IV Онори

Жиакомо Савелли,

IV Онори (латин. Honorius PP. IV, ард нэр нь Жиакомо Савелли, итали. Giacomo Savelli; 1210 онд төрсөн- 1287 оны 4-р сарын 3-нд нас барсан) -1285 оны 4-р сарын 2-ноос 1287 оны 4-р сарын 3-ны хооронд Ромын Пап байсан. Онори нэр авсан сүүлчийн Ромын Пап юм.

Жиакомо Ромд чинээлэг, нөлөө бүхий Савеллигийн гэр бүлд 1210 онд төржээ. Тэрээр Парисын их сургуульд суралцаж, дараа нь Шалон-ан-Шампань хотын сүмд шашны канон цол хүртжээ. Дараа нь тэрээр Английн Норвичийн епархийн Бертон сүмийн ректороор томилогдсон байна.

1285 оны 3-р сарын 28-нд италийн Перужи хотод Ромын Пап IV Мартин нас барахад Кардинал Савелли 5-р сарын 20-нд санал нэгтэйгээр Ромын Папаар сонгогдож, IV Онори хэмээх нэрийг авсан. Түүний сонгогдсон нь пап ламын түүхэн дэх хамгийн хурдан сонголтуудын нэг байв. Түүнийг сонгогдсон тэр өдөр нь хамба ламаар томилж, Гэгээн Петрийн сүмд Пап ламтан титэм хүлээн авчээ. IV Онори маш өндөр настай байсан бөгөөд тулай өвчнөөр маш их зовж шаналж, зогсож ч, алхаж ч чадахгүй байв. Бясалгал хийх үеэр түүнийг сандал дээр суулгахаас өөр аргагүй байсан гэдэг.

Монголын Аргун хаан 1285 онд IV Гонориус руу Элчээр захидал илгээсэн бөгөөд өнөө үед латин орчуулга нь Ватиканд хадгалагдаж байна. Уг захидалдаа христийн шашинд орсон Аргун Арабчуудын эсрэг хамтарсан арга хэмжээ авахыг санал болгож байжээ.