Jump to content

IP-SLA

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

IP SLA (IP service level agreement) нь хэрэглэгчидэд идэвхтэй траффикийг мониторинг програм (active traffic monitoring - гэдэг нь сүлжээний гүйцэтгэл дээр тасралтгүй, найдвартай урсгал ) ашиглан application болон үйлчилгээнүүдэд дүн шинжилгээ хийх боломжийг олгодог Cisco программын нэг хэсэг юм. IP SLA дээр хэрэглэгч нь SLA-г хангах мөн хяналт хийж чадах бөгөөд харин салбарын хэрэглэгчид үйлчилгээний түвшинг шалгаж, сүлжээний үйл ажиллагааг ойлгож чадах юм. IP SLA нь үйлчилгээний чанар(QOS)-ыг шалгах, сүлжээний суурь үзүүлэлтийг тодорхойлох болон шинэ үйлчилгээ ашиглахыг хөнгөвчлөх, сүлжээний алдааг олж засварлахад тусладаг. IP SLAs нь олон сүлжээний байршил хооронд болон олон сүлжээний зам дагуу гүйцэтгэлийг хэмжиж сүлжээгээр өгөгдөл илгээдэг. Энэ нь сүлжээний мэдээлэл, IP үйлчилгээг дуурайлган бодит цаг хугацаанд сүлжээний гүйцэтгэлийн мэдээллийг цуглуулдаг. IP SLAs нь төхөөрөмжүүдийн хооронд буюу алсын сүлжээнд байгаа төхөөрөмжөөс бас урсгалыг хянаж мөн үүсгэдэг.Тодорхой IP SLAs - ийн үйл ажиллагаанаас хамаарч, янз бүрийн сүлжээний гүйцэтгэлийн статистик үзүүлэлтүүд нь Cisco төхөөрөмжинд мониторинг хийгдэж энэ нь command-line interface (CLI) мөн Simple Network Management Protocol (SNMP) MIBs дотор хадгалагдана. IP SLAs пакет дотор IP болон application түвшинд source болон destination ip хаяг, хэрэглэгчийн datagram протокол (UDP-User datagram protocol)/ TCP портын дугаар, үйлчилгээний төрөл (ToS - Type of Service), Virtual Private Network (VPN) routing/forwarding instance (VRF), мөн вэб хаяг байна.

IP SLA нь дараах мэдээллүүдийг авах боломжтой:

[засварлах | кодоор засварлах]
  • Delay (round-trip мөн one-way)
  • Jitter (directional)
  • Packet loss (directional)
  • Packet sequencing (packet ordering)
  • Path (per hop)
  • Connectivity (directional)
  • Server эсвэл website download time
  • IP SLAs хяналт. (Үйлчилгээний түвшний хяналт, хэмжилт болон баталгаажуулалт)
  • Сүлжээний гүйцэтгэлийн хяналт.
    • Сүлжээн дээрх jitter, latency, мөн пакетын алдагдалыг хэмждэг.
    • Тасралтгүй, найдвартай, урьдчилсан таамаглахуйц хэмжилтийг хангадаг.
  • IP service network чанарын үнэлгээ
    • Одоо байгаа QoS нь шинэ IP service-д хангалттай юу гэдгийг шалгадаг.
  • Edge-to-edge сүлжээний боломж
    • Сүлжээний нөөцийг байнга шалгадаг.
  • Сүлжээний ажилгаануудын алдааг засварлах.
  • Voice over IP (VoIP) гүйцэтгэлийн хяналт.
  • Multi-protocol Label Switching (MPLS) гүйцэтгэлийн хяналт.

SLA-г ашиглаж байгаа сүлжээний гүйцэтгэлийн хэмжилт

SLA ашиглаж, сүлжээний инженер core, distibution болон edge хооронд сүлжээний гүйцэтгэлийн мониторинг хийх боломжийг олгодог. Рүтер шиг сүлжээний төхөөрөмжүүд хооронд сүлжээний гүйцэтгэлийн хэмжилтийг үүсгэсэн замаар хийж, хангаж өгдөг. Доорх зураг дээр үүсгэсэн пакетийг очих ёстой төхөөрөмж рүү явуулж байна. Ажиллагааны төрөлөөс хамаарч төхөөрөмж хүлээж авсны дараа, зааж өгсөн хэмжүүрийн талаар тооцоо хийдэг.

Cisco IOS IP SLA ажиллагаа: 1) Cisco IOS IP SLAs Responder тохируулна. 2) Шаардлагатай байгаа Cisco IOS IP SLAs ажиллагааны төрлийг тохируулж өгнө. 3) Тохируулж өгсөн Cisco IOS IP SLAs ажиллагааны төрлийн хэрэгтэй гэсэн тохиргоог хийнэ. 4) Шаардлагатай бол доод хэмжээ болон дээд хэмжээг зааж өгж болно. 5) Ажиллагаа хэзээ ажиллах, хэзээ болих зэргийг дараа нь тохируулж өгнө.

IP SLAs Responder болон IP SLA удирдлагын протокол

[засварлах | кодоор засварлах]

IP SLA responder нь төгсгөлийн сиско төхөөрөмж дээр агуулагдах бүрэлдхүүн хэсэг бөгөөд энэ нь IP SLA-н хүсэлтийн пакетад хариу өгөх болон урьдчилан таамаглах боломжтой. Мөн Responder нь зориулалтийн мэдрэгчүүдийг ашиглах шаардлагагүйгээр үнэн зөв хэмжилт хийх боломжоор хангадаг. Responder нь сиско IP SLA удирдлагын протоколыг ашиглан тухайн портыг сонсох болон хариу өгдөг механизм юм. Зөвхөн сиско үйлдлийн системтэй төхөөрөмж IP SLA responder-т зориулж  эх үүсвэр болон ажилладаг.

IP SLA хариу хугацааны тооцоолол

[засварлах | кодоор засварлах]

Свич, рутерүүд нь бусад өндөр зэрэглэлтэй процессүүд дээр ирж байгаа пакетүүдийг боловсруулж хэдэн арван миллисекундын нариивчлалтай хүлээн авдаг. Энэ үед саатал нь хариулах хугацаатай үүсдэг. Учир нь шалгах пакет нь хүлээгдэж буй пакетүүдийн дахаалалд байж болзошгүй. Энэ тохиолдолд хариулах хугацаа нь жинхэнэ сүлжээний саатлуудыг төлөөлж чаддаггүй.

IP SLA нь эх үүсвэрийн төхөөрөмж дээрх боловсруулалтын хоцролтыг багасгадаг ба энэ нь төгсгөлийн төхөөрөмж дээрх round-trip-time-р тодорхойлогддог.

IP SLA хяналтын пакет нь хугацааны тэмдэглэгээг ашиглан боловсруулалтын хоцролтыг багасгадаг.

IP SLA responder идэвхтэй байхад интерфэйс дээр пакет орж ирээд буцаж гарах үед төхөөрөмж нь хугацааны тэмдэглэгээг авдаг. Энэ хугацааны тэмдэглэгээ нь дэд миллисекундын нарийвчлалтай хийгдсэн байдаг.

Зураг 49-2 т responder хэрхэн ажилладагийг харуулсан байна. Round trip хугацааг тооцоолохдоо 4 цагийн тэмдэглэгээг ашигласан. Хүлээн авах рутер дээр responder-г идэвхжүүлсэн ба цагийн тэмдэглэгээ 2 нь цагийн тэмдэглэгээ 3-с хасагдаж делтагаар төлөөлүүлсэн хяналтын пакетыг боловсруулахад зарцуулсан хугацааг тооцоолдог.

Дельта-н утга нь нийт round-trip хугацаанаас хасагдаж гарч ирдэг. Энэ зарчим нь орж ирж байгаа цагийн тэмдэглэгээ 4-г тасалдлын түвшинд байгаа бөгөөд илүү нарийвчлалтай байх гэдгийг эх үүсвэр рутер дээрх IP SLA харуулж байна.

Хүлээн авах төхөөрөмж дээрх 2 цагийн тэмдэглэгээ нь нэг талын хоцролт(one-way delay ), чичиргээ (jitter),  чиглэлт пакетын алдагдал (directional packet loss) зэргийг хянах боломжтой. Учир нь Ихэнх сүлжээний байдал нь асинхрон байдаг. Энэ нь статик байх нь чухал юм. Гэсэн ч нэг талын хоцролтын хэмжилтийг хийхийн тулд эх үүсвэр болон хүлээн авах рутерүүдийг сүлжээний цагийн протоколтой буюу ижил цагийн бүсээр синхрончлогдсон байхаар тохируулсан байх ёстой. Харин нэг талын чичиргээний хэмжилтэд  цагийн синхриончлол хэрэггүй байдаг.

IP SLA ажиллагааг тооцоолох

[засварлах | кодоор засварлах]

Та IP SLA-г ажиллагааг тохируусан үед та эхэлж статик мэдээлэл болон алдааны мэдээллийг цуглуулж тооцоолох ёстой. IP SLA ажиллагааны тооцооллыг нэн даруй эсвэл тодорхой сар, өдөр, цагаар эхлүүлэх хэрэгтэй. Ингэснээр дараагийн удаа эхлүүлэхийн тулд хүлээгдэж буй сонголтыг ашиглан үйл ажиллагааг тохируулж болно.

Хүлээгдэж буй сонголт (pending option) гэдэг нь SNMP-р дамжин харагдаж байгаа үйл ажиллагааны дотоод нөхцөл байдал юм. Хүлээгдэж буй нөхцөл байдлыг (pending state) бас үйл ажиллагаа хэрэгжиж байх үед ажиллагааны хүлээлтээс түргэсэхэд ашигладаг.

Дан ганц IP SLA ажиллагаа эсвэл нэг удаагийн ажиллагааны группыг тооцоолох боломжтой. Мөн CISCO IOS CLI эсвэл CISCO RTTMON-MIB-ээр дамжуулан нэг команд ашиглан  хэд хэдэн IP SLA ажиллагааг тооцоолох боломжтой.

Жигд тархсан үед ажиллагааг тооцоолох нь IP SLA-н хяналтийн ачааллийн хэмжээ хянах боломжтой. IP SLA-н ажиллагааны хуваарилалт нь CPU ний ачааллыг багасгадаг ба энэ нь сүлжээний өсөн нэмэгдэх боломжийг сайжруулахад тусалдаг.

IP SLA ажиллагааны босго үзүүлэлтэд (Threshold) хяналт хийх

[засварлах | кодоор засварлах]

Ямар нэгэн боломжит зөрчлийг нэн даруй мэдэгдэх механизм байх ёстой.

IP SLA нь доор харагдаж буй мэдээллүүдийг агуулсан SNMP trap –уудыг илгээдэг.

o  Connection less

o  Timeout

o  Round-trip time threshold

o  Average jitter threshold

o  One-way packet loss

o  One-way jitter

o  One-way mean opinion score(MOS)

o  One-way latency

IP SLA босго үзүүлэлтийн зөрчил нь нэмэлт дүн шинжилгээнд зориулсан  өөр IP SLA ажиллагаанд нөлөөлөх гол хүчин зүйл юм.

IP үйлчилгээний түвшинг UDP чичиргээ ашиглан дүгнэлт хийх

[засварлах | кодоор засварлах]

Чичиргээ нь пакет хоорондын саатал хэлбэлзлийг хэлнэ. Эх үүсвэрээс хүлээн авагч руу олон пакетыг дарааллуулан 10 миллисекундэд илгээсэн ба хэрэв сүлжээ нь зөв ажиллаж байвал хүлээн авагч нь 10 миллисекундыг зайтай пакетыг хүлээн авах ёстой.

Гэхдээ хэрэв сүлжээний дараалал нь хоцролттой бол орж ирсэн пакет хоорондын хоцролт нь 10 мс-с их эсвэл бага байх нь эерэг чичиргээний утга нь 10 мс-с их гэсэн үг. Хэрэв пакетууд 12 мс-с их зөрүүтэй байвал эерэг чичиргээ нь 2 мс, харин 8 мс-н зайтай ирсэн гэвэл сөрөг чичиргээ нь 2 мс байна. Хоцролт мэдрэгчтэй сүлжээнд эерэг чичиргээний утга нь тохиромжгүй ба чичиргээний утга нь 0 байна.

Нэмэлтээр чичиргээг хянах нь IP SLA-н UDP чичиргээний ажиллагааг мэдээлэл цуглуулах олон зорилгоор ашиглаж байна.  IP SLA-н пакетүүдийг эх үүсвэрээс хүлээн авагч руу аюулгүй дамжуулахдаа илгээж байгаа болон хүлээн авч байгаа пакетүүдийн хугацааны мэдээлэл болон дарааллын мэдээллийг нэгтгэдэг.Эдгээр дээр үндэслэн UDP чичиргээний ажиллагаа нь дараах өгөгдлүүдийг хэмждэг

•Per-direction jitter (source to destination and destination to source)

•Per-direction packet-loss

•Per-direction delay (one-way delay)

•Round-trip delay (average round-trip time)