Сурагчийн олон улсын үнэлгээний хөтөлбөр

Сурагчийн олон улсын үнэлгээний хөтөлбөр (англи. Programme for International Student Assessment, PISA) нь дэлхийн улс орнуудын сургуулийн сурагчдын үйл ажиллагааны бичиг үсгийн мэдлэг, мэдлэгээ практикт ашиглах чадварыг үнэлдэг хөтөлбөр юм. Уг хөтөлбөрийг гурван жил тутамд явуулдаг байна. Хөтөлбөрт 15 настай өсвөр насныхан хамрагддаг байна. 1997 онд тус хөтөлбөрийг боловсруулж 2000 онд анх удаа хэрэгжүүлсэн байна.

Тестийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас олон улсын шинжлэх ухааны тэргүүлэх байгууллагуудтай консорциум, үндэсний төвүүдийн оролцоотойгоор зохион байгуулдаг ажээ. Консорциумыг Австралийн Боловсролын Судалгааны Зөвлөл (ACER) удирдаж, Нидерландын Боловсролын Хэмжилтийн Үндэсний Хүрээлэн (CITO), АНУ-ын Боловсролын Тестийн Алба (ETS), Японы Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэн (NIER), АНУ-ын ВЕСТАТ (WESTAT) болон боловсролын дэлхийн бусад нэр хүндтэй байгууллагууд хамтран ажилладаг байна.

PISA судалгаа нь янз бүрийн улс орны боловсролын системд гарч буй өөрчлөлтийг тодорхойлж, харьцуулах, боловсролын салбарт стратегийн шийдвэрийн үр нөлөөг үнэлэх боломжийг олгодог мониторингийн судалгаа юм. PISA сургуулийн боловсролын чанарын хяналтыг унших бичих, математикийн мэдлэг, байгалийн ухааны мэдлэг, компьютерийн мэдлэгтэй байх гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр явуулдаг. PISA 2000-2015 судалгааны үр дүнгээс харахад дунд боловсрол хамгийн сайн нь Зүүн Азийн орнууд болох Хятад, Өмнөд Солонгос, Сингапур, Япон, Европт эхний аравт Финланд, Эстони, Швейцарь, Польш, Нидерланд орж байсан байна.

2000 он[засварлах | кодоор засварлах]

2000 онд 32 орны 265 000 сурагч хөтөлбөрт хамрагдсан байна. Үндсэн сэдэв нь -унших бөгөөд уншсан зүйлээ ойлгох байв. Энэхүү тестийн асуултын 3/2 энэ сэдэвт зориулагдсан байв.

2003 он[засварлах | кодоор засварлах]

PISA-2003 он тестэд 43 орны 275 000 сурагчид хамрагдсан байна. Унших тестээр Финланд 543 оноо авч тэргүүлсэн бол АНУ— 495 оноо, ОХУ- 442 оноо, Серби— 412 оноо авч байжээ. Математиаар Хонгконг 550 оноо авч тэргүүлсэн бол АНУ -483 оноо, ОХУ- 468 оноо, Итали—466 оноо авч байжээ. Байгалийн шинжлэх ухаанаар Финланд 549 оноотой тэргүүлж, АНУ-491 оноо, Орос-489 оноо, Италии — 486 оноо авч байжээ.

2006 он[засварлах | кодоор засварлах]

2006 онд 57 улс оролцож Өмнөд Солонгос 556 оноо авч тэргүүлсэн бол, Орос- 440 оноо авчээ. Математикийн тестээр Тайвань 549 оноо авч тэргүүлсэн бол Орос- 476 оноо, АНУ- 468 оноо, Израиль—442 оноо авчээ. Байгалийн шинжлэх ухааны тестээр Финланд 563 оноо авч тэргүүлсэн бол АНУ- 489 оноо, ОХУ-479 оноо, Итали -475 оноо авчээ.

2009 он[засварлах | кодоор засварлах]

2009 онд 74 орны сурагчид хамрагдсан байна. Уншлагаар - БНХАУ-ын Шанхай хотын сургууль- 556 оноо авч тэргүүлсэн.

2012 он[засварлах | кодоор засварлах]

2012 онд PISA-д 65 орон оролцсон байна. Олныг хамарсан тестэнд анх удаа шинэ төрлийн асуудлыг санал болгосон. Үүнд интерактив асуудал (interactive problems) буюу виртуал төхөөрөмж (жишээлбэл, MP3 тоглуулагч, агааржуулагч) -ийг бие даан ашиглаж чадвар байсанаар онцлог байжээ.

2015 он[засварлах | кодоор засварлах]

PISA-2015 оны тестэд 70 улс хамрагдсан байна. Өмнө нь хэрэглэж байсан тестийн аргуудын зэрэгцээ сурагчдын санхүүгийн мэдлэгийн судалгааг хийсэн байна.

2018 он[засварлах | кодоор засварлах]

2018 оны тестийн судалгаанд унших боловсролд түлхүү анхаарсан. Судалгаанд 15 настай дунд сургуулийн болон мэргэжлийн сургуулийн сурагчид хамрагдсан байна.

2022 он[засварлах | кодоор засварлах]

КОВИД цар тахлын хүндэрлээс шалтгаалж PISA 2021-г 2022 онд явуулахаар PISA-гийн удирдлага шийдвэрлэсэн байна.

PISA 2022 -ийн математикийн тестэд бүтээлч сэтгэлгээний нэмэлт асуудлууд орсон байна. Математикийн PISA 2022 систем шинээр нэвтрүүлсэн байна.