TOPIX

TOPIX (англ. Tokyo Stock Price Index - TOPIX, япон.東証株価指数) нь Никкей 225-ын хамтаар Японы Токиогийн Хөрөнгийн Биржийн (ТХБ) чухал индекс юм. Уг индекс нь биржийн 1-р Хэсгийн дотоодын бүх компаний мэдээллийг агуулдаг. Индексийг ТХБ-ээс тооцоолж худалдааны өдөр тутам зарладаг. 2011 оны 2 сарын 1-ий байдлаар ТХБ-ийн 1-р Хэсэгт 1669 компани орсон бөгөөд тэдгээрийн зах зээлийн нийт үнэлгээ 197,4 их наяд иен байна.