HSK

HSK -Hanyu Shuiping Kaoshi (БНХАУ суралцахыг хүсэгчдэд зориулсан хэлний түвшин тогтоох шалгалт) - Энэхүү шалгалт нь эх хэл нь хятад буюу мандарин хэл бус орны иргэдэд зориулсан түвшин тогтоох шалгалт юм. Энэхүү шалгалтуудад өндөр зэрэг авснаар хятадын ихэнхи их дээд сургуульд орох шаардлагыг хангасан гэж үздэг.

6 түвшин байдаг бөгөөд 1-р зэргээс анхлан суралцагчид гэх мэтчилэн 6-р зэрэг хүртлээ дээшилдэг.

1-р зэрэг: 150 шинэ үг , 178 ханз , сонсгол 20 асуулт , уншлага 20 асуулт , бичлэг байдаг .

2-р зэрэг: 300 шинэ үг, 350 ханз , сонсгол 25 асуулт , уншлага 35 асуулт, бичлэг байдаг .

3-р зэрэг: 600 шинэ үг, 600 ханз , сонсгол 40 асуулт , уншлага 30 асуулт, бичлэг байдаг .

4-р зэрэг: 1200 шинэ үг, 1070 ханз , сонсгол 45 асуулт , уншлага 40 асуулт, бичлэг байдаг .

5-р зэрэг: 2500 шинэ үг, 1711 ханз , сонсгол 45 асуулт , уншлага 45 асуулт, бичлэг байдаг .

6-р зэрэг: 5000 шинэ үг, 2600 ханз , сонсгол 50 асуулт , уншлага 50 асуулт, бичлэг байдаг .