Жуи

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Joy» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Жуи
Ерөнхий мэдээлэл
Төрсөн нэр Солонгос: 박수영 (Пак Сү-ёон, Park Soo-young)
Тайзны нэр Жоё (Joy, 조이)
Төрсөн 1994 оны 2 сарын 21 (1994-02-21) (25 настай) - нд Өмнөд Солонгос-д төрсөн
Харьяалал Flag of South Korea.svg Өмнөд Солонгос
Хөгжмийн урсгал K-pop (Кэй-поп, Солонгос поп, солонгос дуу хөгжим)
Мэргэжил Red_Velvet хамтлагийн дуучин
Хугацаа 2014оноос хойш
Студи S.М Entertainment
Цахим хуудас redvelvet.smtown.com


Пак Сү-ёон (1996оны 9сарын 3) буюу өөрийн тайзны нэр Жуи нэрээрээ алдаршсан Өмнөд Солонгос улсын дуучин, уран бүтээлч юм. Тэрээр К-Поп охидын хамтлаг Red Velvet-н гишүүн юм.

Өмнөх амьдрал[засварлах | edit source]

Хүүхэд байхдаа Жоё хатираа хөгжмийг сонирхдог байсан. Сургуульд байхдаа K-rock хамтлагын Cherry Filter-н дуу "Ori Nalda" ("Нисэж буй галуу")-г дуулдаг байсан нь түүний дуучин болох хүсэл эрмэлзлийг нэмсээр байсан. 2012онд S.M. Entertainment-н галгаруулалт болох S.M. Global Audition in Seoul-д оролцон шалгарсан. Тэрээр агентлагтаа 2жил бэлтгэгдэж энэ үеэрээ дууны багшаасаа Жоё гэх нэрийг өөрийн цоглог дүр төрхөө харуулан авсан.

Амжилт[засварлах | edit source]

Рэд Вэлвэт[засварлах | edit source]

Жуи 2014оны 7сарын 29нд Red Velvet-н 4дэх гишүүн хэмээн зарлагдсан. 2014оны 8сарын 1нд энэ хамтлагын дижитал синглэ "Happiness"-рээ дэбүт хийсэн. Дэбүтээс хойш Red Velvet өөрсдийн амжилт, алдар нэрээрээ танигдсан. Дараа нь 2014онд шинэ уран бүтээлч гэх нэрээр 3удаа ялалт байгуулсан. Тэдний анхны мини-цомог Ice Cream Cake нь Hanteo Chart 2015оны эхний хагсийн шилдэг борлуулалттай цомог болж чадсан. Хэдхэн сарын дараа тэд бүрэн хэмжээний цомог The Red гаргасан ба Billboard World Albums Chart-н топ цомог болж чадсан. Тэдний цомгууд сайн борлуулалттай байсан ба тэд 6хөгжмийн нэвтрүүлэгийн цагнал олгох ёслолоос шагнал хүртсэн.( Show! Music Core, Inkigayo, Show Champion, M! Countdown,The Show, Music Bank), тэд бас Best Dance – Female, Best Dance Performance – Female Group болон 2016 Hot Performance of the Year авсан.

Ганцаарчилсан үйл ажиллагаанууд[засварлах | edit source]

2015онд Жуи We Got Married-н 4дэх улиралд BTOB(БиТүБи)хамтлагын Юyк Сонжэтэй хамт оролцсон. Тэр Тв-н программаар алдартай болсон төдийгүй Солонгосын сэтгүүл CéCi болон Etude House косметиксийн модел болсон. 2015оны 12сарын 29нд Жуи болон Сонжэ нар шилдэг хосын шагнал гардан авсан. Red Velvet-н 2дахь мини-цомог The Velvet-н хажуугаар Жуи Сонжэ нар 2016оны 4сарын 16нд "Young Love"-гэх дуу гаргасан. Энэ дуу Gaon Singles Chart-н 52т орсон. Тэд We Got Married-н түүхэн дэх хамгийн алдартай хос байсан. Шоу дууссаны дараа тэдний YouTube дэх бичлэгийг 21.3сая хүн үзсэн байжээ.

Хувийн амьдрал[засварлах | edit source]

Жоё School of Performing Arts Seoul-г 2015оны 2сард төгссөн. Тэр 2 эмэгтэй дүүтэй