Coldplay Live 2003

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Live 2003
Амьд цомог Coldplay Live 2003
Худалдаанд гарсан 2003 оны 11-р сарын 4нд(Америкт)
2003 оны 11-р сарын 10нд(Их Британид)
Бичүүлсэн 2003 оны 7-р сарын 21 болон 22нд
Жанр альтернатив рок
Нийт хугацаа 91:47 (ДВД)
67:28 (СД)
Хэл Англи
Шошго Parlophone,Capitol,EMI
Продюсер Coldplay, Кэн Нэлсон

Coldplay Live 2003 нь Английн алтернатив рок Coldplay хамтлагийн 2003 онд гаргасан амьд цомог юм.Тэд 2003 оны 7-р сарын 21 болон 22нд Сидней хотын Hordern Pavilion-д хийсэн тоглолтоосоо сэдэвлэн энэхүү цомгоо бүтээжээ.

Энэ цомог нь 47дох удаагийн Грэммийн шагналд "Шилдэг үргэлжилсэн урт хөгжмийн бичлэг" төрөлд нэр дэвшиж байжээ.

Цомгийн "Moses" хэмээх дууг Крис Мартин өөрийн эхнэр байсан Гвинет Палтроу-д зориулан бичжээ.Тэд өөрсдийн хүүдээ энэхүү Moses хэмээх нэрийг өгсөн.Мөн 2003 оны 10-р сарын 6нд Америкийн алтернатив радиогоор "Moses" нь цомгийноо цорын ганц сингл болж цацагджээ."Clocks" дууны амьд хувилбар нь Испаний тэргүүтэй хэд хэдэн улсад радиогоор цацагдсан.

2001 онд гарсан "Trouble-Norwegian Live EP" цомгийн дараа гаргасан Coldplay хамтлагийн 2дох амьд цомог байжээ.