Alibaba Group
Alibaba Group буюу Алибаба групп (хятад. 阿里巴巴集团, дуудлага. Алибаба зитуань) — Цахим худалааны салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Taobao.com, Tmall, Alibaba.com, AliExpress зэрэг цахим портал эзэмшдэг Хятадын олон нийтийн том компани.
Гол үйл ажиллагаа нь компаниуд хоорондын B2B (business for business- орч. бизнесийн төлөө бизнес) зарчмаар худалдааны үйл ажиллагаа, онлайн жижиглэнгийн худалдаа эрхэлдэг. Мөн дэлхийн хамгийн том үүлэн тооцооллын дэд бүтцийн нэгийг эзэмшдэг бөгөөд хэвлэл мэдээлэл, зугаа цэнгэлийн салбарт мөн хөрөнгө оруулсан байна. Тус компани нь үндсэндээ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад (БНХАУ) үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төв байр нь Ханжоу хотод байрладаг байна.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Жэк Ма гэгддэг Ма Юн 1999 онд Alibaba.com вэб сайтыг 17 хамтрагчтайгаа үүсгэн байгуулж Ханжоу хотод бүртгүүлжээ. Алибаба анхнаасаа жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан бараа борлуулах платформ гэж үздэг байсан. 1999 оны 6-р сарын 28-нд Алибаба групп Кайманы арлуудад бүртгэлтэй болсон. Мөн 1999 оны сүүлээр Америкийн хөрөнгө оруулалтын "Goldman Sachs" банк (5 сая доллар), Японы "SoftBank" (20 сая доллар) компаниудаас хөрөнгө оруулалт авч байжээ.
2019 оны 2-р сарын 14-нд Алибаба группын санхүүгийн хэлтэс болох Ant Financial Их Британийн WorldFirst компанийг худалдан авах тохиролцоонд хүрчээ. Ant Financial нь өөрөө 150 тэрбум доллараар үнэлэгдэж байсан ч энэ худалдан авалт нь Хятадын компанид ердөө 700 сая доллараар авчээ. Алибаба групп 2017 онд барууны зах зээлд гарахыг оролдож Америкийн MoneyGram-тай хэлэлцээр хийж байсан ч АНУ-ын эрх баригчид үүнийг эрс эсэргүүцсэн байна.
2020 оны 10-р сард Жэк Ма БНХАУ-ын санхүүгийн системийг эрс шүүмжилж, түүнийг шинэчлэхийг оролдсон байна. Тэрбумтны энэ үйлдэл Хятадын эрх баригчдад таалагдаагүй тул Алибаба групптэй зөрчилдсөн үүссэн: 2020 оны 11-р сарын эхээр Хятадын түүхэн дэх хамгийн томд тооцогдох байсан Ant группын IPO бүтэлгүйтэв; 2021 оны 4-р сард БНХАУ-ын Зах зээлийн зохицуулалтын газар Алибаба группийг зах зээл дээр монополь үйл ажиллагаа явуулсан хэргээр 18.228 тэрбум юань (ойролцоогоор 2.79 тэрбум ам. доллар)-ын захиргааны торгууль ногдуулжээ. Эрх баригчидтай зөрчилдөж байсан нэг жилийн хугацаанд Алибабагийн зах зээлийн үнэлгээ 344 тэрбум доллараар буурчээ.
Алибаба групп нь Хятадад бүртгэлтэй 700 орчим, бусад улсад бүртгэлтэй 520 охин компанитай ажээ. Алибаба Групп Холдинг нь оффшор бүсэд бүртгэлтэй хэд хэдэн холдинг компаниудад шууд захирагддаг бөгөөд гол нь Taobao Holding Limited (Кайманы арлууд) болон Alibaba Investment Limited (Их Британийн Виржиний арлууд) юм. Taobao China Holding Limited нь Хонг Конгод бүртгэлтэй бөгөөд Taobao Holding Limited-д харьяалагддаг бөгөөд Taobao Marketplace болон Tmall порталуудын холдинг компани юм.
Удирдлага болон өмчлөгчид
[засварлах | кодоор засварлах]Алибаба группын хувьцааг Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гаргасан бөгөөд 2019 оны сүүлээр Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлээ сэргээсэн байна. Хувьцааны нийт зах зээлийн үнэлгээ (зах зээлийн үнэлгээ) 2020 оны эхээр 600 тэрбум доллар давжээ. Хамгийн том хувьцаа эзэмшигч нь Японы SoftBank компани юм (2019 оны дунд үеийн байдлаар 25.9%).