Counter-Strike

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Контр-Страйк (англ. Counter-Strike, Сөрөг цохилт) нь тактикийн, буудалцаант видео тоглоом юм. Half-Life тоглоомыг "Gooseman", Жесс Клифф нар сайжруулснаар Valve Corporation хөгжүүлж худалдаанд гаргасан. Контр-Страйк нь анх худалдаанд гарахдаа Microsoft Windows, мөн 2003 оны эхээр Xbox, 2013 онд Linux, OS X-д зориулсан хувилбар нь гарчээ. Түүнээс хойш албан ёсны хувилбараа өргөжүүлж, Counter-Strike: Condition Zero, Counter-Strike: Source, Counter-Strike: Global Offensive зэрэг цувралууд гараад байгаа. Уг тоглоомд алан хядагчид болон алан хядагчидтай тэмцэгчид гэсэн багт хуваагдан өрсөлддөг. Өгөгдсөн даалгаварыг биелүүлэх буюу эсрэг талаа ялсан тал нь хождог. Мөн багийн ажиллагаа их шаардах болно. Судалгаагаар авч үзэхэд 2011 оны 8 дугаар сарын байдлаар Контр-Страйк нь 25 сая борлуулагдсан байдаг байна.