Хү хамтлаг
Хү хамтлаг | ||
---|---|---|
Хү хамтлаг Рок ам Ринг хөгжмийн фестиваль дээр, 2019 он | ||
Ерөнхий мэдээлэл | ||
Гарал | Улаанбаатар, Монгол Улс | |
Жанр | Фолк метал | |
Үүссэн | 2016 он | |
Анх байгуулсан гишүүд | ||
Продюсер, дуу зохиогч |
Баярмагнайн Дашдондог | |
Ц. Галбадрах | ||
Г. Нямжанцан | ||
Гитарчин |
Н. Тэмүүлэн | |
Б. Энхсайхан |
Хү хамтлаг (Англи: THE HU) нь 2016 онд МУГЖ дуучин Б. Дашдондог үүсгэн байгуулсан, Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Чингис хаан одонт[1] хамтлаг юм.
Хамтлагийн нэр
[засварлах | кодоор засварлах]Хамтлагийн нэрийн хувьд Хүннү үгийн судалбарт, эр эм хүйс харгалзахгүй оюун ухаант хүмүүний эх үг нь "ХҮ" гэсэн байдаг ба үүнээс улбаалан уг нэрийг өгсөн байна.
ХҮ хамтлаг нь Монголын уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий "Хүннү" рок гэх урсгалыг бий болгоод байгаа юм.
Хамтлагийн гишүүд
[засварлах | кодоор засварлах]ХҮ хамтлаг нь үндсэн дөрвөн гишүүнтэй.
Ц. Галбадрах - Галаа хамтлагийн ахлагч (дуучин, морин хуурч)
Б. Энхсайхан - Энхүүш (дуучин, морин хуурч),
Г. Нямжанцан - Жаяа (лимбэ болон цуур хөгжимчин),
Н. Тэмүүлэн - Тэмка (хамтлагийн хөгжмийн найруулагч, товшуур хөгжимчин)
Хамтлагийн анхны дуу болох "Юу вэ, юу вэ, юу” дуу нь Youtube суваг дээр 2018 оны есдүгээр сард цацагдсан ба 49 сая хандалт авчээ.(2020 оны 06сарын байдлаар)
Уран бүтээл
[засварлах | кодоор засварлах]Цомог
[засварлах | кодоор засварлах]2019 оны есдүгээр сарын 13-нд “The Hu” хамтлагийн анхны цомог нь “Гэрэг” нэртэйгээр гарсан бөгөөд 2019.09.25-ны байдлаар биллбоард-д World albums төрөлд жагсаалтаар 1-т ороод байна.
"Гэрэг" цомогт “The Hu” хамтлагийн хит уран бүтээлүүд болох “Wolf Totem”, “Yuve yuve yu”, “Shoog Shoog” тэргүүтэй нийт есөн дуу багтсан.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- Jim Farber: Steppe change: how Mongolian rock band the Hu conquered the world. In: www.theguardian.com. 22. Oktober 2019, abgerufen am 23. Oktober 2019.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ montsame.mn: Х.Баттулга: The Hu хамтлаг алтан "Гэрэгэ" адил дэлхий даяар Монголын нэрийг дуурсгалаа, нийтэлсэн С. Мөнхбаатар, нийтлэгдсэн 2019-11-27, хандсан 2019-11-27