Next Generation Network

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Next Generation Network (NGN), мөн Next Generation Access Network (NGA сүлжээ), гэдэг нь урьдны шугамаар түгээдэг байсан утсан харилцааны сүлжээнүүд болох утсан сүлжээ, кабелийн телевизийн сүлжээ, гар утасны сүлжээ зэргийг нэгж багцаар түгээх сүлжээний дэд бүтэц болон сүлжээний архитектураар солин хуучны утсан харилцааны сүлжээнд ч таарах утсан харилцааны сүлжээний технологийг нэрлэдэг.

Гарчиг

NGN- холбооны шинэ vеийн технологи[засварлах | edit source]

Дэлхийн улс орнуудын мэдээлэл, холбооны хөгжлийн чиг хандлага, өндөр хөгжилтэй орнуудын сүлжээний бүтэц нь IP (internet protocol) суурьтай сүлжээ болох NGN рүү эрчимтэй хөгжиж байна. NGN-ийн олон төрлийн дэвшилтэд үйлчилгээ нь энэ зууны хэрэглэгчдийн хүсэлт, эрэлтэд нийцэж байгаа билээ. Та суурин телефон утаснаас зөвхөн ярьдаг байсан бол малтимедиа үйлчилгээг авах боломжтой болж өөр хоорондоо дуу, дүрс, өгөгдөл да

мжуулдаг боллоо. Энэхүү үйлчилгээ нь орчин үеийн утсанд байх бүхий л функцууд агуулагдсан бөгөөд үнэхээр төгс бодит хэрэглээ юм.

NGN(NextGenertationNetwork) гэж юу вэ?[засварлах | edit source]

Дэлхийн улс орнуудын хэмжээнд хийсэн судалгаагаар нийт суурин холбооны үйлчилгээ явуулдаг оператор компаниудын нйит орлогын гол хүчин зүйл нь ярианаас гадна өгөгдлийн хэрэглээнээс бүрдэж байна гэсэн хандлага ажиглагдаж байгаагийн улмаас тулд дан ганц уламжлалт ярианы үйлчилгээ явуулдаг систем бүхий техник технологийг яаж сайжруулах вэ гэсэн асуудал суурин холбооны операторуудын өмнө тулгарч байгаа юм. Техник технологи шинэчлэн сайжруулахад тохиромжтой өндөр хүчин чадал, найдвартай ажиллагаа бүхий, хямд өртөгтэй, одоо ажиллаж байгаа системтэйгээ зохицон ажиллах чадвартай систем байх нь чухлаар тавигдаж байгаа юм. Internet protocol (IP),нийтийн суурин телефоны сүлжээ (PSTN), хэрэглэгчийн тоон шугам (DSL), кабелийн телевиз (CATV), утасгүйLAN (WLAN) болон хөдөлгөөнт технологийн цаашдын хөгжлөөс гадна энэ бүхэнийг нэгтгэсэн дэлхий нийтийн нэг стандарттай болох зорилготой байна. Иймээс 2004 – 5 сараас Дараа үеийн сүлжээ (NGN) –г ITU –н стандартын фондод оруулах ажил эхэлсэн. Энэ нь IP сууртай интернэтийн сүлжээнд суурилсан дэвшилтэт технологи бүхий сүлжээ юм.Энэ нь хугацааны нягтруулга (TDM)дээр суурилан өгөгдлийг багцаар дажуулдаг. NGN нь Программ хангамжинд суурилсан холболтын арга бөгөөд сүлжээний техник хангамж ба программ хангамжийг салгах боломжтой юм. NGNсүлжээ нь Softswitch-н тусламжтайгаар яриа, IP сүлжээнд суурилсан яриа, өгөгдөл болон мультимедиа үйлчилгээнүүдийг хянах болон бусад системтэй холбогдох гадаад холболтыг хангахад чухал үүргэгтэй. NGN сүлжээг дурьдахад Softswitch гэж юу вэ? гэсэн ухагдахуун гарч ирэх ба энэ нь дээд түвшний Software болон Hardware технологийн хосолсон үйлчилгээг хангаж чадах сүлжээний үндсэн чухал хэсэг юм. Softswitch-ийг өөрөө Media Gateway Controller (MGC) гэж нэрлэдэг ба дохиолол болон ярианы яриаг хянах, IP сүлжээнд суурилсан яриа, өгөгдөл болон Multimedia үйлчилгээнүүдийн холболтын менежментийг хийхийн зэрэгцээ бусад системтэй харилцан холболт хийх нөхцлийн хангах үндсэн үүрэгтэй.

Суурин утас таны хязгааргүй ярих боломж

NGN-г ерөнхийд нь авч үзвэл[засварлах | edit source]

  • NGN нь бүрэн үйлчилгээтэй сүлжээ юм.
  • Үйлчилгээ болон дуудлагын удирдлага нь тусдаа бөгөөд ухаалаг.
  • Эдгээрийн үйлчилгээг тус тусд нь биеэ даасан сүлжээгээр үзүүлэх боломжтой.
  • NGN нь нээлттэй шинж чанартай ба сүлжээг нэгтгэж болохоор архитектуртай.

NGN сүлжээний бүтэц онцлог, үйлчилгээ[засварлах | edit source]

NGN-ны онцлог NGN нь суурин холбооны шинэ дэвшилтэт тeхнологи бөгөөд сүлжээний бүтэц нь IP суурьтай интeрнeтийн сүлжээн дээр үндэслэгдсэн олон төрлийн дэвшилтэт нэмэлт үйлчилгээнүүдийг цогц хэлбэрээр хэрэглэгчдэд өгч чадах өндөр чанар бүхий сүлжээ юм.

1.Бие бие даасан сүлжээний бүтэцтэй

2.NGN сүлжээний бүтэц нь нэгдсэн болон нээлттэй

3.NGN яриа; өгөгдөл; фах болон видео үйлчилгээг нэгтгэсэн шинэ сүлжээ

Дараагийн үеийн сүлжээний үзүүлэлтүүд:[засварлах | edit source]
  • Сүлжээний бүтэц нь нээлттэй, тархсан
  • NGN шаталсан бүтэцтэй бөгөөд олон орчинт хандалтын, дамжуулалтын, удирдлагын болон үйлчилгээ /хэрэглээний гэсэн түвшинчлэгдсэн бүтэцтэй.
  • Хяналтын түвшин нь бие даасан сүлжээтэй
  • Бусад бүх төрлийн станцтай зохицон ажиллах чадвартай
  • NGN стандарт протоколуудтай болон багц холболттой сүлжээ NGN CDMA IN-ний үйлчилгээнүүд NGN хэсэг дээр POTS OpenEye Video Phone Video Conference IP Centrex ADSL, data transfer Value added service /33 CDMA хэсэг дээр CDMA 2000 1X IN хэсэг дээр PPS service and Card binding service PPT service Mass calling service Virtual Private Network Free Phone
NGN POTS:[засварлах | edit source]

Уг үйлчилгээний хэрэглэгч нь PSTN суурин телефоны үйлчилгээтэй ижил бөгөөд NGN-ний дугаартай, NGN IN, IP Centrex үйлчилгээг бүрэн авах боломжтой.

NGN OpenEye:[засварлах | edit source]

PC-гээсээ NGN-ны сүлжээнд хандан хот, хот хоорондын, улс хоорондын дуудлага хийх боломжтой Soft Phone-ны нэг төрөл юм. Энэхүү үйлчилгээгээр дүрсээ харан ярилцах боломжтой.

NGN Video Phone:[засварлах | edit source]

Уг үйлчилгээг авсан хэрэглэгчид өөр хоорондоо болон OpenEye хэрэглэгчтэй дүрсээ харж ярих боломжтой. Мөн уг үйлчилгээгээр нэг зэрэг 25 хэрэглэгч Video хурал хийх боломжтой.

Видео хурлын үйлчилгээ:[засварлах | edit source]

Нэг дор 25 хэрэглэгч видео хурал хийх боломжтой Video phone-той хэрэглэгчид өөр хооронд SMS явуулна Өөр хоорондоо File дамжуулна Алсын зайн сургалт Зар сурталчилгаа хийх

IP CentreX:[засварлах | edit source]

NGN-ний аль ч хэрэглэгч IP centreX үйлчилгээг авах боломжтой бөгөөд уг үйлчилгээ нь байгууллага, компанийн дотуур холбоог бүрэн шийддэгээрээ онцлогтой. Групп хэрэглэгчдийн дотоод холбоо PBX болон гадуур холбоог хамтад нь шийддэгээрээ давуу талтай. IP CENTREX группын хэрэглэгчид NGN дугаарынхаа сүүлийн 3-4 оронгоор хоорондоо харилцдаг.

IN үйлчилгээ:[засварлах | edit source]

PPS/PPT /prepaid/ VPN /Virtual Private Network/ FPH /FreePhone/ MCS /Mass Calling Service/ PPS/PPT: Урьдчилсан төлбөрт үйлчилгээ /карт болон телефон/ PPS/PPT нэвтэрсэний давуу тал нь Card Binding буюу картаа телефонтой холбох үйлчилгээ бөгөөд хэрэглэгч утсан дээрээсээ картын дугаарыг олон дахин оруулахгүйгээр сануулж дуудлага хийх боломжтой юм. Энэ нь хэрэглэгч төлбөрөө хянах боломжийг олгож байгаа юм.

VPN Хувийн дотоод сүлжээг үүсгэх үйлчилгээ :[засварлах | edit source]

Virtual Private Network (VPN) үйлчилгээг авсан байгууллага, компаниуд нь PSTN сүлжээг ашиглан өөрийн виртуал дотоод сүлжээг байгуулах бололцоотой болдог ба эдгээр байгууллагууд нь энэ байгуулсан сүлжээн дээрээ төрөл бүрийн үйлчилгээ явуулж болох юм. Банк, ШТС, дэлгүүр, билетийн касс, үйлчилгээний салбаруудтай газруудад илүү тохиромжтой.

FPH буюу Toll Free Service:[засварлах | edit source]

Энэхүү үйлчилгээ нь биллинг, төлбөр тооцоотой холбогдсон шинэ үйлчилгээ бөгөөд энэ үйлчилгээг авсан хэрэглэгч (байгууллага, компани) рүү хийсэн дуудлагын тооцоо нь дуудлага хийсэн бус хүлээж авсан тал дээр гарна. Тухайн компаний үйлчилүүлэгчидийн хувьд үнэгүй үйлчилгээ болох юм.

Mass Calling Service:[засварлах | edit source]

Уг үйлчилгээг TV болон FM радиогийн шууд нэвтрүүлэг хийж үзэгчдийн санал асуулга, тоглоомд оролцох, нэр дэвшигчийн төлөө санал өгөх, хит дуу шалгаруулах, үйлчилгээний захиалга хийх, нэг агшинд олон тооны хэрэглэгчийн саналд боловсруулалт хийх боломжтой үйлчилгээ юм

NGN сүлжээ

Давуу талууд:[засварлах | edit source]

  • Дүрсээ харж ярих
  • Камертай утасны аппарат ашиглан дүрсээ харж ярих
  • Компьютер ашиглан дүрсээ харж ярих
  • 25 хүртэлх хэрэглэгч дүрсээ харан хурал хийх, зайн сургалт хийх
  • Урьдчилсан төлбөрт үйлчилгээ Төлбөрөө хянаж, хэрэглээгээ зохицуулах
  • 10 хүртэл хэрэглэгч дансаа хувааж ашиглах
  • IP Centrex үйлчилгээ- байгууллагын дотуур гадуур холбоог цогцоор нь шийдэх үйлчилгээ
  • Байрлал хамаарахгүй групп үүсгэн групп дотроо үнэгүй ярих
  • 10 хүртэл хэрэглэгчид дансаа хувааж ашиглах 33 төрлийн нэмэлт үйлчилгээ ашиглах
  • NGN нь дуу, өгөгдөл, факс, дүрсжсэн үйлчилгээг нэг сүлжээгээр үзүүлэх боломжтой
  • Шаталсан бүтэцтэй ба эдгээр нь access layer, core switching layer, network layer, service management layer гэсэн давхаргуудад хуваагддаг.
  • Биеэ даасан сүлжээний удирдлагын давхаргатай.
  • NGN нь стандарт протоколууд болон багцын холболттой сүлжээнд суурилдаг.
  • Хэрэглэгчид хоорондоо дүрсээ харж ярилцах боломжтой
  • Мөн гар утсандаа дугаар суулган ашиглах боломжтой Уламжлалт үйлчилгээ нь сүлжээний технологи болон хэрэглээний үйлчилгээний нийлбэр байсан бол NGN нь Багцын дамжуулал болон Multimedia өгөгдөлдамжуулах боломж асар өргөн.

Үйлчилгээний онцлог[засварлах | edit source]

Манай уламжлалт суурин утас 6 оронтой 31,68,63,45хххх гэсэн дугаарлалттай байсан бол NGN –ийн утаснууд 70хххххх гэсэн 8 оронтой дугаарлалттай болсон. Хэрэв та утсаа 70хххххх-тай утас руу шилжүүлэхийг хүсэж байвал үнэ төлбөргүйгээр худалдаанд байгаа дурын дугаараас сонголтоо хийгээд шилжихээс гадна өндөр хурдны интернэтэд холбогдож болно.

NGN - Сүлжээний онцлогууд[засварлах | edit source]

  • IP протоколд шилжсэн
  • Программчлалын хувьд уян хатан чанартай
  • Өргөн хүрээний үйлчилгээ нэвтрүүлэх боломжтой.(POTS, Open Eye, Video Phone, видео хурлын үйлчилгээ, IP Centrex, DSL, урьдчилсан төлбөрт үйлчилгээ, урьдчилсан төлбөрт картын үйлчилгээ, нэмэлт үйлчилгээнүүд гэх мэт)
  • Multimedia үйлчилгээг нэвтрүүлснээр дуу, дүрс, факс, интернэт зэргийг хамтад нь дамжуулах боломжийг хангасан
  • IN, CDMA-ийн үйлчилгээ
  • Software нь ашиглахад хялбар, программчлал сайжирсан
  • Ашиглалт үйлчилгээний чанар нэмэгдсэн
  • DSL-өндөр хурдны кабель модем суурилуулсан
  • Хэрэглэхэд хялбархан бөгөөд хэрэглэгчдэд мэдээллийг цогцоор нь хүргэх боломжтой
  • Найдвартай ажиллагаа болон өндөр нууцлалтай Хялбар өргөтгөх боломжтой
NGN-ийн дугаарлалтын бvсийн код Улаанбаатар хотын хэмжээнд:[засварлах | edit source]

Бүс Харьялагдах уламжлалт NGN-ийн хэрэглэгчийн дугаар 1 Төвийн бүс АТС-3, RSU-34, RSU36, RSU301, RSU302, RSU351, RSU352, RSU37 7011хххх, 7012хххх 7013хххх, 7014хххх 2 Зүүн бүс АТС-45 7015хххх, 7016хххх 3 Баруун бүс АСТ-68, RSU63 7017хххх, 7018хххх

Softswitch-ийн давуу тал:[засварлах | edit source]

Softswitch нь зөвхөн уламжлалт PSTN-ийн үйлчилгээнүүдээс гадна бусад олон төрлийн шинэлэг үйлчилгээнүүдийг хангадаг. Тухайлбал: IP centrex, өндөр чанар бүхий IP факс, дүрст телефон болон видео хурлын үйлчилгээ, мөн IN сүлжээний multimedia үйлчилгээнүүд Softswitch нь төрөл бүрийн дохиоллын стандарт протоколуудыг ашигладаг. Үүнд: MGC, H.248, SIP, H.323, SIGTRAN

  • Найдвартай ажиллагаа болон өндөр нууцлалтай Хялбар өргөтгөх боломжтой
  • Оновчтой төлбөр тооцооны болон удирдлагын системтэй
  • Ашиглалт үйлчилгээг хялбар оновчтой зохион байгуулах боломжтой
  • Удирдлагын хуваагдал ба өгөгдлийн зөөлт
  • Дуудлагын удирдлагыг өгөгдлийн зөөлтөөс салгаж болно
  • Үйлчилгээний удирдлага
  • Сүлжээ болон удирдлагын үйлчилгээ нь хялбархан бөгөөд хурдан тусгаар тогтносон, уян хатан үйлчилгээтэй зэрэг төгс сүлжээнд зориулагдсан.
  • Softswitch нь VoIP ба IMS мултьмедиа үйлчилгээ болон IPv6зохицон ажилладаг.
Softswitch нь дараах үйлчилгээг үзүүлдэг[засварлах | edit source]
  • Дуудлагын үеийн удирдлага
  • Хандах эрхийг тохируулах
  • Үйлчилгээний холболт / зохицуулалт /
  • Interconnecting
  • Хэрэглээг дэмжих

NGN систем нь 4 түвшигээс тогтдог.Үүнд:[засварлах | edit source]

Access layer :[засварлах | edit source]

Хэрэглэгчийг болон төгсгөлийн төхөөрөмжүүдийг сүлжээгээр дамжуулан мэдээллийн форматад хувиргаж өгдөг түвшин юм. Төгсгөлийн төхөөрөмжид IAD (Itegrated Access Device), AMG (Access Media Unit), MTA (Media Terminal Adapter), SIP phone, H.323 phone, SG (Signaling Gateway), TMG (Trunk Media Gateway ) болон UMG (Universal Media Gateway) орно.

Coreswitching :[засварлах | edit source]

Энэ нь хэрэглэгчийг өгөгдөл дамжууллын нэгдсэн болон хуваарилалтын флатформоор хангаж өгдөг. Үүнд: системийн найдвартай ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний чанар болон системийн хүчин чадал хамаарна.

Networkcontrol:[засварлах | edit source]

Сүлжээний хяналтын түвшин нь ярианы хяналтын функцүүдийн үүргийг гүйцэтгэдэг. Энэ нь бодит хугацаан дахь ярианы хяналт болон холболтын хяналтын функцад ашигладаг Softswitch бүхий программ хангамжын хэсэг юм.

Service managemen tlayer:[засварлах | edit source]

Энэ нь нэмэлт үйлчилгээнүүд болон ашиглалтын явц дахь процедуруудыг хангаж өгдөг. Үүнд: сүлжээний удирдлагын систем, үйлчилгээ хангах серверүүд, медиа сервер болон видео серверүүд орно.

NGN-н дараах протоколуудыг дэмждэн ажилладаг[засварлах | edit source]

  • Media control protocol H.248/MGCP - softswich ба өгөгдлийн замчлалын хооронд ашигладаг.
  • SIP - softswich ба terminal-дын хооронд ашигладаг.
  • Service control protocol ISIP(TUP) over IP - softswich ба SG-с PSTN рүү холболт тогтооход ашигладаг. TCAP/SCCP over IP - softswich ба SG-с PSTN рүү болон бусадтай холболт тогтооход ашигладаг.(INAP/CAP, MAP г.м) Interoperability protocol BICC/SIP BCP-T -өөр өөр төрлийн softswich-н хоорондох холболтонд ашигладаг.
  • H.323 – softswich ба H.323 GW & GK –н хооронд мэдээлэл зөөхөд болон үндсэн сүлжээ хоорондын холболтонд ашигладаг.
  • Application support protocol
  • Parly, RADIUS – softswich ба AAA server-н хооронд системийн бүртгэл, эрхийн зөвшөөрөл олгох, солилцоход ашигладаг.
  • COPS – үндсэн server болон softswich –н хооронд холболт тогтооход ашиглагдаг.
NGN сүлжээ

NGN яагаад хэрэгтэй вэ?[засварлах | edit source]

1. Хаа сайгүй бодит мултьмедиа өгөгдлийг өндөр хурдаар дамжуулах өргөн боломж

2. Маш өргөн хэмжээний “хувийн ухаалаг сүлжээг” үүсгэх боломжтой

3. Хэрэглэхэд хялбархан бөгөөд хэрэглэгчдэд мэдээллийг цогцоор нь хүргэх боломжтой.

4. Хувийн сүлжээ нь сонголттой бөгөөд удирдахад хялбар.

5. Ухаалаг үйлчилгээний удирдлага – бүх төрлийн хувийн мэдээллээ авах боломжтой

6. Найдвартай ажиллагаа болон өндөр нууцлалтай

7. Хялбар өргөтгөх боломжтой

NGN та дараах хэд хэдэн төрлийн үйлчилгээнд ашиглаж болно.[засварлах | edit source]

  • Тусгай найдвартай үйлчилгээ: хуулийн болон замын удирдлага, мултьмедиа хурал, мэдээллийн хөрвүүлэлт г.м гүүр болно.
  • Боловсруулалт ба хадгалалтын үйлчилгээ: бүх төрлийн мэдээллийг хадгалах file server,эсвэл terminal server г.м
  • Дундын үйлчилгээ: нэрийн, зуучлалын, хамгаалалтын г.м • Тусгай хэрэглээний үйлчилгээ: бизнэс хэрэглээ, е-худалдааны г.м
  • Хуулийн болон зуучлалын мэдээлэл: е-худалдаа, мэдээллийн лавлах г.м
  • Компьютерийн сүлжээ ба холбооны үйлчилгээнд

Дэлхийн хандлага[засварлах | edit source]

Интернэт болон хөдөлгөөнт холбоо нь дэлхий нийтийн өдөр тутмын хэрэглээ болсон өнөө үед эдгээрийг хэрэглэгчдэд аль болох хүртээмжтэй тэдгээрийн шаардлагад нийцсэн өндөр түвшинд явуулахад NGN нь яг тохирсон технологи юм. Энэ нь суурин холбооны салбарт цоо шинэ дүр төрхийг авчирч байна. Дэлхийн хөдөлгөөнт холбоо нь 3 дахь үеийн системд шилжиж эхлээд байгаа өнөө үед NGN систем нь 2 ба 3 дахь үеийн сүлжээнд ажиллах боломжтой өндөр түвшиний программ хангамж ба техник хангамжтай систем юм. Иймээс хэрэглэгчийн төгсгөлийн төхөөрөмж буюу терминал нь гар утас болон суурин утас байж болно.

Өөр мэдээлэл авах холбоосууд:[засварлах | edit source]

J.IN12D033 О.Оюундалай