Jump to content

Input queue

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Оролтын дараалал (Input queue) гэдэг нь програмыг ажиллуулахад санах ой руу оруулахыг хүлээж байгаа санах ойд хадгалагдаж байгаа процессуудын цуглуулга юм. Oролтын дараалал (input queue)-ууд нь процесуудад нөөцийг хувиарлах техник буюу үйлдлийн системийн хуваарилалтад голдуу ашиглагддаг байна. Оролтын дараалал (input queue) нь зөвхөн үйлдлийн системд ашиглагддаг бус, үүнийг мөн дотоод сүлжээний төхөөрөмжүүдийг хуваарилахад ашиглаж болно. Хувиарлалтын зорилго нь нөөцүүдийг үр ашигтайгаар хуваарилсан байгаа гэдгийг батлах явдал юм. Энэ нь системийг гүйцэтгэлийг сайжруулдаг. Ялангуяа дараалал (queue) нь ард талдаа нэмэгдэж байдаг, урд талаасаа устаж байдаг мэдээллүүдийг цуглуулга юм. Олон өөр өөр төрлийн дарааллууд байдаг ба тэд өөр өөр байдлаар ажилладаг. Үйлдлийн систем нь эхэлж орсон нь эхэлж гардаг дарааллыг ашигладаг ба хамгийн бага хугацаа зарцуулдаг. Fixed priority pre-emptive хуваарилалт, Round-robin хуваарилалт, Multilevel queue хуваарилалтыг ашигладаг. Сүлжээний төхөөрөмжүүд нь First-In-First-Out дараалал, Weighted fair дараалал, Priority дараалал гэх мэтийг ашигладаг.

Хаягийн холбоос

Програм нь 2-тын тоон хэлбэрийн файл байдлаар диск дээр хадгалагдаж байдаг. Гүйцэтгэхдээ програмыг санах ой руу оруулж процесст байрлуулсан байх ёстой. Хэрэглээн дэх санах ойн удирдлагаас хамаараад процессыг гүйцэтгэх үед нь диск болон санах ойн хооронд зөөж болно. Диск дээрх процессууд нь оролтын дараалал (input queue) хэлбэрээр гүйцэтгэхэд санах ой руу оруулахыг хүлээж байдаг. Энгийн процедури нь оролтын дараалал (input queue) дахь процессуудын нэгийг сонгож уг процессоо санах ой руу ачаалах явдал юм. Тухайн процессыг гүйцэтгэмэгц процесс нь санах ой дахь мэдээлэл болон зааварчилгаанд ханддаг. Эцэст нь уг процесс дуусч өөрийн санах ойн зайг чөлөөлдөг.

Үйлдлийн систем

Үйлдлийн систем дэх процессууд нь санах ой руу ачаалж байдаг ба the Төв процессорын байгууламж (CPU) нь ээлж дарааллынх дагуу гүйцэтгэхийг хүлээж байдаг. CPU хуваарилалт нь процессын төлвүүдийг удирддаг ба процесс хэрэгжиж байхад дараа нь оролтын дараалал (input queue) -ийг ашиглах эсэхийг шийддэг.

Эхэлж орсон нь эхэлж гардаг- First-Come-First-Serve

First-Come-First-Serve процессууд нь дараалалд орж ирсэн дарааллаараа дарааллаас гардаг. Энэ арга нь жаахан тааруу гүйцэтгэлтэй гэж тооцогддог учир нь процесс бүр тэнцүүхэн боловсруулагдсан байдаг. Хэрэв А процессыг гүйцэтгэхдээ 5 минут зарцуулдаг ба В процессын өмнө дараалалд орж ирдэг харин В процесс үнэхээр чухал байсан ч А процессыг дуустал хүлээх хэрэгтэй болж байна. Энэ арга нь шударга боловч боловсруулахад хугацаа их зарцуулдаг.

Хамгийн богино хугацаа зарцуулдаг - Shortest remaining time

Shortest remaining time арга нь хөгжүүлэлтийн боловсруулах хугацааг урьдчилж таамаглах гэж оролддог ба боловсруулах хугацаа хамгийн багаас эхлэн их хүртлээ дараалалд байрладаг. Энэ арга нь өмнөх баримт дээр суурилан урьдчилан таамаглаж тооцоолдог байна. Уг аргын гүйцэтгэл нь тогтворгүй байдаг ба First-Come-First-Serve-ээсилүүхүлээлтийнцагыгилүүсайжруулсан.

Тогтсон дараалалгүй хуваарилалт - Fixed priority pre-emptive scheduling

Fixed priority pre-emptive хуваарилалтын арга нь боловсруулах хугацаа болон дараалалын зохион байгуулалт дээр суурилан процесуудад өөр өөр дараалалыг тогтоодог.CPU –ийн сервер процессууд нь өндөрөөсөө баг дараалал руу байдаг ба адилхан дараалалтай процессууд нь First-Come-First-Serve аргыгашигладаг.CPU нь дараалалд илүү өндөр ач холбогдолтой процесс орж ирэхэд бага ач холбогдолтой процессуудыг түр зогсооно.

Round-robin хуваарилалт

Round-robin хуваарилалтын арга нь проецсс болон цикл бүрт адилхан цаг өгөгдөнө. Энэ арга нь процесс бүрт тогтсон хугцааг өгдгөөрөө хүндрэлтэй байдаг. Хэтэрхий богино хугцаа нь процессуудыг тасалдуулдаг бол хэтэрхий урт хугацаа нь дараагийн процессын хүлээлтийн хугацааг нэмэгдүүлдэг. Хугацаагаа зөв товлох нь уг аргын хувьд маш чухал юм. Олон давхар дарааллын хуваарилалт-Multilevel queue scheduling Олон давхар дарааллын хуваарилалтад олон дарааллууд ашиглагддаг ба дараалал бүр нь өөрийн гэсэн хуваарилалтын алгоритмтой байдаг. Олон давхар дарааллын хуваарилалт нь бусад аргатай харьцуулахад илүү нарийн төвөгтэй байдаг. Харин илүү уян хатан байдаг онцлогтой.