Jump to content

Т-54/Т-55

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
(T-54-с чиглүүлэгдэв)
Т-54/55
Төрөл
(НАТО тодорхойлолт)
Гарал үүслийн газарЗөвлөлт Холбоот Улс
Үйлчилгээний түүх
Хэрэглээнд1948–одоо
ХэрэглэдэгХэрэглэгч
ДайнБайлдааны түүх
Үйлдвэрлэлийн түүх
Зохион бүтээгч
Зохиогдсон1945–1958
Үйлдвэрлэгч
Нэгж үнэ$200,000 (Египет руу экспортлох үнэ, 1956–1972)[1]
Үйлдвэрлэлд
  • 1946–1981 (ЗХУ)
  • 1956–1979 (Польш)
  • 1957–1983 (Чехословак)
  • 1958-1985 (Хятад)
Үйлдвэрлэсэн тоо96,500–100,000+ тооц., үүнд:
  • 35,000 гаруй Т-54 болон 27,500 гаруй Т-55 (ЗХУ)
  • 13,000 Төрөл-59/69/79 (Хятад)
  • 11,000 T-54/55 (Чехословак)
  • 10,000 T-54/55 (Польш)
ХувилбаруудХэрэглэгчид ба хувилбарууд
Үзүүлэлт (Т-55)
Жин36 тонн
Урт9.00 м (29 фут 6 инч)
Өргөн3.37 м (11 фут 1 инч)
Өндөр2.40 м (7 фут 10 инч)
Бүрэлдэхүүн4

Хуяг
  • 205 мм цамхагийн урд хэсэг
  • 130 мм цамхагийн талууд
  • 60 мм цамхагийн арын хэсэг
  • 30 мм цамхагийн дээвэр
  • 120 мм их биеийн урд хэсэг 60° (1949 оны дараа 100 мм)[2]
  • 79 мм их биеийн дээд тал
  • 20 мм их биеийн доод тал
  • 60 мм их биеийн ар тал 0°
  • 20 мм их биеийн ёроол
  • 33–16 мм их биеийн дээвэр
Үндсэн
зэвсэг
Д-10Т 100 мм винтов буу (43 сум)
Туслах
зэвсэг
7.62 мм СГ-43 коаксиаль пулемёт, (12.7 мм ДШК хүнд пулемёт)
ХөдөлгүүрВ-55(В-54) загварын усан хөргөлттэй В-12. 38.88-литрийн дизель
500 морины хүч (373 кВт) - 800 морины хүч (600 кВт) (хожуу хувилбарууд)
Чадал/жин14.6 морины хүч/метр тонн (10.9 кВт/т)
АрааМеханик (синхрон), 5 урагш араа, 1 урвуу араа
Зөөллөгч пүршМушгих төмөр туйван пүрш
Клиренс0.425 м (16.7 инч)
Түлшний багтаамжДотор 580 литр, гадна 320 литр (эхний T54-д бага), 400 литрийн зайтай арын хүрд
Туулах
зай
325 километр (202 бээр), Нэмэлт түлштэй 610 километр (380 бээр) (шороон зам дээр)
Дээд хурд 51 км/ц (32 бээр/ц)

T-54, T-55 танкууд нь Зөвлөлт Холбоот Улсад үйлдвэрлэгдэж байсан байлдааны үндсэн танкны цуврал юм. Анхны T-54 загвар 1945 оны 4 сард, дэлхийн хоёрдугаар дайн дуусахаас сарын өмнө бий болжээ. T-54 нь 1947 оноос үйлдвэрлэлд нэвтэрч, Зөвлөлтийн Арми, Варшавын гэрээний орнууд болон бусад орны зэвсэглэл дэх гол танк нь болсон юм. T-54, T-55-ууд нь 20-р зууны сүүлээр гарсан олон зэвсэгт мөргөлдөөнд тодорхой үүрэг гүйцэтгэсэн билээ.

T-54/55 цуврал нь түүхэнд хамгийн их үйлдвэрлэгдсэн танк юм. Уг танкийг 86,000 - 100,000 ширхгийг үйлдвэрлэсэн гэж тооцоолдог. Энэ танк нь Цөмийн цохилтийн ба цөмийн дэлбэрэлтийн дараа үед экипаж/баг/-ийн бие бүрэлдэхүүнийг цацраг идэвхит туяанаас хамгаалах төслийн хүрээнд зохион бүтээгдсэн анхны загвар хийцтэй танк гэж үздэг байна.

Хожим Зөвлөлт, Оросын арми дахь T-54/55 танкууд Т-62, Т-64, Т-72, Т-80, Т-90 танкуудаар солигдсон боловч өнөөдөр ч дэлхий даяар 50 гаруй армийн зэвсэглэлд үүний дотор Монгол Улсын Зэвсэгт хүчинд 1966 оноос 650 гаруй ширхэг хүлээж авсанаар одоо хүртэл ашиглагдсаар байна.

 Commons: T-54/T-55 – Викимедиа дуу дүрсний сан
  1. Эфрат, Моше (1983). "The Economics of Soviet Arms Transfers to the Third World. A Case Study: Egypt". Soviet Studies. 35 (4): 437–456. doi:10.1080/09668138308411496. ISSN 0038-5859. JSTOR 151253. Архивласан огноо 2020-11-12. Татаж авсан: 2026-06-25.
  2. "Т-54 - советский средний танк послевоенного периода". TANKI-TUT.RU - вся бронетехника мира тут (Орос хэлээр). Архивласан огноо 2015-05-22. Татаж авсан: 2026-06-25.