EVP
EVP (Electronic Voice Phenomena) гэж юу вэ?
[засварлах | кодоор засварлах]Төсөөлөөд үз л дээ. Яг одоо бидний хэрэглэж буй компьютер, гар утас, телевиз, fm радио гэх мэт энэ бүх цахилгаан хэрэгслээр дамжуулаад сүнснүүд нөгөө ертөнцөөс бидэнтэй холбоо тогтоох гээд оролдож байдаг гээд төсөөлдөө ..... Хэдэн хоногийн өмнө нас барсан хэн нэгний тань утаснаас дуудлага ирвэл та яах вэ, аваад сонсвол үнэхээр тэр хүний тань дуу хоолой мөн байвал яахав.... Энэ зүгээр EVP гэж юу болох, түүний тухай товчхон хүргэхийг зорилоо. Дараа дараагийн удаад EVP-ийн сонирхолтой жишээнүүдийг оруулах болноо. EVP буюу Electronic voice phenomena (орчуулбал “Цахилгаан дуу хоолойн үзэгдэл” гэхиймууда) нь бидний үл мэдэх нөгөө ертөнцөөс бидний хэрэглэж буй цахилгаан хэрэгслээр дамжуулан бидэнд ирдэг дуу хоолойн үзэгдэл юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1840 оноос 1920-оод оны үе буюу техник технологийн ид цэцэглэлтийн эрин үе байлаа, цахилгаан, харилцуур утас, машин механизм, зургийн аппарат гээд их олон зүйлийг хүмүүс нээгээд, аль хэдийн амьдрал ахуйдаа оруулаад байсан үе билээ. Чухам энэ л үеэс эхлээд нөгөө ертөнцтэй холбоо тогтоох нь хий үзэгдэл судлаач, элдвийн сонин хачинд дурлагсдын анхаарлыг гойд ихээр татах болжээ. Бүр Томас Эдисон нэгэнтээ Scientific American-д өгсөн ярилцлагадаа өөрийн хийсэн энэхүү нээлт нь (цахилгаан) нөгөө ертөнцтэй холбогдож болох юм хэмээсэн байдаг. Мөн хэлэхдээ нарийн давтамж бүхий долгионыг барьж авах дуу хураагуур зэрэг нь сүнстэй холбоо тогтоодог Ouija board (сүнс дуудахад ашигладаг цагаан толгойн үсэг бүхий самбар-кинон дээр зөндөө гардагдаа) зэрэг хэрэгслийг ашиглахаас хавьгүй дээр хэмээсэн байна. Хэдий тийм ч Эдисон “тиймэрхүү” багаж хэрэгслийг зохиогоогүй байна. Тун удалгүй хүмүүс дуу хураагуурыг ашиглан сүнснүүдтэй холбогдох оролдлыг ихээр хийх боллоо, энэ нь ч тэдний урмыг хугалсангүй. Цаг хугацаа улиран өнгөрөхийн хэрээр техник технологи ч даган улам боловсронгуй болон хөгжсөөр байгаа бөгөөд энэ талын судалгаа шинжилгээний ажил ч илүү нарийн бодьтой болсоор байна. Америкын гэрэл зурагчин Attila von Szalay нь сүнсний зургийг нь авч болж байгаа юм чинь яагаад дуу хоолойг нь дуу хураагуурт бичиж болохгүй гэж хэмээн боджээ. Ийнхүү тэрээр хамгийн анх үхэгсэдийн дуу хоолойг бичиж авах оролдлого хийж байжээ. Тэрээр 1941 онд 78 RPM (пянз тоглуулагч)-аар бичлэг хийж эхэлсэн ба дараа нь хальс бүхий тоглуулагч гарснаар түүгээр хайгуулаа хийх болж. Мөн тэрээр Raymond Bayless гэгчтэй хамтран ажиллаж сүнс хий үзэгдэлтэй гэсэн газруудаар явж, сүнстэй гэгддэг байшингуудын өрөө тасалгаануудад микрофон тэргүүтэй олон тооны дуу хураах аппаратуудыг байрлуулж судалгаагаа хийдэг байв. Түүний бичсэн зарим нэгэн бичлэг дээр үнэхээрийн хачирхалтай чимээнүүд бичигдэж байсан ба үүнийгээ гарцаагүй хий үзэгдлийн хоолой гэдэгт итгэлтэй байв. Тэнд "This is G!", "Hot dog, Art!", мөн "Merry Christmas and Happy New Year to you all" зэрэг үгнүүд бичигдсэн байв. Von Szalay, Bayless 2-ын энэ мэт ажил нь 1959 онд Journal of the American Society сэтгүүлд нийтлэгдэж байв. Bayless 1979 онд “Үхэгсэдээс ирсэн дуудлага” хэмээх ном бичсэн байна.
Raudive-ийн хоолой
[засварлах | кодоор засварлах]1959 онд Шведийн зураач, кино продюссер Friedrich Jürgenson өөрийн нэгэн кинонд зориулан гэрийнхээ цэцэрлэгт шувуудын жиргэх чимээг бичиж авжээ. Дараа нь бичлэгээ тоглуулж байх үед нь түүний нас барсан эцгийнх нь хоолой сонсогдсон агаад өвчнөөр нас барсан эхнэрийнх нь өөрийн нь нэрийг дуудах нь сонсогдсон гэнэ.
Энэ явдлын дараа Шведийн Uppsala их сургуульд багшилдаг Латвийн физиологич Konstantin Raudive нь Jürgenson-той холбоо тогтоон хамтран ажиллах болсон ба нийт 100000 гаруй бичлэг хийсэн гэнэ шүү. 1968 онд “Үхэгсэдтэй тогтоосон хачирхалтай электрон холбоо” номоо гаргасан байна. 1980 онд William O’Neil “The Spiricom” хэмээх дуу хураагч аппарат бүтээсэн байна. O’Neil энэхүү багажаа George Muller хэмээх физикчийн тусламжтайгаар хийсэн гэдэг.
1980-аас одоог хүртэл
[засварлах | кодоор засварлах]1982 онд Sarah Estep нь Америкын Электрон Хоолойн үзэгдлийг судлах холбоог (AA-EVP)Maryland-ийн Severna Park-д байгуулсан байна. Sarah Estep 1976 оноос эхлэн энэ талын судалгааг хийж эхэлсэн ба өөрийн нас барсан хамаатан садан, найз нөхөд гээд л олон хүмүүсийн зуу зуун хоолойн бичлэгийг бичиж авсан байна. Энэхүү холбоо нь электрон хоолойн гоц сонин үзэгдлийг судлах ажлуудыг хийх бөгөөд хүмүүст хэрхэн эдгээр дуу хоолойг бичих аргыг зааварчилдаг байв.
Заа тэгээд чухам энэ үеэс л эхлээд энэ талын судалгаа шинжилгээнүүд ойгүй их хийгдэж эхэлсэн байх юм. PS: Удахгүй энэ талын энэхүү EVP-ийн бичлэгүүд, жишээнүүдийг оруулнаа. Мөн EVP-ийн талаар хийсэн кинонууд ч их байдаг. Хамгийн онцлох кино бол 2005 онд гарсан “White Noise” юм.