.
Өөрөө өөрийгөө жолооддог автомат машинууд хоорондоо холбогддог болох тул осол аваараас сэргийлж чадна. Мөн алсаас гэрийнхээ цахилгаан халаагуурыг асааж унтраах, сүү дуусч байгаа гэх мэтийг хэлж өгдөг хөргөгч зэрэг нь ердийн л зүйл болж, галт тэргийн аль суудал нь хоосон байгааг зорчигчид буудалд хүлээж зогсохдоо мэдэх гэх мэтийн дэвшлүүд нэвтэрнэ.
Антений технологид гарах дэвшил нь гэнэт сүлжээ тасрах гэдгийг мартуулах 5G сүлжээний тусламжтайгаар эмч нарын оронд роботууд нарийн ярвигтай мэс засал хийх бөгөөд энэ нь аливаа үйл явцад хариу үзүүлэх хүлээлтийн хугацааг асар их богиносгох ажээ. Хүний хариу үйлдэл хийхтэй харьцуулашгүй хурдаар роботууд мэс заслыг түргэн шуурхай хийх бөгөөд энэ тохиолдолд 5G нь 4G сүлжээнээс гэхэд 50 дахин хурдтайгаар үйлдэл хийх боломжтой болгоно.
Гадаад холбоос:
[засварлах | кодоор засварлах]- https://ikon.mn/n/2nlg
- https://ikon.mn/n/2n4i
- https://unread.today/c/5g-technology-everything-guide
- https://web.archive.org/web/20160325183028/http://www.trustedreviews.com/opinions/what-is-5g-a-rough-guide-to-the-next-generation-of-mobile-networks
- http://old.eagle.mn/content/read/19178.html[permanent dead link]
- http://www.ikon.mn/n/evm
- http://www.assa.mn/content/27136.shtml?a=entertainment
- https://web.archive.org/web/20140613084852/http://www.bataar.mn/10019304
- https://web.archive.org/web/20200926052443/http://www.hiub.mn/content/read/4429.htm
- http://tech.news.mn/content/168804.shtml[permanent dead link]