Mamamoo
MAMAMOO 마마무 | |
Үндсэн нэр | Солонгосоор 마마무 → Мамамү |
---|---|
Бусад нэр | англи латинаар Mamamoo |
Маягтай бичих | MAMAMOO |
Бүрдсэн газар | Өмнө Солонгос |
Дуулдаг хэл | солонгос |
Зах зээл | Өмнө Солонгос, Хятад, Тайвань, болон дэлхийн олон орон |
Урсгал | K-pop, retro, jazz, R&B, dance, ballad |
Танил үе | 2014 оноос - одоо |
Хөтөч | Rainbow Bridge World |
Гишүүн (4) | Solar Moonbyul Wheein Hwasa |
Цахим хаяг | rbbridge |
MAMAMOO (Солонгосоор: 마마무) нь 2014онд Rainbow Bridge World (хуучнаар WA Entertainment)-ын байгуулсан Өмнө Солонгос-ын охидын хамтлаг юм. Хамтлаг албан ёсоор 2014оны 6сарын 18нд Mr. Ambiguous дуугаараа дэбютээ хийсэн ба тэдний дэбютийг 2014оны шилдэг Кпоп дэюбт хэмээн зарим нэг шүүмжлэгчид үздэг.[1][2] Албан ёсны фендом нэршил нь MooMoo юм.
Тэд албан ёсны дэбютээсээ өмнө хэд хэдэн уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Тэд хамгийн анх Bumkey-тэй хамт "Don't Be Happy" дуун дээр ажилласан ба дуу нь 2014оны 1сарын 8нд гарсан юм. Хоёр дахь хамтын ажиллагаа нь K.Will, Wheesung нарын "Peppermint Chocolate" дуу ба 2014оны 2сарын 11нд гарсан. "Peppermint Chocolate" дуу гарсан эхний долоо хоногтоо Gaon дижитал чартад 11т орсон юм.
5сарын 30нд рэп Duo Geeks-тэй хамтарч "Hi Hi Ha He Ho" нэртэй дуугаа гаргасан. Хамтлаг өөрсдийн анхны Hello мини цомгийнхоо "Mr. Ambiguous" дуугаараа 6сарын 18нд албан ёсоор дэбютээ хийж, 6сарын 19нд M! Countdown шоунд анхны амьд тоглолтоо хийсэн юм.
11сарын 21нд хамтлаг Piano Man нэртэй хоёр дахь мини цомгоо гаргасан. Хоёр дахь цомгийн Piano man нэртэй титль дуу нь Gaon чартын 41т орсон юм. 2014оны эцэс гэхэд Mamamoo дижитал борлуулалтын охидын хамтлагуудын дунд хамгийн өндөр чансаанд багтаж, цомог борлуулалтаар 19т жагсан, Gaon-ы жилийн эцсийн чартад нийт борлуулалтаараа 11р байранд жагссан байна. 2015оны 4сарын 2нд Pink Funky нэртэй 3дахь мини цомгоо "Ahh Oop!" титль дууны хамтаар гаргасан.
6сарын 13нд хамтлаг Crayon Pop болон K-Much хамтлагийнхантай Өмнөд Солонгосын Элчин сайдын яамны ивээн тэтгэсэн үйл ажиллагаанд оролцохоор Монгол улсын Улаанбаатар хот руу аялсан. Энэ үйл ажиллагаа нь Өмнөд Солонгос болон Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт байсан юм. 6сарын 19нд "Um Oh Ah Yeh" дуугаа гаргасан.
2016-2017 он 2016 оны 1 сарын 10нд тэдний компани RBW энтертаймэнт Mamamoo-г анхныхаа соло тоглолтыг 8 сарын 13-14нд “2016 Mamamoo Concert-Moosical” нэртэйгээр хийнэ гэж зарлаж, 7000 билет нь худалдаанд гарсан эхний 1 минутандаа худалдагдаж дуусчээ. Тэд тэр үедээ охидын хамтлагууд дундаас debut хийснээс хойш хамгийн хурдан соло концертоо хийсэн хамтлаг болж байжээ.
2016оны 2сарын 26нд гаргасан бүрэн хэмжээний цомог нь гарсан даруйдаа Gaon чартын 3т жагссан байна. 3сарын 6нд тэд Inkigayo хөгжмийн шоунаас анхны ялалтаа "You're the Best" дуугаараа авсан юм. Тэд үргэлжлүүлэн Music Bank, M! Countdown зэрэг өөр олон хөгжмийн нэврүүлгээс нийтдээ 8н ялалт авсан байна. RBW энтертаймэнт-с тэднийг 11 сарын 7нд Memory гэх мини албумаар эргэн ирнэ гэж мэдэгджээ.
2017 оны 1 сарын 19нд Mamamoo хоёр дахь соло концертоо 3сарын 3-5нд Сөүлд, 8 сарын 19-20нд Бусанд “2017 Mamamoo Concert Moosical: Curtain Call” гэх нэртэйгээр хийжээ.
Бүрэлдэхүүн
[засварлах | кодоор засварлах]MAMAMOO(SOLAR)
Нэр: Solar
Жинхэнэ нэр: Kim yong sun
Төрсөн өдөр: 1991оны 2сарын21
Өндөр: 163cм
Жин:45кг
Гэр бүл: Эцэг эх эгч
Үүрэг: Гол хоолой, ахлагч, нүүр царай
Баримтууд:
- Solar бол хамтлагийхаа хамгийн ахмад нь
- Solar ихэвчлэн Adele-ийн дууг сонсдог
-Solar 2018оны 4сарын 27-29 нд Сөүлд, 6сарын 16-17 нд Бусанд тус тус соло концертоо хийсэн.
-Solar тайзны нэрээ sunny гэж өгөх гэж байсан ч болиод do re mi гэж өгөх гэж байсан ч дуудахад хэцүү гээд solar болгосон.
-Solar We got married нэвтрүүлэгт Eric Nam-тай оролцож байсан.
-Solar Apink chorong, Red velvet Irene нартай дотно.
-Solar 2019 1 сарын 23эд Youtube хуудас Solarsido гэх нэртэйгээр нээж олон сонирхолтой бичлэгүүдийг хийж эхэлсэн.
-solar"Um Oh Ah Yeh"
Pink Funky 2016 "Taller Than You"
"You're the Best"
"Friday Night
" "My Hometown"
Décalcomanie"
"Angel"
"I Won't Let Go"
"Yes I Am" Purple "Aze Gag"
"From Winter To Spring" "Star Wind Flower Sun" дуунуудын үгийг бичэлцсэн.
MAMAMOO(Moonbyul)
Тайзны нэр: Moonbyul
Жинхэнэ нэр: Moon byul Le
Төрсөн өдөр: 1992 12сарын22
Өндөр: 165см
Жин: 45кг
Үүрэг: Гол реппер гол бүжигчин хоолой
Гэр бүл: Эцэг эх 2 дүү
Баримтууд:
- moonbyul mr. Ambiguous дууныхаа бүжгийг дэглэсэн
- moonbyul EXO хамтлагийн xiumin-тэй үнэхээр адилхан хүмүүс ч түүнийг эмэгтэй xiumin гэдэг
- moonyul багадаа ослийн улмаас эрүү шагайндаа хагалгаа хийлгэж байсан.
- moonbyul wheein mamamoo-д орохоосоо өмнө өөр энтд нэг хамтлаг байсан ба хамтлаг нь сар хүрэхгүй хугацаанд цуцлагдсан.
- moonbyul нь эгдүүтэй байдлаас илүү хүчирхэг байдалт дуртай ба тайзан дээр сооl харагдах дуртай. - Moonbyul бол МАМАМОО-гийн анхны instagram хаягтай болсон гишүүн юм.
MAMAMOO(Hwasa)
Тайзны нэр: Hwasa
Жинхэнэ нэр: Ahn Hye Jin
Төрсөн өдөр: 1995 7сарын 23
Өндөр: 162см
Жин: 44кг
Үүрэг: Гол хоолой туслах реппер макнае
Гэр бүл: Эцэг эх 2 эгч
Баримтууд:
- Hwasa франц хэл сурахыг хүсдэг учир нь чамин сонсогддог гэж боддог.
- Hwasa ахлах сургуульд байхдаа Beyonce-гийн тоглолтыг үзээд дуучин болохоор шийдсэн. Улмаар алдартай дуучин болоход нь Beyonce нөлөөлсөн.
- Hwasa-гийн хүндэлж явдаг эрэгтэй хамтлаг нь Bigbang Hwasa тэднийг үнэхээр догь гэж боддог.
- Hwasa-г rapper Loco Huiyeol sketchbook нэьъвтрүүлжгт орж байх үедээ idol type-аараа нэрлэсэн ба түүнд хандан " Сайн уу? намайг Лого гэдэг би ч бас дуучин хэрвээ надтай хамтрахыг хүсвэл надтай холбогдоорой Mamamoo амжилт гэж хэлсэн.
- Мөн тэрээр 2018 онд Loco-той хамт нэгэн нэвтрүүлэгт оролцох үедээ хамтран Dont give to me дуугаа гаргасан нь чамлахааргүй амжилт үзүүлсэн бөгөөд чарт болон itones-ийг тэргүүлсэн юм.
- Hwasa үнэхээр сайхан сэтгэлтэй тэр нэгэн фенийхээ гарыг бариад даарчихсан байсан учраас үлээж өгч байсан.
- Мөн Hwasa-гаас сэтгүүлч үзэсгэлэнтэй байхын нууц юу вэ? гэж асуухад Hwasa " миний бодлоор бусдын тогтоосон beauty standart-п тааруулахыг хичээхгүй байх явдал. Тэр стандартыг өөрийхөөрөө тогтоох нь сооl шүү дээ. Яг өөрийнхөөрөө байх тэр стандарт үүнийг л жинхэнэ гоо үзэсгэлэн гэж боддог гэж хэлж байсан.
- Hwasa-гийн хамгийн дотны найз нь хамтлагийхан Wheein учир нь тэд дунд ангиасаа найзалсан ба mamamoo-гийн сонгон шалгаруулалтад хоёулаа тэнцсэн.Мөн тэд хос шивээс ихтэй.
- Hwasa Hyuna-тай дотно бөгөөд ice ice дууг нь хамт толилуулж байсан.
- Hwasa хэрвээ дэбют үерүүгээ буцвал биедээ анхаарал тавь гэж хэлхийг хүсдэг.
- Hwasa-гйин хамгийн дурсамжтай үе нь бороо орж байхад үзүүлбэрээ үзүүлсэн үе нь
- Hwasa MAMAMOO-гийн анхны бие даасан мини албум болох Hello-ынхаа my heart i do me дуугаа өөрөө зохиосон.
- Мөн PURPLE албумны Yes i am дууны үгийг зохиолцсон
- Хамтлагийн гишүүд 2018 оны эргэн эрэлтийнхээ албумийг тус тусынхаа онцлогт тааруулан гаргаж байгаа ба 7сарын yellow flower албум нь Hwasa-гийх байсан ба өөрийхөө соло уран бүтээл болох be calm дуугаа цацсан ба youtube худсанд 2018 оны 11сарын байдлаар 1m сая хандалт аваад байгаа юм
MAMAMOO(Wheein)
Жинхэнэ нэр: Jung whee in
төрсөн өдөр: 1995оны 4сарын17
Өндөр: 162см
Жин: 43кг
Гэр бүл: Эцэг эх айлын ганц
Үүрэг: гол хоолой бүжигчин
Баримтууд:
- wheein-ний бодлоор MAMAMOO тайзан дээр сэтгэл булаам харагддаг гэж боддог
- wheein-д чөлөөт цаг олдох юм бол хүмүүстэй уулзахыг хүсдэг
- wheein-ний хамгийн дурсамжтай төрсөн өдөр нь бэлгэгч байх үеийхэн хамтлагийхантайгаа тэмтгэлсэн үе
- wheein төрсөн өдрөөрөө би тийм ч их догдолдоггүй хаврын сайхан өдөр төрүүлсэн аав ээждээ л баярладаг гэж хэлж байсан.
- wheein-ний нэрний утга нь гэрэлтэгч хүн.
-Wheein дуулах дуртай урлагт хайртай байсан учраас дуучин болох замыг сонгосон
- wheein hwasa 2-р ахлах ангидаа буюу 2011онд бүжгийн нэг хамтлаг байсан.
- wheein маш сайн зурдаг
- wheein 2016 онд мамамоо-гийн Angel дууны үгийг бичэлцсэн.
2018онд мэдээлэлийг засварласан:(www.instagram.mn@Jaklee__)
2019 онд нэмэлт мэдээлэл хийсэн:(solarnim9916)
Албан ёсны сайтууд
- Daum Cafe - http://cafe.daum.net/mamamoo
- Homepage - https://web.archive.org/web/20160218174335/http://www.waent.co.kr/bbs/board.php?bo_table=artist&wr_id=12
- Youtube - https://www.youtube.com/WAMamamoo
- Твиттер - https://twitter.com/WA_Mamamoo
- Вэйбо - http://www.weibo.com/5393686559/profile?topnav=1&wvr=6
Лавлах бичиг
[засварлах | кодоор засварлах]- ↑ Lee Ji-hyun. 가요전문가 28인 선정, 올 최고 신인은(연말설문) [WINNER (1st), MAMAMOO (2nd), AKMU & EXID (3rd) are 2014's Best Rookies According to Expert Panel]. Naver. Татаж авсан: December 18, 2014.
{{cite web}}
: Invalid|script-title=
: missing prefix (help) - ↑ "Top 5 K-Pop Artists to Watch in 2015". Billboard. Татаж авсан: January 31, 2015.