Ehlel

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Ehlel
Logo
Эрх зүйн хэлбэр ХХК
Үүсгэн байгуулагдсан 2006
Төв байр Улаанбаатар, Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Удирдлага Ч.Батзаяа
Салбар Цахим худалдаа
Цахим хуудас ehlel.com

Эхлэл - Интернэйшнл ХХК нь 2006 онд байгуулагдсан, Монголын компани.

2006 оноос анх мэдээ мэдээллийн Эхлэл.ком вэб сайтаар үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2014 оноос Монгол улсын Оюуны өмчийн газрын 15441 тоот патентийн дагуу Эхлэл гэсэн барааны тэмдэгийг эзэмшиж улмаар 2015 онд БНХАУ-ын Гуанжу хотод өөрийн салбар компаниа байгуулж БНХАУ-ын Дэлхийн худалдааны вэб сайт болох Alibaba.com сайт дээр тусгай вендорийн эрх авж http://ehlel.en.alibaba.com өөрийн бараа бүтээгдэхүүнийг уг эрхээрээ дамжуулж Дэлхийн 192 гаруй улсад худалдаалдаг. Монгол брэнд Дэлхийд гарахын түүчээ компани юм. Монгол болон БНХАУ-д аль алинд нь энэхүү "Эхлэл" гэсэн хөх өнгийн логоны оюуны өмчийг эзэмшдэг.

Түүх[засварлах | edit source]

2006/11/02 - www.ehlel.com үүсгэн байгуулагдав.

2012/01/12 - Эхлэл Интернэйшнл ХХК үүсгэн байгуулагдав.

2015/09/06- Гуанжу хотын Эхлэл Худалдааны компани байгуулагдав.

2015/01/09 - Эхлэл ХХК- ын урлан бүтээх хэлтэс буюу загвар зохион байгуулах хэсэг байгуулагдаж Монгол дизайнеруудын урласан бараа бүтээгдэхүүнийг Дэлхийн улсуудад худалдаалж эхэлсэн.

Үйл ажиллагааны чиглэлүүд[засварлах | edit source]

Эхлэл Брэнд[засварлах | edit source]

Энэхүү брэнд нь Монгол улс болон БНХАУ-д албан ёсны бүртгэлтэй барааны тэмдэг бөгөөд Монгол үгийн санд ямар нэгэн зүйлийг эхлэх буюу эхлүүлэх гэсэн утгыг агуулдаг. Өнөөдрийн байдлаар брэндийн нэрийн дор эмэгтэй эрэгтэй хүүхдийн гэсэн 3 төрлийн хувцасыг үйлдвэрлэн Монгол болон БНХАУ бусад улс орнуудад худалдаалж байгаа.

Эхлэл Брэндийн Монгол Үндэсний Хэв Маяг Бүхий куртик[засварлах | edit source]

Ehlel Winter Jacket

Энэхүү куртик нь Монгол үндэсний хэв маягыг харуулсан өвөрмөц шийдэл бүхий куртик юм. Монгол туургатны загварын наадмаас Гранпри хүртсэн.

БНХАУ-ын Гуанжу хотын Эхлэл ХХК[засварлах | edit source]

Монгол улсын Эхлэл Интернэйшнл ХХК - н салбар бөгөөд Монгол дизайнеруудын зохиосон бараа бүтээгдэхүүнийг Гуанжу хотод олноор үйллвэрлэж Гуанжугийн боомтоор экспорт хийх үүргэтэй. Эзэмшигч нь нэгэн адил Ч.Батзаяа байдаг.