Jump to content

Laser mouse

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Энэхүү лазер хулгана нь лазер гэрлээр удирддаг бөгөөд өмнөх дотрох бөөрөнхий шааригаараа хөдөлдөг хулганаас ондоо юм. Хамгийн анхны оптик хулгана нь зөвхөн падан дээр ажилдаг, шилэн дээр гэх мэт зүйлс дээр ажилдаггүй байсан. Харин энэ оптик хулгана нь илүү сайжирч утасгүй зай ашигладаг болсон. Мөн зайнд хэмнэлттэй зөвхөн хулганаа ашиглаж байх үед л лазер гэрэл асдаг. Өмнөх оптик хулганууд Анх 1980 онд 2 лазер хулгана бүтээгдсэн. Түүний нэг хулганыг Steve Kirsch, Mouse-ны системийн компани хамтран гаргасан. Энэхүү хулгана нь хэт улаан туяаны LED болон мэдрэгчийг ашигласан ба тусгай хэт улаан туяаг шингээдэг металл гадарга дээр бичил схем байдаг. Мөн Виртуал Процессорын тусламжтайгаар хулганы схемэн дээрх хурд, зүг чиглэлийг тооцдог. Дараагийн хулганыг Xerox-н Richard F.Lyon гэх хүн бүтээсэн. Тэр нь 16 пикселтэй мэдрэгчийг ашигладаг ба нэг чипэн дээр бүх зүйлийг нэгтгэсэн. Орчин үеийн оптик хулгана Орчин үеийн оптик хулгана нь оптик мэдрэгчийг ашиглан ямарваа нэг бодит биет зүйл дээр хөдөлдөг. Уг хулгана нь илүү чадалтай зураглалын чипийг суулгаж өгсөн. Мөн зориулалтынхан пад шаардлагагүй. Зах зээл дээр хамгийн анх амжилттай борлогдсон оптик хулгана бол Intellimouse юм. HP-н технологыг ашиглан бараг ямарч зүйл дээр ажилладаг ба өмнөх хулгануудаас хамаагүй илүү хөгжингүй болж гарч ирсэн. Энэхүү хулганыг байнга задалж цэвэрлэх шаардлагагүй. Орчин үеийн оптик хулганы доод талд дижитал оптик технологыг ашигладаг болсон. Энэ төрлийн технологи нь улсны батлан хамгаалахын мөрдөх ажиллагаанд хэрэглэгддэг. Энэ оптик хулганы мэдрэгч нь зөвхөн модон материал, даавуу, падан дээр л ажиллана. Диод гэрэл Оптик хулгана нь ихэвчлэн диод гэрлийг ашиглан лазер гэрэл гаргадаг. Мөн Диод гэрлийн өнгө нь бусад түгээмэл улаан диод гэрэлтэй хулганаас өөр. Учир нь улаан диод нь үнэ хямдхан, силикон оптик мэдрэгчтэй. Заримдаа өөр төрлийн өнгийг ашиглан гэрэл гаргадаг(Баруун талын зураг дээр харуулсан цэнхэр өнгийн LED ашигласан V-MOUSE VM-101). Лазер MOUSE Лазер хулгана нь хэт улаан туяаны лазер диод хэрэглэдэг, LED гэрэл биш юм.Анх 1988 онд Sun Microsystems компани нь өөрийн SPARC үйлдвэрдээ Лазер хулганыг нэвтрүүлсэн. 2004 онд Logitech-н Paul Machin, өөрсдийн бизнесийн түнштэй хамтран MX 1000 лазер хулгана худалдаанд гаргасан. Энэхүү лазер хулгана нь бичил хэт улаан туяаны лазер ашигласан. 2009 оны 08 сард Logitech компани 2 янзын лазер гэрэл гаргадаг лазер хулгана бүтээсэн. Батерей MOUSE үйлдвэрлэгч компаниуд ихэвчлэн өөрсдөө оптик хулганынхаа батерейний төслийг гаргадаг байсан ба тэр тусмаа зайгаар ажилладаг утасгүй лазер хулгана. Эдгээр компаниуд нь боломжоороо зайны хэмнэлтийг гаргаж чадсан. Нэгэн сонгодог жишээ авья. Logitech хулганы 4 –н төрлийн зайны хэрэглээний минут тутам дахь лазер мэдрэгчийн гялалзах тоо: • 11500 удаа: Хамгийн их гялалзах тоо. Хулганы хөдөлгөөн хурдан, гэрэлтүүллэг маш сайн. • 1100 удаа: Хулгана хөдөлгөөн удаан. Гэрэлтүүллэг бүдэг. • 110 удаа: Хулгана гацсан. • 12 удаа: Огт хариу үйлдэл үзүүлээгүй Зарим нөхцөл байдалд хэдийгээр хулгана гацсан ч гэсэн хөдөлсөөр байдаг. Харин заримдаа Хулганы мэдрэгчийг унтраагаад асаахад зүгээр болдог (Targus mouse ихэвчлэн ингэдэг). Зарим mouse хэт улаан туяаны эд ангийг ашиглан оптик mouse-н зайны хэрэглээг уртсгасан. Жишээлбэл V450 848nm Logitech хулгана хоёрхон зайгаар бүхэл бүтэн жил болдог. Оптик хулгана болон Механик хулгана хоорондын ялгаа Хамгаалалтын байдал: Механик хулгана нь бөөрөнхий бичил шааригаас өөр хөдөлгөх эд анги байхгүй бөгөөд бас байнгын цэвэрлэж байх шаардлага гардаг. Харин оптик хулгана огтхон ч ийм асуудал байдаггүй. Хэрэв оптик худганы пад бохирдсон бол мэдээж хэрэг цэвэрлэх хэрэгтэй болно.
Гадар байдал: Оптик хулганы хувьд өнгөлөг мөлгөр байх нь тохиромжгүй. Тэр тусмаа механик хулганатай адил мөлгөр байх хэрэггүй. Хэрэв хэт мөлгөр байвал хулганаа ашиглах явцад удирдах тал дээр хэцүү болно.