Jump to content

Gert Engels

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Герт Энгельс
Gert Engels at Yuki Abe's retirement match on November 12, 2023
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрГерт Йозеф Артур Энгель
Төрсөн огноо1957
Төрсөн газарДүрэн, Герман
Өндөр1.75 м
Багийн мэдээлэл
Одоогийн багDeren FC[1]
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1974–1975SG Düren 99
1975–1978Боруссиа Мёнхенгладбах
1978–1980SV Baesweiler 09
1980–1990SG Düren 99
1990–1991Prima Aseno FC (Japan)
Шигшээ баг
1975Германы хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг U195(0)
Дасгалжуулсан багууд
1990–1991Prima Aseno FC (Тоглогч ба дасгалжуулагч)
1991–1993Takigawa Daini High School (Биеийн тамирын багш)
1993–1998Yokohama Flugels
1998Yokohama Flügels (Ерөнхий дасгалжуулагч)
1999JEF United Ichihara (Ерөнхий дасгалжуулагч)
2000–2003Kyoto Purple Sanga (Ерөнхий дасгалжуулагч)
2004–2008Urawa Red Diamonds
2008Urawa Reds (Ерөнхий дасгалжуулагч)
2011–2013Мозамбикийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (Ерөнхий дасгалжуулагч)
2018Vissel Kobe
2019–2020Kyoto Sanga
2020–2021INAC Kobe (Ерөнхий дасгалжуулагч)
2024–Deren FC (Ерөнхий дасгалжуулагч)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Герт Энгельс - хөлбөмбөгийн Герман дасгалжуулагч. Германы хөлбөмбөгийн Бундеслигад тоглосон, олон жил Зүүн Азид амжилттай дасгалжуулж байсан түүхтэй.


Энгельс нь хөлбөмбөгийн гэр бүлд төрж,[2] Боруссиа Мёнхенгладбах багийн алтан үед тоглож байсан. Хөлбөмбөгийн тоглогчийн карьер дууссаны дараа спортын чиглэлээр суралцаж, мэргэжил эзэмшсэн. Сургулиа төссөний дараа Японд дасгалжуулагчаар ажилласан. Японы J-Лигт ажилласан анхны гадаад мэргэжилтнүүдийн нэг. Тэрбээр Японы мэргэжлийн хөлбөмбөгт ихээхэн нөлөө үзүүлж, хамгийн том амжилт, шагнал Японд хүртэж байсан.

Японы Эзэн хааны цомын тэмцээнд таван удаа, Японы аварга шалгаруулах тэмцээн, Японы супер цом, АХБХ-ны Аваргуудын лигт 2007 он тус бүр нэг удаа түрүүлсэн.

Олон улсын хөлбөмбөгт оруулсан хувь нэмэр, ялангуяа Герман, Японы спорт, соёлын харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Энгельс 2018 онд Германы хөлбөмбөгийн элчээр өргөмжлөгдсөн. Дараа жил нь энэхүү хүндэт шагналыг Юрген Клопп авсан.

Энгельс Японд болон Мозамбикд дасгалжуулагчаар ажиллахын зэрэгцээ 2009 оноос хойш Германд хөлбөмбөгийн академи байгуулж ажиллуулсан. Тэрээр Японы залуу тоглогчдыг дэмжиж, Герман, Японы мэргэжлийн клубүүдэд ажилд ороход зуучилдаг.[3]

Энгельс Япон хэлээр чөлөөтэй ярьдаг, Японы соёл, уламжлал, зан заншлын талаар өндөр мэдлэгтэй. Япон улсыг хоёр дахь эх орон гэж үздэг, түүнийг "хагас япон" гэж хүмүүс өхөөрдөн хочилдог.[4]

Олон улсын тэмцээнүүд

[засварлах | кодоор засварлах]
  • AFC Champions League: 2007 онд 1-р байр
  • FIFA Club World Cup: 2007 онд 3-р байр

Дотоодын тэмцээнүүд

[засварлах | кодоор засварлах]
  • J-Лиг: 2006 оны аварга, 2004, 2005, 2007 оны 2-р байр
  • WE Лиг: 2020 онд 2-р байр
  • J2-Лиг: 2001 оны аварга
  • Эзэн хааны цом: 1993, 1998, 2002, 2005, 2006, оны аварга, 1997 оны мөнгөн медаль
  • Японы Супер цом: 2006 оны аварга
  • J-Лигийн Цом: 2004 оны мөнгөн медаль
  • Германы хөлбөмбөгийн элч: 2018 он
  1. admin (2024): Gert Engels will be the coach of “Deren” club. In: Ranker.mn, 29.10.2024. Online under https://ranker.mn/2024/10/29/gert-engels-will-be-the-coach-of-deren-club/, last checked on 31.10.2024
  2. Gibson, Alan (2019): Gert Engels. A Life in Football In: JSoccer Magazine, (28) Summer 2019. Pp. 5. Online under https://jsoccer.com/new/news/79-jsoccer-magazine/436-gertengelsinterview, last checked on 31.10.2024
  3. Hasselbruch, Hardy (2018): Fußball Botschafter: Preisträger Gert Engels im Porträt. In Japan eine neue Heimat gefunden. In: Kicker, 07.05.2018. Online under https://www.kicker.de/fussball-botschafter_preistraeger-gert-engels-im-portraet-722910/artikel, last checked on 31.10.2024
  4. McFadden, Callum (2021): Gert Engels On His Experience With Gladbach’s Greats And Success Coaching In Japan. In: World Football Index, 03.11.2021. Online under https://worldfootballindex.com/2021/11/gert-engels-on-experience-with-gladbach-greats-and-success-coaching-in-japan/, last checked on 31.10.2024