TORCH халдвар
TORCH халдвар нь бэлгийн болон төрөх замаар халдварладаг бөгөөд ургийн болон нярайн эндэгдлийн шалтгаан болдог эрт болон хожуу үеийн нарайн өвчлөлтэй өндөр хамааралтай халдвар юм.[1]Халдвар авсан нярайд өсөлтийн дутмагшил, гаж хөгжил, эмнэл зүйн болон лабораторийн өөрчлөлтүүд илэрч болно. Төрөх үеийн TORCH халдварын үндсэн ойлголтод ижил төстэй шинж тэмдэг бүхий 5 халдварыг багтаадаг. Үүнд:
- Toxoplasmosis (токсоплазм)
- Бусад халдвар (тэмбүү)
- Rubella (улаан бурхан)
- Cytomegalovirus (CMV)
- Herpes simplex virus (HSV)
Дээрх халдварууд төрөх болон нярайн анагаах ухаанд бүрэн судлагдсан. Мөн бусад бэлгийн замаар халдварладаг энтеровирус, салхин цэцэг, үлд, парвовирус B19, зика вирус зэрэг халдваруудыг судалж “Бусад халдвар“ ангилалд багтаахаар төлөвлөгдөж байгаа юм. Өсөн нэмэгдэж байгаа TORCH халдвар бэлгийн болон төрөх замтай холбоотой. Төрөлхийн гаж хөгжилтэй байж болох ураг, нярайг илрүүлэх шинжилгээний арга тодорхой бус. Уг халдварын үеийн гаж хөгжлийг таамаглаж байгаа үед эмнэл зүйн шинж тэмдэгт тулгуурлан онош тавигдана. Төрөх үед оношлогдсон халдварын эмчилгээний арга одоогоор шийдэгдээгүй. Төрөлхийн халдварыг сэжиглэх болон илрэх шинж тэмдгүүдийг мэдэх нь эрт оношилгооны ач холбогдолтой.