Music of the Spheres

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Music of the Spheres
Coldplay-н студи цомог
Худалдаанд гарсан 2021 оны 10-р сарын 15
Нийт хугацаа 42:13
Хэл Англи
Шошго Parlophone, Atlantic
Продюсер Макс Мартин, Оскар Холтэр, Бил Рахко
Coldplay хронологи
Everyday Life
(2019)
Music of the Spheres
(2021)
Singles from Music of the Spheres
  1. "Higher Power"
    Released: 2021 оны 5-р сарын 7

Music of the Spheres (Vol I. From Earth with Love гэж илэрхийлэгдсэн)[1] нь Британийн алтернатив рок Coldplay хамтлагийн есдэх студи цомог бөгөөд 2021 оны 10-р сарын 15-нд дэлхий даяар худалдаанд гарсан. Макс Мартин продюсерээр ажиллаж, дуучин Селена Гомес, We Are King, Жэйкоб Кольер болон Өмнөд Солонгосын BTS хамтлагууд оролцсон. Мөн хамтлагийн урт хугацааны хамтрагч Жон Хопкинс өөрийн хувь нэмрээ оруулсан.

Сансар огторгуйн шинжтэй концепт цомог. Music of the Spheres нь The Spheres гэж нэрлэгдэх зохиомол нарны аймгаас бүрдэх бөгөөд дотроо 9 гараг, 3 байгалийн дагуул, од ба мананцараас тогтоно. 1 гараг бүр цомгийн 1 дууг илэрхийлнэ. Хамтлагийн гоцлол дуучин Крис Мартины хэлснээр энэ цомгийн хэв маягийг "Оддын дайн" цуврал киноноос сэдэвлэсэн ба энэ нь түүнийг орчлон ертөнцөд бусад уран бүтээлч байсан бол ямар байх талаарх тэдний төсөөлөл гэсэн байна.

Үүсэл болон сурталчилгаа[засварлах | кодоор засах]

Хамтлаг сансар огторгуйн сэдэвтэй цомог хийх нь тэдний 2019 оны 11-р сард Everyday Life цомог дээр анх ажиглагдсан. Бусад нууц мессежүүд Everyday Life цомгийн дуунууд болон клипүүд дотор багтсан байдаг. [2]

2021 оны 4-р сарын 29нд, Coldplay өөрсдийн шинэ сингл "Higher Power"-г 2021 оны 5-р сарын 7-нд гаргахаа мэдэгдсэн.[3][4]

Борлуулалтын амжилт[засварлах | кодоор засах]

Music of the Spheres нь Их Британы цомгийн чартад 1-р байрт бичигдсэн, энэ нь Coldplay-н 9 дэх номер 1 цомог болсон ба гарах үедээ 2021 оны хамгийн хурдан борлуулалттай цомог болсон. Мөн энэ цомог дуучин Ed Sheeran-н No.6 Collaborations Project цомгоос хойш анх удаа 7 хоногт 100,000 борлуулалт давсан цомог, үүгээрээ Алтан гэрчилгээ авсан..[5]

  1. Album subtitle:
  2. Coldplay reportedly working on new album called Music of the Spheres. 24 July 2021-д хандсан.
  3. @coldplay (29 April 2021). Higher Power is a song that arrived on a little keyboard and a bathroom sink at the start of 2020. It was produced by Max Martin who is a true wonder of the universe. It's out on Friday 7 May. Love c, g, w & j.
  4. Aswad, Jem (29 April 2021). Coldplay Return With New Single, 'Higher Power,' Next Week (en-US).
  5. Coldplay claim fastest-selling album of 2021 so far with Music of the Spheres (22 October 2021).