Entertainment Software Rating Board

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
ESRB (Entertainment Software Rating Board)
Анги Ашгийн бус, өөрөө зохицуулагч байгууллага
Аж үйлдвэрийн салбар Видео тоглоомны үнэлгээ, зэрэглэл тогтоолт
Үүсгэн байгуулагдсан 1994[1] он, Канад ба Америкийн Нэгдсэн Улсад
Төв байр Flag of Canada.svg Канад
Америк Америк
Үйл ажиллагааны бүс Flag of Canada.svg Канад
Америк Америк
Удирдах хүмүүс Interactive Digital Software Association (now the Entertainment Software Association)
Эзэмшлийн харьяалал 3DO Rating System (by The 3DO Company, now defunct)
Recreational Software Advisory Council (now defunct)
Videogame Rating Council (by Sega of America)
Вэб сайт http://www.esrb.org

ESRB буюу Entertainment Software Rating Board нь видео тоглоомуудад зэрэглэл тогтоох зорилго бүхий 1994 онд Entertainment Software Association компаниас байгуулагдсан ашгийн бус байгууллага юм. 2009 оны байдлаар уг байгууллага нь нийтдээ 19,130 гаруй бүтээлд үнэлгээ өгсөн бөгөөд нийт 350 гаруй нийлүүлэгчидтэй болоод амжсан байна.

Уг байгууллагаас хамгийн анх үнэлгээ авч байсан бүтээлүүд гэвэл тухайн үедээ дэлхийг байлдан дагуулж байсан Doom болон Mortal Kombat байсан байна.

Энэхүү байгууллага нь тоглоомуудад зэрэглэл тогтоохдоо тэдгээрийн дуу дүрсний чанарыг харгалздаггүй бөгөөд хамгийн гол нь тухайн бүтээлийг хүчирхийлэл, эротик дүрслэл, хараалын үгс гэх мэт тухайн тоглоомд агуулагдаж байдаг хүчин зүйлсээр нь насны ангилал тогтоосон байдаг. Энэ нь ялангуяа эцэг эхчүүдэд өөрсдийн хүүхдүүдэд авч өгөх тоглоомуудыг сонгоход илүү хялбар болгож байгаа төдийгүй хүүхдүүдийн ёс суртахуун, хүмүүжилд чухал нөлөөтэй юм. Тус байгууллагаас үнэлгээ аваагүй тоглоом гэж бараг байдаггүй.

Зэрэглэл[засварлах]

Товчлол Төрөл Тайлбар
eC Early Childhood 3 болон түүнээс дээш насныханд. Ийм тэмдэглээтэй тоглоомонд ямар ч төрлийн хүчирхийлэл,хориотой хэсэг байхгүй. Бага насны хүүхдүүдийн оюун ухааны хөгжилд тулгуурласан хялбар, ойлгомжтой удирдлага бүхий хөгжилтэй тоглоомууд багтана.

Жишээлбэл My Little Pony, Thomas & Friends: Thomas Saves the Day, Strawberry Shortcake Amazing Cookie Party, Blue's Room, Blue Talks, Disney/Pixar's Finding Nemo: Learning with Nemo, JumpStart Spanish. Энэ төрөлд нийтдээ 254 бүтээл багтсан байна.

E Everyone 6 болон түүнээс дээш насныханд. Ийм тэмдэглэгээтэй тоглоомууд нь хүчирхийллийг тун бага хэмжээгээр харуулсан байдаг бөгөөд гайхамшигт ёгт үлгэр, домгийн хийсвэр ертөнцөд тулгуурласан байх нь элбэг. Sonic Adventure, The Legend of Zelda: The Wind Waker, Super Mario Sunshine, Lego Star Wars: The Video Game , New Super Mario Bro, Cooking Dash, Monopoly гэх мэт. Энэ төрөлд нийтдээ 10423 бүтээл багтсан байна.
E10+ Everyone ten and older 10 болон түүнээс дээш насныханд. Энд хүчирхийллийг бага зэрэг харуулсан, мөн этгээд үг хэллэг, бага зэргийн цус, харгислал зэргийг үзүүлсэн тоглоомууд багтана. Энэхүү тэмдэглэгээг анх 2005 онд гаргасан бөгөөд хамгийн анх уг үнэлгээг авсан бүтээл гэвэл “Donkey Kong Jungle Beat” юм байна. Madagascar, Lego Star Wars, Meet the Robinsons, Kingdom Hearts II, TMNT, Sonic Unleashed, Spore, Sly 3: Honor Among Thieves, Monsters vs. Aliens, The Tale of Despereaux, Burnout Paradise The Ultimate Box гэх мэт тоглоомууд. Энэ төрөлд нийтдээ 16696 бүтээл багтсан байна.
T Teen 13 –аас дээш нас буюу өсвөр үеийнхэнд. Энд хүчирхийллийг нилээд түлхүү үзүүлсэн бөгөөд янзан бүрийн хараалын болон этгээд үг хэллэг, мөн бага зэргийн цус асгаруулсан болон эротик хэсэг бүхий тоглоомуудыг нэрлэж болно. WWE SmackDown vs. Raw 2009, The Sims, Guitar Hero , The World Ends With You, Need for Speed Most Wanted, Undercover, Impossible Creatures, Demigod, Command & Conquer Red Alert 3: Uprising, Wheelman, Death Track: Resurrection, Terminator Salvation, Empire: Total War, The Sims 3, Tom Clancy's H.A.W.X. гэх мэт. Энэ төрөлд нийтдээ 3853 бүтээл багтсан байна.
M Mature 17 болон түүнээс дээш насныханд. Энд мэдээж хүчирхийлэл, ёс бус хэллэг, цус асгаруулсан тэмцэл, эротик бүхий хэсгүүдийг ихээр багтаасан тоглоомууд орно. Fallout 3, Resident Evil, Rainbow Six: Vegas, Call of Duty 4: Modern Warfare, Gears of War, Hitman: Contracts, Dark Sector, Wanted: Weapons of Fate, John Woo's Stranglehold , and Mortal Kombat: Deception, Men of War, The Godfather II гэх мэт. Энэ төрөлд нийтдээ 1278 бүтээл багтсан байна.
AO Adults Only 18-аас дээш насныханд. Жишээлбэл Grand Theft Auto: San Andreas, Playboy the Mansion: Private Party, Lula 3D, All Nude Nikki. Энэ төрөлд нийтдээ 23 бүтээл багтсан байна.
RP Rating Pending Энэ бол үнэлгээг хараахан гараагүй буюу үнэлгээгээ хүлээж буй бүтээлүүдэд хэсэг хугацаагаар тавигддаг тэмдэглэгээ


Үүнээс гадна дээрх насны ангилал бүхий тэмдэгүүд нь бусад дэд ангилалуудын хамтаар байдаг.

  • Alcohol Reference – Согтууруулах ундааны зүйлсийг харуулсаг
  • Animated Blood – Бодит бус цус
  • Blood – Цусны үзэгдэл
  • Blood and Gore – Цус болоод биений тасарсан хэсгүүд
  • Cartoon Violence – Хүүхэлдэйн дээр гардаг “гэмгүй” харгислалууд. Жш нь: та бидний үзэх дуртай Tom&Jerry бие нь тасраад, хөл гар *нь хавдаж түлэгдсэн хэрнээ эргээд зүгээр болчихсон байдагдаа
  • Comic Mischief – Элдвийн хошигнол болон дүрслэл оруулсан (хүүхдийн)
  • Crude Humor – Элдвийн хошигнол бүхий хөгжилтэй хэсгүүд бүхий
  • Drug Reference – Хар тамхи, мансууруулах бодистой холбоо бүхий материалууд орсон
  • Fantasy Violence – Бодит бус хийсвэр хийгээд тансаг зөгнөлт орчин болоод юмс үзэгдэл
  • Intense Violence – Ялгахын аргагүй бодит үзэгдэл. Жинхэнэ мэт харагдах цус болоод биеийн тасархай хэсгүүд
  • Language – Шашны эсрэг үзэл суртал бүхий зүйлсийг бага хэмжээгээр агуулсан
  • Lyrics – Шашны эсрэг зүйлс. Аллага, хүчирхийлэл, хар тамхи гэх мэт зүйлсийг агуулаагүй
  • Mature Humor – Эротик материал, үзэгдэл агуулсан
  • Nudity – Нүцгэн бие бүхий үзэгдэл
  • Partial Nudity - Нүцгэн бие бүхий үзэгдлийг богино хугацаанд харуулсан
  • Real Gambling – Бооцоо, мөрийтэй тоглоом бүхий хэсгүүд
  • Sexual Content – Богино хэмжээний сексийн үзэгдэл
  • Sexual Themes – Эротик хэсгүүдийг агуулсан
  • Sexual Violence – Сексийн хүнд хэлбэрүүдийг харуулсан
  • Simulated Gambling – Тоглогч мөнгөний бус холбогдолтой бооцоо бүхий зүйлсээр тоглоно
  • Strong Language – Шашны эсрэг үзэл суртал агуулсан
  • Strong Lyrics – Шашны эсрэг зүйлсийг ихээр агуулсан болно. Архи, тамхи, секс.
  • Strong Sexual Content – Сексийн үзэгдлийг ил тодоор үзүүлсэн
  • Tobacco Reference – Тамхины холбогдолтой зураг дүрслэл бүхий.
  • Use of Drugs – Хар тамхи болон элдвийн мансууруулах бодисыг хэрэглэнэ
  • Use of Alcohol - Архи согтууруулах ундааны холбоотой зүйлсийг хэрэглэнэ
  • Use of Tobacco – Тамхины холбогдолтой зүйлс хэрэглэнэ
  • Violence – Хүчирхийлэл бүхий хэсгүүдийг багтаасан
  • Violent References - Харгис үзэгдлийг агуулсан.

Эшлэл[засварлах]

  1. What is the ESRB? from the ESRB FAQ

GoodGame.mn

Гадаад холбоос[засварлах]