BMW i3
Appearance
BMW i | |
---|---|
BMW i3 | |
i3 | |
Худалдааны нэршил: | BMW i3 |
Үйлдвэрлэсэн хугацаа: | 2013 оноос хойш |
Ангилал: | Жижиг тэрэг |
Их биеийн хэлбэр: | Комбилимузин |
Хөдөлгүүр: | Цахилгаан мотор: 125 кВт + Отто мотор: 28 кВт (0,65 литр) |
Урт: | 3999 мм |
Өргөн: | 1775 мм |
Өндөр: | 1578 мм |
Тэнхлэг хоорондын зай: | 2570 мм |
Хоосон жин: | 1270–1390 кг |
Өмнөх загвар: | байхгүй |
Дараах загвар: | байхгүй |
Бусад хэмжилт | |
Евро ШАҮП-ослын тестэд авсан одны тоо[1] |
BMW i3 нь германы автомашин үйлдвэрлэгч BMW-ээс 2013 онд гаргасан цэнэглэдэг цахилгаан автомашин юм. Түүний их бие нь нүүрстөрөгчийн утаслагаар хүчитгэсэн хуванцараар хийсэн хамгийн анхны цувралаар үйлдвэрлэсэн автомашин юм. Хөдөлгүүрээр 125 кВт чадал бүхий цахилгаан моторыг угсарсан байна. Үйлдвэрлэгчээс тогтоосон стандартаар явбал 190 км замыг туулах бололцоотой. Туулах зайг уртасгах үүднээс нэмэлт 25 кВт хүчтэй бензинээр ажиллах Ранже Экстендер (цахилгаан хосмог автомашин) гэх моторыг нэмж угсарсан байдаг.
Зургийн цомог
[засварлах | кодоор засварлах]-
BMW i3 цахилгаан автомашин
-
BMW i3, 2013 оны Женевийн автомашины үзэсгэлэн дээр
-
BMW i3, ар талаасаа
-
Дотор тал
-
Нүүрстөрөгчийн утаслагаар хүчитгэсэн хуванцар хийц бүхий их биеийн үзүүлэн
-
Москва дахь Машин түрээсийн үйлчилгээ
Цахим хуудас
[засварлах | кодоор засварлах] Commons: BMW i3 – Викимедиа зургийн сан
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Crash-Test BMW i3 (Memento 21. Аравдугаар сар 2014 цахим архивт) (2013)