Mxrningstar (хамтлаг)
| Mxrningstar | |
|
| |
| Товч танилцуулга | |
|---|---|
| Бүрдсэн он | 2020 он |
| Ахлагч | Б. Аззаяа, Х. Эрдэнэбаяр |
| Дуулдаг хэл | Монгол |
| Урсгал | Алтернатив |
| Танил үе | 2023 оноос |
| Одооны гишүүн 5 | Б. Аззаяа, Х. Эрдэнэбаяр, Г. Эрдэнэбаяр, Н. Эрдэнэсайхан, З. Оюунболд |
| Цахим хуудас | https://www.mxrningstar.com/ |
Mxrningstar нь Монголын амьд хөгжмийн хамтлаг юм. Таван хүний бүрэлдэхүүнтэйгээр алтернатив рок, инди рок урсгалаар бүтээлээ туурвидаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Хамтлагийн гоцлол дуучин Б. Аззаяа 2019 оноос ганцаарчилсан уран бүтээлээ гаргаж анх олон нийтэд "Morningstar" нэрээр танигдсан. Түүний дараа нэгэн ярилцлагадаа амьд хөгжмийн хамтлагтай болохыг хүсдгээ яриснаар[1] одоогийн хамтлагийн бөмбөрчин Х. Эрдэнэбаяр түүнтэй холбогдож хамтлаг байгуулах саналыг тавьж өнөөдрийн "Mxrningstar" хамтлаг байгуулагдсан түүхтэй. [2] [3] Хамтлаг 2020 онд байгуулагдсан хэдий ч 2023 оны 8-р сарын 10-нд анхны дуугаа "Үүрнээсээ чи" нэртэйгээр гаргасан.[4]
2023 оны 4-р сард МОНАДД ХХК-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. [1]
Дуунууд
[засварлах | кодоор засварлах]2024 оны 10-р сарын 22-нд анхны цомгоо долоон дуутайгаар "Хүн" нэртэй гаргав.[5] Цомгийн дуунуудын бичлэгийг "Б" продакшн, Лайбрэри рекордс болон 11 рекордс дээр бичүүлж Недерланд улсад цомгийн мастеринг хийлгэжээ.
Цомог цацагдсан долоо хоногтоо Apple Music монголын шилдэг 100 дууны жагсаалтын шилдэг 20-т жагссан амжилттай.[6]
Бүх дууг Б. Аззаяа, Н. Эрдэнэсайхан, Х. Эрдэнэбаяр, Г. Эрдэнэбаяр, З. Оюунболд нар зохиосон. "хүн" дуун дээр me69en болон Céline Dessberg нар хамт зохиолцсон.[7]
| хүн цомгийн жагсаалт | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| № | Нэр | Үргэлжлэх хугацаа | |||||||
| 1. | "үүрнээсээ чи" | 6:10 | |||||||
| 2. | "гацдаа" | 3:32 | |||||||
| 3. | "гунигтай" | 5:35 | |||||||
| 4. | "бодлын гүнээс" | 3:52 | |||||||
| 5. | "хүн" (Céline Dessberg-н хамт) | 5:00 | |||||||
| 6. | "бадамлянхуа" | 4:42 | |||||||
| 7. | "харгуй" | 4:00 | |||||||
Нийт үргэлжлэх хугацаа: |
33:00 | ||||||||
Гишүүд
[засварлах | кодоор засварлах]- Б. Аззаяа - Гоцлол дуучин, хамтлагийн ахлагч
- Г. Эрдэнэбаяр - Хэмнэлт гитарчин, аргил гитарчин
- Х. Эрдэнэбаяр - Бөмбөрчин
- Н. Эрдэнэсайхан - Даралтат хөгжимчин
- З. Оюунболд - Гоцлол гитарчин
Ном зүйн жагсаалт
[засварлах | кодоор засварлах]- ↑ 1.0 1.1 ""Morningstar" хамтлаг боллоо: "ЁсГҮЙ байх ёстой"". Eguur.MN. 2023-07-01. Эх хувилбараас архивласан: 2023-08-29. Татаж авсан: 2023-08-29.
- ↑ admin (2023-08-11). ""Morningstar"-аас "Mxrningstar" болов". iVoice. Татаж авсан: 2023-08-29.
- ↑ "Mxrningstar: A journey from solo to rock band". Music-News.com (Америк-англи хэлээр). Татаж авсан: 2023-08-29.
- ↑ ""Mxrningstar" хамтлаг өөрсдийн анхны уран бүтээлээ цацлаа". Ublife. Татаж авсан: 2023-08-29.
- ↑ lien, Obtenir le; Facebook; Twitter; Pinterest; E-mail; applications, Autres (2024-10-23). "Sortie et streaming intégral du nouveau MORNINGSTAR" (Франц хэлээр). Татаж авсан: 2024-10-30.
{{cite web}}:|last2=has generic name (help) - ↑ ""Mxrningstar"-ийн "хүн" цомгийн бүх дуу "Apple music chart"-ийн шилдэг 100-д багтаж байна". UB.LIFE (Англи хэлээр). Татаж авсан: 2024-10-30.
- ↑ "Рэвью: Mxrningstar - Хүн". UB.LIFE (Англи хэлээр). Татаж авсан: 2024-10-30.