AJAX

Сүлжээний сонгодог хэрэглээний загвар (зүүн талд) нь AJAX (баруун).

AJAX бол Asynchronous JavaScript and XML гэсэн үгийн товчлол юм. Вэб хуудасны ямар нэг хэсэгт серверээс ямар нэг хуудсыг асинхрон дуудаж харуулах боломжийг бүрдүүлсэн технологи юм. Одоогоор энэ нь вэбийн хөгжүүлэлтийн хамгийн сүүлийн үеийн технологид тооцогдож байна. Үүнийг ашигласнаар интерактив вэб программ хангамжууд, мөн бидний ашигладаг десктоп програм шиг вэб программ (Rich Internet Application) хийх боломжийг бүрдүүлж байна. Уг технологийг анх 2005 онд Google өөрийн хайлтын системд suggest (санал болгох - нэг үг бичихэд түүнтэй холбоотой үгнүүд гарах) системдээ анх хэрэглэсэн гэж үздэг. Гэхдээ бүүр 1990-ээд оны дундуур вэб хуудас дуудагдсаны дараа дахин өөр мэдээлэл серверт илгээх, үр дүнг буцааж авдаг зүйлийг java хийсэн байдаг бөгөөд энэ нь java applet юм. 1996 онд Микрософт IFRAME -ийг анх HTML -д оруулж ирсэн нь мөн вэб хуудасны тодорхой хэсэгт өөр вэб хуудас дуудагдаж гарч ирэх боломжтойг харуулсан зүйл болжээ. 1999 онд мөн Микрософт XMLHttpRequest гэх одоо AJAX-ийг бий болгож буй гол обьектийг Internet Explorer 5.0 -д ActiveX хэлбэрээр ажилладагаар бий болгосон байна. Үүний дараа Mozilla болон бусад вэб хөтөч хөгжүүлэгчид энэ обьектийг бий болгосон боловч W3C дөнгөж саяхан 2006 онд өөрийн албан ёсний стандарт болгох гэж анхны драфт стандартыг гаргасан байна.

Одоогоор энэ технологид ашиглагдаж байгаа зүйлүүд

  • XHTML, CSS – мэдээллийг гаргаж харуулахад үндсэн суурь
  • Document Object Model (DOM) – Мэдээллийг динамикаар эсвэл янз бүрийн байдлаар харуулах боломж бүрдүүлэх
  • XML and XSLT сервер ба клиентийн хооронд мэдээлэл дамжуулах
  • XMLHttpRequest – асинхрон холболт бий болгох
  • Javascript – дээрхи бүх зүйлийг хооронд нь холбож ажиллуулах програмчлалын орчин болж өгч байна.

.