SAT

SAT (Scholastic Aptitude Test) нь АНУ-д их дээд сургуульд суралцахыг хүсэгчдэд зориулагдсан ерөнхий шалгалт юм. SAT нь 3 хэсгээс бүрддэг ба дүрмийн уншлага, бичлэг, математик юм . Шалгалтыг англи хэл дээр авдаг ба тус бүр 800 оноотой бөгөөд нийт 2400 оноо авах боломжтой. Нийт 3:45 минут шалгалтаа өгдөг. Шалгалтын хураамж нь 50 доллар бөгөөд АНУ-с өөр оронд өгвөл 81 доллар төлдөг. Энэхүү шалгалтыг өгснөөр АНУ-н бүх их дээд сургуульд орох боломжтой бөгөөд өндөр оноо авсан тохиолдолд тэтгэлэгээр суралцах боломжтой болдог.