Dynamic Loading

Програм болон бүх процес дахь өгөгдлүүд нь физик санах ойд гүйцэтгэгдэж байх ёстой. Процесын хэмжээ нь физик санах ойн хэмжээгээр хязгаарлагддаг бөгөөд, бид том хэмжээний санах ойн ашиглалтыг гаргаж авахад динамик ачаалалтыг хэрэглэнэ. Динамик ачаалалтыг хэрэглэсэнээр хэвшүүлэлтийг дуудахаас нааш ачаалагдахгүй. Бүх хэвшүүлэлтүүд нь ачаалах форматтай дискэнд байрлана. Үндсэн програм санах ойд ачаалагдаж CPU гүйцэтгэнэ. Нэг хэвшүүлэлт нь өөр хэвшүүлэлтэд хэрэгтэй болвол дуудагдаж буй хэвшүүлэлт нь эхэлж шалгагдана, үгүй бол бусад хэвшүүлэлт нь ачаалагдсан байна. Динамик ачаалалтын давуу тал нь ашиглаагүй байгаа хэвшүүлэлтийг хэзээ ч ачаалдаггүйд оршино. Энэ арга нь их хэмжээний кодыг хянахад (алдааны хэвшүүлэлт) ашигтай. Динамик ачаалалт нь үйлдлийн системээс нэмэлт үйлчилгээ шаарддаггүй. Үйлдлийн систем нь програмистуудад тус болдог ч хэдий ч динамик ачаалалтыг хэрэгжүүлэхэд хэвшүүлэлтийн сангаар хангадаг.