Лүна

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Luna» гээд холбогдов —
Jump to navigation Jump to search
Лүна
Төрсөн нэр Солонгос: 박선영(Пак Сон-Ёон, Park Sun-Young)
Тайзны нэр Лүна (Luna, 루나)
Төрсөн 1993 оны 8 сарын 12 (1993-08-12) (26 настай) - нд Өмнөд Солонгос-ын Сөүл-д төрсөн
Харьяалал Flag of South Korea.svg Өмнөд Солонгос
Хөгжмийн урсгал K-pop (Кэй-поп, Солонгос поп, солонгос дуу хөгжим)
Мэргэжил F(x) хамтлагийн дуучин
Зэмсэг Tүүний хоолой
Хугацаа 2006оноос хойш
Студи SМ Entertainment
Цахим хуудас luna.smtown.com

Пак Сон-Ёон (1993оны 8сарын 12нд төрсөн.) нь өөрийн Лүна гэх тайзны нэрээр танигдсан Солонгосын дуучин, жүжигчин юм. Тэрээр өөрийн хамтлагын гол хоолой юм. 2016оны 5сарын 31нд өөрийн соло дэбүт болон цомог гаргасан нь Free Somebody юм.

Амжилт[засварлах | edit source]

2006–10: Амжилтын эхлэл болон f(x)[засварлах | edit source]

2006онд S.M. Entertainment Лүнаг SBS Тв-н нэвтрүүлэг "Truth Game”-д орж байхад анх түүнийг харсан. Тэр дараа нь 2009оны 9сард f(x) хамтлагт гол хоолойгоор дэбүт хийсэн. 2010онд Лүна Star King-н байнгын оролцогч болсон. Дараа жил нь тэр "Let's Go" дууг Сонмин, Сохён, Жунхён нартай хамтарч дуулсан. Лүна Сүпер Жүниор хамтлагын Эсонтой хамтран KBS2-н драма The President-н дуу "And I Love You", Please Marry Me драмын "Beautiful Day"-г дуулсан.


2011–15: Соло үйл ажиллагаа[засварлах | edit source]

2011онд Лүна Elle Woods-р өөрийн мюзикалын гараагаа эхлэсэн. 4сард нь тэр MTV Korea-н The Show-г Secret-н Х юсонтой хамт хөтлөж эхэлсэн. Лүна TV Chosun-н драма Saving Mrs. Go Bong-shil-д Со Ин-Сон гэх оюутаны дүрд тоглож байсан. 2012онд тэр Immortal Songs 2-д Magma-н "I Can't Know."-г үзүүлсэн. Тэр энэ үзүүлбэрээрээ анхны ялалтаа авсан. Энэ жилээ Лүна SBS-н драма To The Beautiful You, SBS-н драма Cheongdam Alice-н дуу "It's Okay"-г Girls' Generation хамтлагын Саннитай хамтран дуулсан. Лүна High School Musical on Stage!-н Gabriella Montez-ын дүрийг бүтээсэн. 2015оны 1сард Лүна S.M. Entertainment-н мюзикал School OZ-д Макс, Ки, Сүху, Шиүмин, Сылги нартай хамтран Дианыгын дүрд тоглосон. 2015оны 3сард тэр Jumping Girl гэх вэб-драманд Block B Ю-Квон, Би-Бомб нартай хамтрсан. Тэр анхны дэд дүрд энэ иногоор тоглосон. Лүна бас эмэгтэй гол дүрд тоглосон нь хүүхдийн кино Thunderman's Secret байсан юм

2016–хойш: Соло дэбүт[засварлах | edit source]

2016оны 5сарын 17нд Лүнаг соло дэбүт 6сараас өмнө хийнэ гэж цуу яриа гарсан үүнийг 5сарын 26нд баталсан. 2016оны 5сарын 31нд түүний соло дэбүт цомог Free Somebody гэх гол дуу ба өөр 6н дууны хамтаар гарсан.

Хувийн амьдрал[засварлах | edit source]

Лүнагын жинхэнэ нэрийг Пак Сон-Ёон гэдэг ба тэр Өмнөд Солонгосын Сөүл хотод 1993оны 8сарын 12нд төрсөн. Түүнд нэг ах, ихэр эгч байдаг. 2011оны 10сард тэр Chung-Ang University-г төгссөн.

Лавлах бичиг[засварлах | edit source]