Jump to content

BAe 146

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
BAe 146 / Avro RJ
Базз компанийн BAe 146-300
Үүрэг/төрөл Агаарын тээвэр
Анхны нислэг 1981 оны 9 сарын 3
Танилцуулагдсан 1983 оны 5 сар
Статус Үйлдвэрлэгдэхээ больсон, үйлчилгээнд ашиглагдаж буй
Гол хэрэглэгчид Брюссель Эйрлайнз
Ситижет
Люфтханза Ситилайн
Свисс Эйрлайн
Изинис Эйрвэйз
Үйлдвэрлэгдсэн 1978-2001
Үйлдвэрлэсэн тоо 387 (Avro RJ: 166; BAe 146: 221)
Брюссель Эйрлайнзын Avro RJ85

Авро Ар-Жэй 85 маягийн агаарын хөлөг нь Английн БАЭ Системс (BAE Systems) компанийн Авро Ар-Жэй (Avro RJ) төрлийн агаарын хөлөгт багтдаг. Авро Ар-Жэй 85 тийрэлтэт агаарын хөлөг БАЭ 146 (BAE 146) маягийн богино болон дундын зайн тийрэлтэт хөдөлгүүр бүхий агаарын хөлгийн сайжруулсан загвар юм.

БАЭ 146 (BAE 146) агаарын хөлгийг залгамжлагч Авро Ар-Жэй 85 нь Люфтханза (Lufthansa), Бритиш Эйрвэйз (British Airways) зэрэг дэлхийн олон орны агаарын тээврийн компаниудад ашиглагддаг.

Монгол улсад Изинис Эйрвэйз 2011 оны 8 сараас хойш ашиглаж байгаа бөгөөд одоогоор Авро Ар-Жэй 85 агаарын хөлөгийг 93 хүний суудалтай хувилбараар ашиглаж байна. Изинис Эйрвэйз-н ашиглаж байгаа Авро Ар-Жэй 85 нь Монголын орон нутгийн шороон зурвасууд дээр бууж байгаа хамгийн хүнд онгоц юм.

Одоогийн байдлаар 61 агаарын тээвэрлэгчийн 248 Авро Ар-Жэй 85 маягийн агаарын хөлөг үйлчилгээнд ашиглагдаж байна.

Авро Ар-Жэй 85 маягийн агаарын хөлөг нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө бага, мөн бүрэн тоноглогдоогүй шороон болон нислэгийн богино зурваст нислэг үйлдэх бүрэн чадвартай, Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд бүрэн зохицсон цорын ганц тийрэлтэт хөдөлгүүр бүхий агаарын хөлөг юм. Нислэгийн найдвартай, аюулгүй ажиллагаанаас гадна Авро Ар-Жэй нь энэ ангилалдаа хамгийн дуу чимээ багатайгаар гэрчилгээжсэн.

Авро Ар-Жэй 85 ерөнхий үзүүлэлтүүд (Изинис Эйрвэйс ХХК-н онгоцоор):

[засварлах | кодоор засварлах]
  • Зорчигчдын тоо 93
  • Онгоцны урт 28.55 м
  • Өндөр 8.61 м
  • Хөөрөлтийн дээд хүнд 43998 кг
  • Хөөрөлтийн үеийн гүйлтийн зай 1700м
  • Буултын үеийн гүйлтийн зай 1200м
  • Хурдны дээд хязгаар 790км/цаг
  • Алслалт 2000км
  • Нислэгийн өндрийн дээд түвшин 10670м
  • Онгоцны даац 9433 кг