Jump to content

QWERTY

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
QWERTY гартай лэптоп компьютер

QWERTY нь орчин үед хамгийн өргөн дэлгэрсэн гарын байрлал юм. Уг байрлалын нэр нь дээд мөрний эхний 6 үсгийг зүүнээс баруун тийш уншсан нэр юм: Q-W-E-R-T-Y. QWERTY байрлалыг анх 1873 онд Кристофер Латхэм Шоулз Шоулз ба Глиддений бичгийн машинд зориулж, Висконсин муж улсын Милуоки хотод бий болгосон бөгөөд мөн ондоо Рэмингтон компанид худалдаж, бичгийн машинуудад хэрэглэгдэх болжээ. 1878 онд худалдаанд гарсан Рэмингтон 2 загвар маш амжилттай болсноор уг байрлал нийтэд дэлгэрсэн юм. Тэр нь электрон гарууд бий болох үед аль хэдийн стандарт гэж хэлэгдэхүйц болоод байсан тул сүлжээний нөлөөллийн улмаас өөр хувилбарууд амжилт олохгүй гэдэг үүднээс шууд уламжлагдан хэрэглэгдэж байна[1].

  1. Liebowitz, Stan; Margolis, Stephen E. (1990), "The Fable of the Keys", Journal of Law and Economics, 33 (1): 1–26, doi:10.1086/467198

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.