Jump to content

5S

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

5S гэж дараах япон үгнүүдээс гаралтай бөгөөд Японы үйлдвэр, оффист хэрэглэгддэг эмх цэгцтэй, дэг журамтай ажиллах алтан зарчим юм.

  • SEIRI - Сайн зохион байгуулах - Ажлын байранд аливаа зүйлийг хэрэггүй, хэрэгтэйгээр ангилж, хэрэггүй зүйлийг хаях,
  • SEIRON - Сайн нягт нямбай байх - Хэрэгтэй зүйлээ хурдан олж авч хэрэглэж болох газар байрлуулж, ойлгомжтой тэмдэг тэмдэглээ хийх
  • SEISO - Сайн цэвэрлэж, цэмцийлгэх - Ажлын байр, тоног төхөөрөмжийг тогтмол цэвэрлэж, багаж хэрэгслээ шалгах
  • SEITSUKE - Сайн хэвшүүлэх - хэзээ ч хэн ч харсан, хэн ч ашигласан эмх цэгцтэй, цэвэр үзэмжтэй байлгаж хэвшүүлэх.
  • SHITSUKE - Сайн сахилага баттай байх - Ажлын байрны дүрэм журамыг баримтлах. Батлаж тогтоосон дүрэм журмыг ягштал зөв баримталдаг болгохын тулд дээрх 4S-ийг хэрэгжүүлэх дадал зуршилтай болгох,

Компани 5S-ийг нэвтэрүүлсэнээр үргүй зардал буурч, бүтээмж дээшлэх, ажилчдын ажилдаа хандах хандлана дээшлэх төдийгүй ажиллах орчин сайжирдаг давуу талтай.

5S-ийг нэвтэрүүлсэнээр компанид дараах давуу тал үүснэ.Үүнд: Үргүй зардал багасана, Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар дээшилнэ, Цагийн юмыг цагт нь хийнэ Хөдөлмөр хамгаалал дээшилнэ, 5S-ийг нэвтэрүүлсэнээр ажилчдад дараах давуу тал үүснэ.Үүнд: Ажилчдын ажиллах орчин дээшилнэ, Ажилчдын бүтээмж дээшлэж, цалин нэмэгдэнэ, Ажилчид ажилдаа өөриймсөг хандах, санаачлагатай ажиллана, Эдгээрийг нэгтгэж үзвэл 5S-ийг компанид нэвтэрүүлсэнээр ажилчид бүтээлч, санаачлагатай болох, компани үргүй зардлаа бууруулах, ашиг орлоно нь нэмэгдэх, ажилчдын цалин нэмэгдэх бололцоотой болдог байна.

1. Сэйри (цэгцлэх)

[засварлах | кодоор засварлах]

Алхам-1. Бүгдээрээ ажлын байраа сайтар нягталж ажилд хэрэг болохгүй бүхнийг илрүүлж хэрэггүй бүхнийг зайлуул. Алхам-2. Хэрэг болох, болохгүй эсэхийг тогтоож чадахгүй бол тодорхой хугацаа заасан тэмдэг тавиад ажигла. Алхам-3. Хугацаа болмогц, жишээлбэл гурван сарын дараа тэр зүйл хэн нэгэн хүнд хэрэг болж байгаа эсэхийг шалга. Хэрэв гурван сарын хугацаанд тэр зүйл хэнд ч хэрэг болоогүй бол хэрэггүй гэсэн үг. Тайлбар:   Энэ шатанд шургуулга, сав, хайрцаг бүрт байгаа , бүхнийг үзэх хэрэгтэй. Хэрэггүй бүхнийг үгүй хийхдээ a) Компаниас гаргаж бусдад зарах b) Бусад хэлтэс, тасагт шилжүүлэх c) Хаях d) Компанийн эд хөрөнгийг үгүй хийхдээ мэдэх хүнд нь мэдэгдвэл зохино. e) Илүү эд зүйлсийг үгүй хийхдээ холбогдох хүмүүст нь бас мэдэгдэх нь зүйтэй. f) Ажлын байранд хэрэгцээгүй зүйлийг олж илрүүлэхийн тулд бүх нүх сүвийг шалга.

2. Сэйтон (нягт нямбай)

[засварлах | кодоор засварлах]

Алхам 1. Ажлын байрнаас хэрэгцээгүй бүхнийг зайлуулж чадсан эсэхийг шалга. Дараа нь ажлын дараалал, техник хэрэгслийн хөдөлгөөн, аюулгүй байдал, үр ашигтай ажиллагаа зэргийг бодолцон юуг хаана тавих талаар сайтар бодогтун. Алхам 2. Тэгээд үр ашигтай ажиллагааг хангах үүднээс юуг хаана тавих талаар бусад нөхөдтэйгээ хамтран хэлэлцэн шийдэгтүн. Хүний хөдөлгөөнийг аль болохоор хэмнэх зорилгоор хамгийн хэрэгцээтэй зvйлийг хэрэглэгч хvнд нь ойр тавих зарчмыг баримталбал зохино. Онцын хэрэглэгдэхгүй зүйлсийг арай зайдуухан тавьж болох юм. Эдгээр зарчмыг мөрдлөг болгон бүгдээрээ хамтран төлөвлөгөө зохиогоод бүх юмыг тэр дагуу байрлуулах хэрэгтэй. Алхам 3. Үр ашигтай ашиглах үүднээс ажлын байранд юу хаана байгааг хvн бүхэнд мэдүүлэхийн тулд зохих жагсаалтыг гаргаж, хайрцаг, сав болгон дээр наах хэрэгтэй. Шургуулга болгон дээр дотор нь юу байгааг зааж өгөх нь зүйтэй. Алхам 4. Дээр дурдсан зарчмуудыг баримтлан галын хор байгаа болон техник хэрэгсэл орж гарах газрыг тусгайлан зааж шаардлагатай бол аюулгүй байдлын талаарх санамж тэмдэг тавих гэх мэт.

3.Сэйсо (цэвэрлэх)

[засварлах | кодоор засварлах]

Сэйсо гэдэг нь ажлын байраа цэвэрлэж, цэмцийлгэх гэсэн vг юм. Бүтээгдэхүүний чанар болон түүнийг үйлдвэрлэж байгаа ажлын байрны ариун цэврийн хооронд тун нарийн холбоо бий. Тэгэхээр Сэйсог өдөр болгон, заримдаа өдөрт хэд хэдэн удаа хийж хэвшил болгон сурах хэрэгтэй. Сэйсог хэрэгжүүлэхийн тулд:  - Юмыг бохирдохыг бүү хүлээ. Машин, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тавилга зэрэг ажлын байранд байгаа бүхнийг байнга цэвэрлэн өчүүхэн ч бохирдуулахгүйг хичээ.  - Та бүхэн өөрсдийн ажлын байр орчноо бүрэн хариуцвал зохино. Цэвэрлэгчид зөвхөн нийтийн эзэмшлийн байр талбайг хариуцах болно. Цэвэр бөгөөд аюулгүй орчинд ажиллахыг хүсвэл тийм орчныг өөрөө хичээн бий болгож чадна, тэгэх ч хэрэгтэй.  - Цэвэрлэх гэдэг бол шалгах гэсэн үг! Энэ нь үйлдвэрийн газарт тун чухал. Машин техникээ хичээнгүйлэн цэвэрлэж байвал дараахь зүйлийг сонсож болно. Тайлбар: a) Өдөр бvр Сэйсод гурван минут зориулахын зэрэгцээ долоо хоногт “5S”-ийн цаг буюу сард “5S”-ийн өдөр бий болгож болно. b) Машин, тоног төхөөрөмжийг тогтмол цэвэрлэж, шалгаж байвал түүний эдэлгээг уртасгаж эвдрэлийг багасгана. c) Сэйсог ажлын байранд байгаа хүмүүс өөрсдөө хэрэгжүүлэх учир ашиглалт, цэвэрлэгээ эрхэлдэг хүмvvсийн тоо цөөрнө. Чөлөөлөгдсөн хvмvvст илүү үр бүтээлтэй ажил олгох хэрэгтэй.

4. Сэйкэцү (хэвшүүлэх)

[засварлах | кодоор засварлах]

Сэйкэцү (хэвшvvлэх), байгууллагын хэмжээнд цэвэр цэмцгэр нөхцөл байдлыг бий болгох гэсэн үг юм. Юуны тvрvvнд “5S”-ииг хэрэгжvvлэх талаар тавьсан хvчин чармайлтаа бүү сулруул. Сэйкэцүг хэрэгжүүлэхийн тулд:  - Цэвэр цэмцгэр байх нөхцөлийг бий болгогтун. Ажлын байраа цэвэрлэх хуваарь гаргагтун.   - Байгууллагын нэгжүүдийн хоорондын уралдаан бол хүмүүсийн зүгээс “5S”-ийг дэмжих нөхцөл бүрдүүлэх, тэдний урам зоригийг бадраагч нэн үр ашигтай хэрэглүүр мөн. Тайлбар: a) Ажлын байр, машин тоног төхөөрөмжийг хариуцагчдын нэрийг зааж өгөх. b) “4S”-ийн түвшинг тогтмол шалгаж дүгнэж байхаар компанийн удирдлагаас оролцуулж “5S”-ийн хороо байгуулан энэ ажлыг зохион байгуулж болох юм. c) Үр дүн муу бол шүүмжлэхийг урьтал бvv болго. Үүний оронд сайн туршлага, сайн хэрэгжүүлэгчдийг сайшааж урамшуул.

5. Шицүкэ (зуршил болгох)

[засварлах | кодоор засварлах]

Шицүкэ нь бусад “4S”-ийг бодвол хялбар бус ойлголт болно. Байгууллага нь ажлын байрыг цэвэр цэмцгэр байлгах зорилго тавибал юуны урьд эхний“4S”-ийг хэрэгжүүлэх ёстой. Тэгэхдээ“5S”-ийн гол агуулга нь хүн бүрт “4S”-ийг хэнээр ч хэлүүлэхгүй, хэвшил болгон дуртайяа хэрэгжүүлдэг тийм соёлыг төлөвшүүлэхэд оршдог. Бүтээмжийг урт хуга­цааны туршид дээшлүүлэх үүднээс авч үзвэл Шицүкэ нь“5S”-ийн хамгийн чухал зорилт болно. Хэрэв Шицүкэд хvрээгүй бол “5S” удаан амьдрахгүй.

Шицүкэг англиар орчуулсныг монгол болговол “Өөрийн сахилга бат” гэсэн үг юм, Ханз үсгээр Шицүкэний ханзны утга нь “Өөрөө өөрийгөө аятайхан болго”, “Юмыг өөрөө илүү хий” гэсэн утгатай үг болно. Компанийн гишүүн бүхэн ийм оюун санааны хандлага, үйл ажилтай болвол компани их бүтээмжтэй байж чадна. “5S” нь зөвхөн цэвэр цэмцгэр байхын нэр төдий бус, харин хувь хүмүүсийн нягт нямбай байдлыг дээшлүүлэхэд чиглэнэ.