Jump to content

Air France

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Air France (Euronext: AF) —Air France-KLM компахний охин компани. Агаарын тээврийн ууган бөгөөд томоохон компаниудын нэг юм.

Тус компани нь KLM-тэй нэгдэхээсээ өмнө 71,654 ажилтантай (2005 оны 1-р сарын байдлаар) Францын үндэсний агаарын тээврийн компани байсан. Тус компани нь холын болон ойрын бүс нутгийн нислэг үйлддэг. Парисын Шарль де Голлийн олон улсын нисэх онгоцны буудал (үндсэн бааз) ба Орли, Ницца, Лион хотуудад байрладаг. Олон улсын SkyTeam холбооны нэг хэсэг бөгөөд тус компанийн Европ дахь гол түншүүд нь Alitalia юм. Тус компани нь 1933 оны 10-р сарын 7-нд анх байгуулагдсан. Одоогоор 187 чиглэлд нислэг үйлдэж байгаа ажээ.

Нисэх онгоцнууд

[засварлах | кодоор засварлах]

2023 оны 6-р сарын байдлаар Air France 212 нисэх онгоцтой байсан бөгөөд дундаж насжилт нь 12,1 жил:

Онгоц Ширхэг Захиалсан Зорчигын багтаамж Чигэлэл
Airbus A220-300 25 35 149 Ойр болон дунд зайны нислэг (Европ, Умард Африк)
Airbus A318 9 0 131 Ойр болон дунд зайны нислэг (Европ, Умард Африк)
Airbus A319 15 0 142 Ойр болон дунд зайны нислэг (Европ, Умард Африк, Ойрхи Дорнод)
Airbus A320-200 39 0 172 Ойр болон дунд зайны нислэг (Европ, Умард Африк, Ойрхи Дорнод)
Airbus A321-100/200 4/14 (18) 0 206 Ойр болон дунд зайны нислэг (Европ, Умард Африк, Ойрхи Дорнод)
Airbus A330-200 15 0 219 (40/179) Холын зайны нислэг (Умард болон Өмнөд Америк, Өмнөд Африк, Ази)
Airbus A350-900 20 21 324 (34/24/266) Холын зайны нислэг (Умард болон Өмнөд Америк, Өмнөд Африк, Ази)
Boeing 777-200ER 18 0 264 (4/49/211) Холын зайны нислэг (Абижан, Бээжинг, Бейрут, Дакар, Дубай, Хонконг, Хьюстон, Лос-Анжелес, Мехико, Монреаль, Мумбаи, Нью-Йорк, Сантьяго, Сөүл, Шанхай, Токио, Вашингтон)
Boeing 777-300ER 43 0 310 (8/67/235)

325 (8/67/250) 472 (14/36/422)

Холын зайны нислэг (Умард болон Өмнөд Америк, Өмнөд Африк, Ази)
Boeing 787-9 10 Холын зайны нислэг (Умард болон Өмнөд Америк, Өмнөд Африк, Ази)
Нийт: 212 56